Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн алдарт бүтээл "Хунт нуур" балетыг сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа тоглож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсэгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта-Одиллиягийн дүр эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог. "Хунт нуур" балет манай дуурийг театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Чулуун, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын зөвлөх балетмейстер Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар амилуулж байжээ.
Нэргүй 2024-03-15 213.87.130.169
Харуулах боломжгүй.