Маргаашнаас толгой тоолно

Хуучирсан мэдээ: 2024.03.14-нд нийтлэгдсэн

Маргаашнаас толгой тоолно

Маргаашнаас толгой тоолно

Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа зорчигч бүрийн толгойг тоолох ажил маргаашнаас эхэлнэ. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Гуравдугаар сарын 15-наас автобусаар үйлчлүүлж байгаа зорчигч бүрийн толгойг тоолно” гэдгээ өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн юм.

Нийслэлээс жил бүр 200 гаруй тэрбум төгрөгийг автобусаар хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг иргэдэд зориулж олгодог. Жил ирэх тусам энэхүү татаасын хэмжээ нэмэгдсээр байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулдаг гэх шүүмжлэл дагуулж буй.

Иймээс нийслэлээс татаас хэлбэрээр олгож байгаа энэхүү мөнгөн дүн хэр бодитой вэ гэдэг тооцооллыг гаргах. Мөн автобусаар үйлчлүүлж байгаа иргэдийн хэдэн хувь нь төлбөрөө төлж зорчиж байна вэ зэрэг нарийн мэдээллийг гаргахад энэхүү толгой тоолох ажлын нэг зорилго оршиж буй.

Улаанбаатар хотын хэмжээнд өдөр бүр 1000 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байгаа юм. Гэвч өнөөдрийн байдлаар дээрх автобуснуудад толгой тоолох төхөөрөмж хараахан суурилуулаагүй байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж