Ньюс хөтөч: Хаврын чуулган нээлтээ хийнэ

Ньюс хөтөч: Хаврын чуулган нээлтээ хийнэ

Ньюс хөтөч: Хаврын чуулган нээлтээ хийнэ

Ньюс агентлаг өнөөдрийн онцлох үйл явдлын мэдээллийг хүргэе.


10.00 цагт:

  • Төрийн ордонд УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ.
  • Беларусь улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник манай улсад айлчилж байна.

11.00 цагт:

  • ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна.
  • МҮЭХ-нд гурил болон зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үндэслэлгүй үнийн өсөлт болон эмийн үнэ, чанарын талаар МҮЭХ-ноос санал шаардлага хүргүүлэх хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 9936-4224, 9511-5380.
  • “ЗМ” сонины мэдээллийн төвд газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчид гурилын татвартай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт:

  • “Иргэний Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Сүхбаатарын талбайд суулт хийх болсон тухай мэдээлнэ.

17.00 цагт:

  • “Блью Мон”- төвд: Швейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгээр уран бүтээлч Э.Сүндэрьяа болон Э.Тайчар нарын "Цагаан уул цэцгийн улс” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэн Монгол, Швейцарь улсын хооронд дипломат харилцаа тогтоосоны 60 жилийн ойд зориулан, 3-р сарын 15-23-нд гарна.
  • Төрийн албаны энэ оны эхний улирлын ерөнхий шалгалт орон даяар үргэлжилж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-15 213.87.130.169

))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж