Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэгний аяллыг сэргээх болсонтой холбогдуулан галт тэрэгний тасалбарын үнийн талаар “УБТЗ” ХНН-ээс тодруулж асуухад дараах хариултыг өглөө.
ЗТХЯ болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс ковид цар тахлын улмаас зогссон олон улсын зорчигчийн галт тэрэгний аяллыг сэргээх асуудлаар хөрш орнуудынхаа төмөр замуудад албан хүсэлтээ удаа дараа өгч шаргуу ажилласнаар бодит үр дүн гарч эхэлсэн.
Энэ удаа Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэгний аяллыг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс сэргээхээр болоод байна. Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэгний тасалбарын үнэ нэг талдаа 323.700 төгрөг байхаар тооцож байна гэж “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.
Зочин 2024-03-14 59.153.114.100
машинаар явахад ирэх очих 300к байхад.яасан их үнэтэй юм.улны бид яаж дийлэх билээ дээ.
Нэргүй 2024-03-14 213.87.162.181
Харуулах боломжгүй.
зочин 2024-03-14 66.181.177.229
Мрнголчуудад үнэтэй байна. Бас дээр нь ачааны жинд Хятадын тал хатуу хяналт тогтоосон байхад.
Иргэн 2024-03-14 202.21.104.234
Орон нутгаар дамжаад явсан нь хямд бөгөөд хурдан юм бна, манай төмөр зам үнэхээр хоцрогджээ. Ямарч өөрчлөлт шинэчлэлт байхгүй, хамгийн арчаагүй, доожоогүй, хэдэн үеэрээ тэнд ажилладаг, дампуу үйлчилгээтэй газар. Хөх хот хүртэл 2 хоног яваад байх даа яахав дээ. Бээжин рүү 1 хоног явдаг бсан биз дээ. Үхэр тэргээр явж байгаа биш дээ
Нэргүй 2024-03-14 66.181.177.213
Галт тэргэнд холбосон Хятадын вагон 400к гэж ярьсан. цуг яваа вагон яагаад манайхаас хамаагүй хямд бн вэ.