Нөөцийн мах зах зээлийн үнээс хямд ч борлуулалт муу байна

Нөөцийн мах зах зээлийн үнээс хямд ч борлуулалт муу байна

Нөөцийн мах зах зээлийн үнээс хямд ч борлуулалт муу байна

Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 11-нээс нөөцийн махыг 375 цэгээр борлуулж эхэлсэн. Бид нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалт, үнэ ханш ямар байгааг энэ удаад сурвалжиллаа.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд байрлах “Саруул” супермаркетад очиход гадна ханан дээр нөөцийн мах зарж байгааг илтгэх том цагаан хулдаасан хэвлэл дээр “нөөцийн мах худалдаалж байна” гэх бичиг наажээ. Том цагаан хөлдөөгч дотор “Нөөцийн мах” гэсэн бичигтэй үхэр, хонь, ямааны мах байв.

Үхрийн ястай мах 1 кг нь 11350, хонины ястай мах 1 кг нь 8900, ямааны ястай мах 1 кг нь 6700 төгрөгийн үнэтэй аж.

Өнгөрсөн жил үхрийн ястай мах 1 кг нь 10700, хонины ястай мах 1 кг нь  8600, ямааны ястай мах 1 кг нь 6400 төгрөгөөр тус,  тус борлуулагдсан юм. Тодруулж хэлбэл, нөөцийн махны үнэ өмнөх жилийнхээс 1 кг тутамдаа 600 төгрөгөөр өссөн бол зах зээлийн ханшаас 1 кг тутамдаа 2500-3500 төгрөгөөр хямд байв.

Нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалт хэр байгаа талаар худалдагчаас тодруулахад “Одоогоор 150 кг нөөцийн мах борлуулаад байна. Хүмүүс гайгүй авч авч байгаа ч өмнөх жилтэй харьцуулахад худалдан авалт муу байх шиг санагдлаа. Өнгөрсөн жил гуравдугаар  сарын сүүлээр нөөцийн махыг анх худалдаанд гаргаж байсан.  Нийлүүлсэн мах өдрийн хагаст л  борлуулагдаж дуусдаг байсан. Гэтэл энэ жилийн хувьд нөөцийн мах хоёр хоногтоо л 80 хувь нь борлуулагдаж байна. Чанарын тухайд хүмүүс зарим нь “гайгүй” гэж үнэлж байхад зарим нь “өөх, яс ихтэй байна” гэж ярьж байгаа. Гурав хоногийн өмнө 200 кг нөөцийн мах захиалсан нь дуусч байгаа болохоор өнөөдөр дахин захиалга өглөө” гэв.

Тус супермаркетаар үйлчлүүлж байсан Г. Мөнгөнчимэг  “Өмнөх жил нөөцийн мах худалдан авч, хэрэглэж үзсэн.  Хэт их ястай  байсан болохоор дахин авах сонирхол төрөөгүй. Нөөцийн мах авсанаас зах зээлд борлуулагдаж байгаа жижиглэнгийн мах  хэрэглэсэн нь чанартай санагдсан” гэлээ.

Ө.Батбаатар “Нөөцийн махыг илүү их бэлтгэж, нэгдүгээр сар гарангуут борлуулж эхэлбэл махны үнийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх юм шиг санагддаг. Шинэ жил, цагаан сараар далимдуулж ченжүүд махны үнийг өсгөдөг. Тэр нь зогсохгүй үргэлжилсээр хавартай золгоход ченжүүд махны үнийг дахиад л өсгөдөг. Ийм үед нөөцийн махыг худалдан борлуулахаар үнэ тогтворжуулахад үр дүн үзүүлэхгүй байна. Нөгөө талдаа нөөцийн махыг арай чанартай бэлтгэхэд анхаарах ёстой.

Экспортонд сайн махаа гаргаад нөөцийн маханд чанар муутайгаа нийлүүлдэг гэдэг олны үг оргүй биш болов уу.

Төрөөс бага хүүтэй зээл олгож, нөөцийн мах нийлүүлдэг гэж сонссон. Хэр баргийн хүнд бага хүүтэй зээл олддоггүй. Дээр нь малчид өнгөрсөн өвөл малаа сайн нядалсан. Ийм үед уг нь нөөцийн мах чанартай сайн бэлтгэгдэж болох л байсан” гэлээ.

Бид цааш Баянзүрх дүүргийн Монелийн 28-ийн 512 тоотод байрлах “Цээл” хүнсний дэлгүүрийг зорьсон юм.  Энд нөөцийн мах хөлдөөгчөөр дүүрэн аж. Гэвч тус дэлгүүрээр үйлчлүүлж байгаа иргэд нөөцийн мах сонирхож үзэх ч худалдан авах нь цөөн аж.

“Цээл” хүнсний дэлгүүрийн худалдагч “Одоогоор нөөцийн махны борлуулалт сайнгүй байна. Чанар гайгүй ч савлагаа нь  асуудалтай байна. Уут нь цоорчихсон ирсэн. Уг нь нөөцийн мах вакумжуулсан ууттай ирэх ёстой. Хүмүүс нөөцийн махны үнэ, чанарыг асууж байгаа ч авч байгаа хүн цөөхөн байна” гэсэн юм.

Энэ жилийн хувьд “Агро нэгтгэл трейд” ХХК 2150 тонн, “Стандарт мах” ХХК 1000 тонн, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК тус бүр 1250 тонн, “И Эн Пи”, “Чойбалсан групп”,  “Булган мах маркет” ХХК-ууд нийт 6.337 тонн мах нөөцөлж бэлтгэжээ. Үүнээс үхрийн мах 1902.0 тонн, хонины мах 3803.0 тонн, ямааны мах 632.5 тонн байгаа юм.

Э.ДАРИЙМАА

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-15 202.21.115.186

ЮУН ЯСТАЙ МАХ ВЭ!??? ЗҮГЭЭР ЯС БАЙДАГ Ш ДЭЭ. ТЭГЭХДЭЭ БҮР ШОРООТОЙ ХОЛЬЖ ХУТГАСАН ГАЗРААР НЭГ ЧИРСЭН ЯС ШҮҮ

Avatar

Нэргүй 2024-03-15 202.9.46.45

нөөцийн мах авсан яс өөх савалсан байна арайл хэтэрхий

Avatar

Нэргүй 2024-03-15 202.21.107.51

Qdenjiin 1000-unee ehleed honinii guluuz 9200 hanshtai baina Tegeheer 8900 (hotiin ugehgui 700)-g nemsen unetei mahiig neetsleh shaardlaga baina uu

Avatar

Зочин 2024-03-15 103.212.118.54

нөөцийн мах бол хамгийн муу мах, өвөл онд орохгүй нь тодорхой болсон хөгшин хөвөө, туранхай эцэнхий, өвчтэй голдуу малын мах гэдгийг тэнэг хүн ч гадарлана ш дээ, монголчуудад ийм малаар өвлийн идэш хийдэг уламжлал байхгүй

Avatar

Зочин 2024-03-15 59.153.113.55

мах биш ЯС болхоор авахгүй бнашдээ тэгээд үнэтэй

Avatar

Монголын төлөө 2024-03-15 203.23.49.49

Нөөцийн махаа хямдруул. Зах дээрээс хямд авч дарчихаад нугалсан үнээр иргэдээ шулж байна. Хонь 6500, Үхэр 8500 бол арай дээр болно. Ашигаа ч олно. Иргэдээ нөөцийн мах хямдархаас нааш битгий ав. Төр нь хууртаж иргэдээ шулуулахаа боль

Avatar

Нэргүй 2024-03-15 66.181.177.113

наад ясны цуглуулгаа МАН өөрсдөө мөлж

Avatar

Нэргүй 2024-03-15 202.21.108.76

Сарын дараа алалцаад алга болно

Avatar

Иргэн 2024-03-15 202.126.90.9

нөөцийн мах бэлтгэх гээд улсаас мөнгө авна. авсан мөнгөөрөө 10 -12 сард хүчитшонхороос хямд мах авч нөөцлөөд ,одоо зарна. хонины махыг 5000 д, үхрийг 6000-7000д авсан ыгаа . төр зөсаг нь хууртаад л…..

Avatar

Нэргүй 2024-03-15 202.21.108.1

Мах авч савлаж бэлтгэхэд бас зардал гарна ш дээ. Дээр нь ашгаа хийх хэрэгтэй. Зах зээлийн нигэмд амьдарч байгаагаа ойлгомоор байна.

Avatar

Zochin 2024-03-15 139.5.218.41

Энэ улирсан баларсан тэнэг юмаа болимоор юмаа

Avatar

naadah chin hor shu 2024-03-15 66.181.177.23

idwel nuursen tarhitai tagjag undurtei shaimii hun bolno

Avatar

Нэргүй 2024-03-15 202.21.108.4

Татварын мөнгөөр мах бэлдэхээ болимоор биш шүү

Avatar

Нэргүй 2024-03-15 122.201.31.107

hudaldan avah odoozondoo chadvargui l baina huuhdiinhee mungu ueier avnoo

Avatar

Нэргүй 2024-03-15 213.87.130.169

~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Иргэн 2024-03-15 124.158.70.116

чанар муутай мөн маш өндөр үнэтэй байна. хонины махыг нь 5000 төгрөгөөр ямааны махыг нь 3000 төгрөгөөр үхрийн махыг нь 6000 төгрөгөөр зарах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-03-15 202.55.188.36

малчиддаа хэл тэд махаа кг тутмыг 100000төгрөгөөр зарна гэж гүрийж чадна

Avatar

Нэргүй 2024-03-15 202.55.188.88

Харин эсрэгээрээ зах зээлийн үнээс үнэтэй байхад юу солиороод бдымбэ…хонь гадуур гулууз нь кг 8000 төг гэж байсан одоо ингээд хөөрөгдөөд хаячихдаг байхгүй юу.

Avatar

Нэргүй 2024-03-15 202.9.47.29

Бужигнуулж булаацалдуулах хэрэггүй ээ. Яараад яахав. Мах байж байна гэдэг сайн хэрэг.

Avatar

nguu aldart horjgor arhichin 2024-03-15 66.181.177.23

mongoo uhaan uu hugjild hutulsnuu delhiin adag bolwuu ta

Avatar

Нэргүй 2024-03-15 202.55.188.40

яахаараа хямд үнэтэй байдаг юм бэ хэдэн төгрөгөөр бэлтгэсэнээ ил болгоо

Avatar

Нэргүй 2024-03-15 202.21.108.30

Ард түмэнд мөнгө байхгүй болсон юм биш үү

Avatar

Зочин 2024-03-15 202.131.240.147

Үнэтэй болохоор л авахгүй байгаа ш дээ.

Avatar

зочин 2024-03-15 124.158.68.245

Улсаас мөнгө гаргаж мах бэлдүүлэх ямар ч шаардлагагүй юм шүү дээ. Хувийн хэвшил, зах зээлийн зарчимд нь л орхиоч ээ. Хоолыг нь бэлдээд аманд нь хийж өгье гэх нь л холгүй юм даа.

Avatar

Нэргүй 2024-03-15 203.217.139.241

Chanar muutai, bhan yas hen avahin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж