МАН-ын сэтгэл хуваагдах өвчин

МАН-ын сэтгэл хуваагдах өвчин

МАН-ын сэтгэл хуваагдах өвчин

МАН-ын дотор эрх мэдэл, ашиг сонирхлын тулаан ид өрнөж байна. Удахгүй болох сонгуулиар хэн хаана нэр дэвшиж, хэн жагсаалтад орох вэ гэдэг зодоон ид өрнөж буй бөгөөд илүү эрх мэдэлтэй нь бусдынхаа тойргийг улайм, цайм дээрэмдэх болжээ. Үүний нэгэн жишээ нь, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан болсон бөгөөд шүүхээс торгуулах ял авснаар нэр дэвших эрхгүй болж байна. Түүний тойргийг захиалагч нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэж хэлж болно. Нэгдүгээрт тэр Говь-Алтайнх. Харин Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд. нар тус тойргоос сонгогдсон. Ийнхүү Ж.Мөнхбатаас эхэлсэн тойргийг нь булаах ажиллагаа амжилттай өрнөж буй бөгөөд энэ явдал эхнийх, эсийнх ч биш.

Ердөө нэгхэн жарны өмнө МАХН-ын Төв Хорооны III бүгд хурал болж “Д.Төмөр-Очирын намын эсрэг үйлдсэн ажил явуулгын тухай” гэх хэргийг авч хэлэлцсэн бөгөөд Д.Төмөр-Очирын буруу гэвэл Их хааны 800 жилийн ойг тэмдэглэсэн явдал байжээ. Хэлмэгдүүлэлтээс үлдсэн өөрийн гэсэн бодолтой, нам засгийн буруу бодлогыг шүүмжилдэг нөхдийг илрүүлэхийн тулд шүүмжлүүлэх аянг зохион байгуулсан бөгөөд түүгээр илэрсэн нөхдийг “сэхээтний төөрөгдөл” нэрээр цөлжээ. Энэ ажиллагаа 1964 онд болсон МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлаар болж “Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нараас намын эсрэг бүлэглэсэн явууллага хийсэн тухай” тогтоол гаргаж, намын жанжин шугамыг эсэргүүцсэн, урагшлах замд тохиолдож байгаа бэрхшээл, дутагдлыг дөвийлгөн ашиглаж, намын бодлого буруу мэтээр харуулахыг оролдсон үндсэрхэх үзлийг шууд хамгаалан, түүний хор аюулыг үгүйсгэж, Д.Төмөр-Очир, Л.Цэнд нарыг далдуур дэмжсэн гэх зэргээр буруутган цөлжээ. Энэ нь Ю.Цэдэнбал Орост тал олж, эрх мэдлийн төлөө өрсөлдөгч нараа замаасаа зайлуулсан алхам байснаас бус өөр юу ч байсангүй.

Тэд хоорондоо хөлөө жийлцэх болгондоо нэгнээ унагааж, шоронд хийж, ялсан баатар ялагдсан нь ялтан болдог “дүрэмтэй”.

Энэ ёсоор Н.Энхбаярыг зайлуулахын тулд МАН гэх бусдад байсан нэрийг авсан бөгөөл тэрхүү намын тамгыг эзэмшиж байсан хүн нь учир битүүлгээр нартад үгүй болжээ. Харин тэрхүү нэрийг авчирч өгсөн хүн өнөөдөр гэмгүй гэгээнтний дүр эсгэж буй бол Н.Энхбаяр төлбөртөө “МАХН” нэрийг авсан. Энэ нэрийг авсан Н.Энхбаяр 2012 онд МАН-д асар их хохирол учруулж, саналыг нь хувааснаар АН-ыг ялалтад хүргэсэн юм. МАХН-ыг цаашид байлгасаар байвал өөрсдөд нь өчнөөн хохирол учруулах учраас У.Хүрэлсүх намын дарга байхад МАН-д МАХН-ыг нэгтгэх тохироосон хийсэн бөгөөд төлбөрт нь төрийн болоод намын олон албан тушаал өгч, хүүг нь нөхөн сонгуулиар дэвшүүлэн УИХ-ын гишүүн болгосон. Тухай үед Н.Энхбаяр “МАХН-ын төлөөлөл 2200 орчим хүн намын албан тушаалд очно” гэж хэвлэлд мэдэгдэж байсан юм. Энэ нь зөвхөн намын албан тушаалыг ярьж байсан бөгөөд төрийн албанд хэн нь томилогдсон бэ гээд харвал өөр бусад төлбөр нь илүү тодорхой харагдана.

2012 онд МАХН МҮАН-тай эвсэн сонгуульд оролцож байсан бол өнөөдөр Н.Номтойбаяртай МҮАН “Үндэсний эвсэл”-ийг байгуулжээ. МАН-ын гол санхүүжүүлэгч байсан Н.Номтойбаярын хөрөнгөнд найдаж тал зассан бусад гэгдэг намууд байнга тал засч, эвсэлд нь багтах хүсэлтээ илгээсэн бөгөөд АН-ын амин сүнсийг нь үгүй гэж маадгар явсан МАН-ынханд жинхэнээсээ том аюул болов. МАХН хэдийгээр үгүй болсон ч түүнээс.дутахгүй том хүч Н.Номтойбаяр, М.Энхсайхан нарын талд нэгдэж буй бөгөөд түүнд гомдогсдын арми ч нэгдэж,  шөнө оройгоор уулзалдах болжээ.

МАН-ын гишүүдийн дунд ийнхүү сэтгэл хуьааглын хам шинж илрэх болсон нь эрх баригчдыг наанаа инээж цаанаа уйлахад хүргэжээ.

…Монголчууд Хүннүгийн язгууртны булшаа өөрсдөө судлах болсноор тулгар төрөө байгуулсны 2232 жилийн ойгоо дахин зуунаар урагшлуулах өдий төдий баримтуудтай болсоор буй ч эрх баригчид төдийлөн ач холбогдол өгдөггүй төдийгүй анхны малтлагаар илэрсэн үнэт зүйлсийг 100 жилийн өмнө оросуудад найр тавьсан ялд унах вий гэж айдаг бололтой. Ер нь өнгөрсөн зууны ардын хувьсгалыг хоосон хийрхэлээр жишээлэхдээ тэд гаргуун бол ямар хядлага тэр он жилүүдэд хийснийг огт дурсахгүй. Дурсах аваас өчигдөр уусан архины шараас ч илүү сэтгэл гутралд орох нь гаслант түүх бийг тэд мэднэ. Тиймээс аль болох уухгүй, уусан ч урьдын адил солиорч, галзуурсан бичлэг нь алдагдахвий гэхээс сүнсээ зайлтал айдаг болж, шаардлагатай бол саунд буй биеэрээ сууцгаадаг болсон гэх. “Оргил”-ын Ж.Ганбаатар өөрийн ир бяр гэхээсээ тэрхүү сауны өмчлөгч нь болохоор өнөөг хүртэл өрөм хамалцаж иржээ.

МАН золихыгоо зольж, ялалтаараа бузар булайгаа нууна гэж найдаж байсан ч ийнхүү гомдогсод сонгуулийн өмнө бүтэн нойртой хонуулахгүй болгов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-15 213.87.130.169

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-15 66.181.187.162

говь алтайд амарөаясгалан яагаад дэв ш иж болохгүй гэж дэмөиж байна

Avatar

Нэргүй 2024-03-15 76.66.121.43

Ganbaatar said iim vizni tuulai zuuj ybsanaa medej bga yum bish bizdee yamni tamgatai alban bichgeer l Kanad ulsiin elchind hurald oroltsoh humuusiin nersee ybuulj viz absan bga daa

Avatar

Нэргүй 2024-03-15 76.66.121.43

ulsiin yam turiin ner oroltsootoi hiigdej bga hurald huni naimaa vizni tuulai ingej zuuguud bbal ter uls chin medej l bga hurald heden hun ireed hed ni ybj hed ni uldeed vizni zorilgoo uurchilj huuli durmiig ni zurchij harlaj uldsen ankh yaj ymar zorilgoor viz abj irj geed garna daa hojim Mongol ulsad hen itgeh uu

Avatar

Нэргүй 2024-03-15 76.66.121.43

ter humuust viz gargaj medeej buun mungu abj bga hen ulsiin yamni nereer gadagsh huni naimaa hiigeed bna gedgiig uul ni gadaad hurald heden ybaad hed ni ergej irsen hen hen ireegui tendee uldsen humuus ni ymar gazar ajildag hen bn geed jil jiliin uul uurhai hurliin gishuud ybsan humuuseer hil gaaliin meduulegeer dor ni olj boloh doo turiin yamand vizni suljee bna daa

Avatar

Нэргүй 2024-03-15 76.66.121.43

orgiliin Ganbaatar gesnees tereer uul uurhain hurald tur hubiin 200 garan huntei ded saidtaigaa Kanad ulsad ene jil surjin hurald ybjee tend ug hurlaar dalimduulan Mongol ulsiin turiin yamnu neriin dor baahan 10 garan huuramch mergejilten nertei hund Kanad uls ruu viz garguulan abj ochij ter humuus ni ter ulsdaa uldej harlaj bga bh yum gesen iim ulsiin yamdiin nereet gadaad ruu vizni tuulai habchuulj gargah ybdal jil buriin 3 sard uul uurhai hurlaar hiigddeg gej bn

Avatar

ХУУЛЬЧ 2024-03-15 202.9.46.14

МОНГОЛОО ӨӨРИЙНХӨӨРӨӨ БИШ,,,,,ЗӨВ УХААЛАГ,,,СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДАЖ,,,,МОНГОЛЫН ТӨРТ ЁС ,,,ЭДИЙН ЗАСГИЙН БИЕ ДААСАН БОДЛОГО ТҮҮН ДЭЭР 1992 ОНД БАТЛАГДСАН МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНЭТ ЗҮЙЛ ,,,,,ЗАРЧИМАА ТУЛГУУР БОЛГООД ХҮНИЙ БОГИНО УХААН ,,,,ХУВИНЦАР ,,,,ЗАНГАА ТАТАЖ,,,, ИРГЭД,,НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН БАТАЛГАА БОЛСОН ЭВ НЭГДЭЛТЭЙ УЛС ТӨРИЙН ХҮЧИН МОНГОЛУУДЫН ТУЛАХ ЦЭГ БОЛНО ДОО .,,,,,

Avatar

ЗОЧИН 2024-03-15 103.212.162.240

МАН ЫГ ХУРДАН ТАРААГАА Ч ЭЭ. ХУЛГАЙЧУУДЫГ ОРОГНУУЛДАГ БАС ШИНЭЭР ХУЛГАЙЧ ТӨРҮҮЛДЭГ ТОГТОЛЦОО БОЛСОН БАЙНА ШҮҮ.

Avatar

Монгол хүн 2024-03-15 139.5.218.82

Ноёдоо түүх давтагдаж байгааг анзаарч баййна уу. Халхын ноёд хэдэн биенээ хэмлэсээр байгаад Манжид идэгдсэнээ бүү мартаарай. Монгол улсын тусгаар тогтнолыг аюулд оруулах алхам бүү хийгээрэй.

Avatar

Зочин 2024-03-15 139.5.219.178

Их хаанаас хойш Оюун-Эрдэнэ шиг Ерөнхий сайд монголд төрөөгүй гэдэг л ганцхан үнэн бий.

Avatar

Нэргүй 2024-03-15 139.5.217.21

Яг тийм. Тэрнийг гүйцэх тэнэг хүн төрийн толгойд байгаагүй байх

Avatar

Нэргүй 2024-03-15 139.5.219.217

Яг үнэн ийм тэнэгүүдээр дүүрсэн түүх МАНд байхгүй

Avatar

Нэргүй 2024-03-15 202.21.114.170

Buzar nam 2024 ond salj chadahgui bol ene uls svirne dee. gadshaa yaaj iigeed l tsagaachildag baihdaa.

Avatar

Нэргүй 2024-03-15 203.98.76.4

Ай даа Монголчууд НҮҮДЭЛЧИН СЭТГЭХҮЙ, ЭВ НЭГДЭЛГҮЙ, МУНХАГ-аасаа болж сүйрч дуусч бналаа

Avatar

Нэргүй 2024-03-15 66.181.184.112

Сүхээр эхэлж Сүхээр дуусах намын хувь тавиланг гүйцэлдүүлэгч нь мулгуу Данх байлаа гэж…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж