Тээврийн цагдааний албанаас 120 мянгатын уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн эгнээг цагийн хягаарлалттай 3*1 болгон өөрчлөх болсныг зарлаж, өчигдрөөс хэрэжүүлж эхэлсэн ч туршилтыг зогсоох шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гаргасан гэжээ. Тэрбээр, "Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийг бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгов. “Туршилт”-ыг зогсоосон. Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье" гэжээ.
Тус зохицуулалтын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн наймдугаар зүйлд заасны дагуу цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангаж, иргэдийн тайван байдлаар хөдөлгөөнд оролцоход дэмжлэг үзүүлэх эрх, үүрэгтэй. Бид тодорхой хугацаанд тодорхой хэсгийн хөдөлгөөнд замын хөдөлгөөний хоёр эгнээг гурван эгнээ болгож өгрөгжүүлсэн. Өөрчлөлт хийхэд ачаалал багассан ч Зайсанд ачаалал нэмэгдсэн тул хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлж, өчигдөр 21:40 цаг гэхэд хөдөлгөөний ачаалал хэвийн болсон. 13-н буюу өнөөдөр 07:00-07:30 цагт эсрэг хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд ямар нэгэн ачаалал байхгүй байсан ба энэ хугацаанд цагдаагийн байгууллагын ажилтнууд давхар чиглүүлэн нэмэлтээр ажиллаж байсан. Ялангуяа өнөө өглөө өмнө нь байгаагүйгээр буюу энгийн үеэс илүү ачаалал буурсан" гэх мэдээлэл өгөөд байсан юм.
Мөөгий 2024-03-14 203.91.115.48
Зөв шүү хэн нэг нь дураараа зам хаана. Дуртай цагдаа нь зам хааж холоор тойруулна. Хамгийн том жишээ нь нарантуул захын урд уулзвар байна. Дураа хүрхээр хааж нээдэгийг зогсоох нь зөв.
Нэргүй 2024-03-14 202.72.245.121
хүн аливааг сэдэж хийж, юм бүтээхийг үгүйсгэдэг сошиалаар ажлаа хийдэг болсны жишээ юм даа. Хэн л түгжрэл үүсгэе гэж ийм шийдвэр гаргах вэ дээ. Хн ёстой утга алгаа
Нэргүй 2024-03-14 202.126.90.44
Зөв шүү. Хичнээн ажил хариуцаж байгаа ч гэсэн тооцоо судалгаа муутай дур дураараа асуудалд хандах нь буруу ядаж Нийслэлтэй ярилцаж завшөлцөх хэрэгтэй. Үгүй бол нэг өглөө босоход бүх хөдөлгөөний чиглэл өөрчлөгдөөд байвал замбараагүй болно шүү дээ. Зайсангийн хэдэн айлд давуу байдал олгосон шийдвэр байсан юм биш үү
/өөрөө огцор/ 2024-03-14 202.9.46.251
өөрөө огцорч мэрэгжлийн улсуудаа ажлаа чөлөөтэй, сэтгэлтэй, сэтгэлгээтэй хийх боломж олгоо!жаахан дээшилвэл а**х хүн байна даа, хууль гэх үнэр, ёс зүй алгаа алга, юм үзээгүй муу Дэмбэрэл … гэдэг шиг л харагдах юм даа/
Машины тоогоо хүчээр татвараар бууруулаачээ 2024-03-14 202.166.8.29
Машины жилд Төлдөг татвараа 1-4сая болгоочээ.Ямарч татваргүй болохоор хүн болгон 1,1 сэг унаад Халтуур хийх гд байггын баглөөтэй.Машины хорт утаанд хордож үхэж бна шүү.Хүн ардаа хамгаалаад ,машины тоог бууруулж замаа чөлөөлж,Автобусаа хурдан явуулдаг шүү.Бүх татвараа нэмээчээ
Нэргүй 2024-03-14 213.87.162.181
Харуулах боломжгүй.
ДАШ 2024-03-14 66.181.182.212
юу ч хийхгүй хүнд алдаа гардаггүй юм тэр хүмүүс л одоогийн төрд ажиллаж байгаа олонх нь шүү
Нэргүй 2024-03-14 124.28.72.47
Orond ni ooriinhoo huniig tavih geed shuud dairchihjee kkk
Нэргүй 2024-03-14 103.57.93.148
shiniig san aachilsan hun buriig halah yumuu? yasan 37 onbe? halaad bhdaa yah be dee
Нэргүй 2024-03-14 202.131.225.197
донгио с** вэ. юм хийх гэж оролдлоо, халагдлаа. ингээд байвал энэ улсад хэн, юу хийх вэ дээ. ер нь түгжирдэггүй, тэг зогсдоггүй зам биш. туршиж үзэж л байх хэрэгтэй.
Нэргүй 2024-03-14 202.131.225.53
юу ч байсан шүүмжилдэг хэдэн сошилчдын үгээр хандаж болохгүй л дээ, ажил хийе гэсэн мэргэжилийн хүмүүсээ мохоож болохгүй
зочин 2024-03-14 202.9.46.167
Хуучин дарга нар шиг юу ч хийхгүй байсан бол халагдахгүй 10жил болох байлаа
Нэргүй 2024-03-14 188.162.254.27
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!
S 2024-03-14 59.153.114.72
80955877
S 2024-03-14 59.153.114.72
SEKSDI TAICHI8P955877
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2024-03-14 66.181.177.245
Хүний санаачилга бол ажилд ч, амьдралд ч агуу хүч юм.Хүний алдаан дээр дөрөөлөөд л дарамтлаад байвал дахин тэр хүнээс шинэ зүйл хүлээгээд нэмэргүй. Зүгээр мөрөөрөө ажлаа хийгээд явъя. Ямар замын цагдаа түгжрэл үүсгэсэн биш, дарга, сайд нар нь хариуцсан ажлаа хийнэ биз гэсэн бодол цагдаагийн албаныханд төрнө, гомдоно.Бусад албан хаагчид ч энэ нь муу дохио болно. Ёс зүйн алдаа гаргахгүй л бол ажилдаа байгаад байх төрийн албаны хуультай улс бид. .
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2024-03-14 66.181.177.245
Хүний санаачилга бол ажилд ч, амьдралд ч агуу хүч юм.Хүний алдаан дээр дөрөөлөөд л дарамтлаад байвал дахин тэр хүнээс шинэ зүйл хүлээгээд нэмэргүй. Зүгээр мөрөөрөө ажлаа хийгээд явъя. Ямар замын цагдаа түгжрэл үүсгэсэн биш, дарга, сайд нар нь хариуцсан ажлаа хийнэ биз гэсэн бодол цагдаагийн албаныханд төрнө, гомдоно.Бусад албан хаагчид ч энэ нь муу дохио болно. Ёс зүйн алдаа гаргахгүй л бол ажилдаа байгаад байх төрийн албаны хуультай улс бид. .
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2024-03-14 66.181.177.245
Уул нь түгжирдэг гол замын урсгалаа өөрчлөөд үзье гэж замын цагдаагийнхан санаачилга гаргасан юм байна. Хөндлөн урсгалаас орж буй машинд зогсолт үүссэн юм байна.Үүнийгээ засаад цаашид үргэлжлүүлсэн бол зөв зүйл хийжээ гэж би энэ замаар байнга явдаг хүний хувьд үзээд байгаа юм. Социализмын үед намын байгууллагад мэдэгдэлгүй том толгой гаргадаг яадаг нөхөрөв гээд залуу мэргэжилтнүүдийг мохоодог байсан бол капитализмын үед сайд,даргад мэдэгддэггүй яадаг нөхөрөв гээд ажлаас нь халж байгаа юм байна.
Зочин 2024-03-14 66.181.178.64
та зөв хэллээ
Almaz 2024-03-14 66.181.186.172
Ажлаа сайжруулчихья гэсэн санаагаар хийсэн байлгүй дээ. Үр дүн нь харагдаач үгүй байхад халж энэ тэр. Буруу байвал болиулаад сануулга өгч болно шүү дээ. Юм хийх гэсэн хүнээ ингэх хэрэггүй дээ. Ямар та нар шиг ваилга аваад байгаа биш.
Зочин 2024-03-14 66.181.165.93
Төрийн албан хаагч нар хариуцлагатай баймаар юм. Ажлаа хийдэггүй, ажилдаа ирдэггүй, ирсэн ч үр бүтээлгүй сууж байдаг байдлыг болиулмаар байна. Ялангуяа дарга нар маш үлгэр дуурайлалгүй ажилдаа ч ирдэггүй явдал түгээмэл байна.
Мөнх 2024-03-14 66.181.186.159
Цагдаа нар хуулиа ойлгож мэддэггүй. Эсвэл мушгиж өөртөө ашигтайгаар тайлбарладаг. Өчигдар зурагтаар харж байхад ийм л дүр зураг харагдсан. Сайдын шийдвэр зөв. Ажил хариуцаж байгаа бол эрх, мэдлийнхээ, ажил үүргийнхээ хүрээ хязгаарыг ойлгодог байх хэрэгтэй. Замын цагдаа тухайн цаг минутанд хөдөлгөөн зохицуулах үүрэгтэй болохоос гэнэт л нэг өдөр урд шөнө зүүдэлсэн “төсөл”-өө хэрэгжүүлээд байж болохгүй. Энэ л манай улсын гамшиг болоод байна даа.
Нэргүй 2024-03-14 202.126.89.100
zub. mergejliin ulsuudaa bugdiig ni zailuulaad naiz nihud namiin nuhduuruu shahaa hiij yu ch meddeggui umnuud haan zaan met abirlah bolsnii gai. mergejliin bus umnuudiig buh shatand zailuul
Зочин 2024-03-14 202.126.92.98
Муу ясан толгойт минь яасан гэж ажлаас нь чөлөөлдөг юм. Аливаа зүйлийг амьдрал дээр туршиж байж шалгарсан аргыг бодит байдалд нэвтрүүлдгийн. Үнэхээр алдаатай шийдвэр гаргаад түүнээс болж иргэд хохирсон бол өөр хэрэг. Тээврийн цагдаагийн даргын сая гаргасан шийдвэрт хэн ч хохироогүй. Шаардлагатай бол албан тушаал бууруулна л биз. Яасан гэж ажлаам халдын. Ажил хийсэн гэж ажлаас халж баа юм уу
Zochin 2024-03-14 202.21.111.170
Ажлаас чөлөөлөх зөв. Шийдвэр гаргаж туршилт хийсэн дэд даргын буруу. Туршилтаа 5 шар, Яармаг, 7-н буудал гээд маш олон газарт түгжрэл байгаа. Ядаж 7 хоногийн өмнөөс урьдчилан зарлаж, сануулж, таниулан тайлбарлаж байж хийхгүй дээ. Үхэл нь ирсэн хулгана муурын салтааг оролдон гэгч боллоо. Энэ хүн өөрөө санаачлаагүй байхаа, аль нэг даргынхаа үгээр эсвэл таалалд нь нийцэх гэж байж буруутав.
зочин 2024-03-14 66.181.160.94
Насаараа зүтгэж зүтгэж, арай чүү гэж нэг юм нэр хүндтэй албан тушаалд очсон хүнийг , нэг муу " ирж л байдаг явж л байдаг " улс төрч хурууны үзүүрээр л хувь заяг нь шийддэг байж таарахгүй дээ…
zochin 2024-03-14 192.82.92.153
Хууль тогтоомжоор олгогдсон эрх үүргийнхээ дагуу ажлаа хийсэн хүнийг халах тухай ярьж суудаг чинь Төр ялзарсны шинж Энхбаяраа ийм мунхаг сүржин байж болохгүй. Эрх мэдэлдээ эрдсэн, хуулиа үл хүндэтгэсэн байдал л харагдаж байна .
Нэргүй 2024-03-14 202.126.91.86
Taniltsuulahgui shiidver garah erh n bdag yum bish uu
Галт... 2024-03-14 122.201.31.96
Ажил хийж байгаа хүнд АЛДАА ОНОО байлгүйл яахав
ХЭРЭВ ТАНИЛЦУУЛАХ ҮҮРГЭЭ УМАРТСАН ГЭЖ ҮЗВЭЛ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БОЛОХЧ ХАЛАХ НЬ ХЭТИЙДСЭН ХЭРЭГ БОЛОХ БАЙХА…
зочин 2024-03-14 66.181.189.134
ЭНэ бол тун болчимгүй сүржин шийдвэр байна. Нэг ёсондоо ажлаа хийж болгож бүтээх гэж зүтгэж яваа төрийн албан хаагчийг хэлмэгдүүлсэн байна.
Нэргүй 2024-03-14 103.9.90.100
ёстой зөв
Монгол 2024-03-14 202.131.225.242
За зайлаа! Зам дээр нэг өдөр зогсож зохицуулах ажил хийж үзээгүй байж, албан ажил хийж байгаа хүмүүсийг шүмжлэх чинь ТЭНЭГ шийдвэр шүү Энхбаяраа. Аль ч улсад цагаар урсгалыг хааж нээж урсгах зохицуулалт хийдэг. Харин ч тун аятайхан болж байсан. Энэ бол туршилт цаашлаад цагийн ачаалалын дата нь дээр дүгнээд цагийн зохицуулалт хийхэд нь зөв. Юмыг шүүмжлэхэд ямар ч тэнэг сармагчин хийж чадна, өөрсдөө ямар ч санаа санаачлаг гаргаж чадахгүй байж тэнэгдэхээ боль!
Нэргүй 2024-03-14 103.57.94.231
zuv. ajil hiisen dur uzuulegchdiig bugdiig n hal. orond shineer setgej chaddagui humuusiig ravi
зочин 2024-03-14 59.153.113.37
Болохгүй зүйлийг болгох гэсэн тээврийн цагдаагийн оролдлого нь зориуд түгжрээ үүсгэх гэж хүсч хийсэн үйлдэл биш байх л даа бодоход. Ингэлээ гээд мөрөөрөө зүтгэж яваа алба хаагчдаа хална солино гээд байх нь зоримог харагдахгүй л байна.
Ингэж сүр Данзан байх хэрэг бна уу. Ямар мундаг Сайд вэ гэхгүй л байх.