Энэ долоо хоногт Аваргуудын лигийн шөвгийн 16 шатны үлдсэн хариу тоглолтууд болж, Наполи эхлээд хасагдсан бол өнгөрсөн шөнө Интер Милан хасагдаж улмаар Италийн ямар ч баг үлдсэнгүй.
Харин тэгвэл өнөөдөр/2024.03.14/ Европа лигийн хүрээнд Россонеричууд Чехийн Славия Прага багийн талбайд зочлон тоглож нийт nталичуудын Европын тавцан дах нэрийг үргэлжлүүлэн авч явах уу үгүй юу гэдгээ шйиднэ. Гэсэн хэдий ч Миланчууд тийм ч хүнд байдалд биш байгаа бөгөөд эхний тоглолтдоо 4:2 харьцаатайгаар талбай дээрээ хожсон юм.
Уг тоглолтын өмнө хоёр багтай тодорхой хэмжээгээр холбогдох эрхэм болох Чехийн алдарт хамгаалагч Марек Янкуловскигаас хоёр багийн талаар, хуучин тоглож явсан багийнхан, өөрийнх нь байрлал дээр одоо цагт хэн сайн байна, дасгалжуулагч Пиоли талаар гэх мэт олон сэдвээр ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
-Славия Прага ямар баг бол? Тэдний талаар?
-Сүүлийн хоёр жилийг эс тооцвол тэд өнгөрсөн жилийн Чехийн аваргууд. Нэгдмэл сайн баг. Тэдний ард сайн эзэн байдаг. Саяхан Павел Тыкач Хятадын группээс багийг худалдан авч багийг дахин хүчтэй клуб болгохоор хичээж ажиллаж байна. Мөн тэдэнд Йиндржих Трпишовский гэх сайн дасгалжуулагч байна. Гэхдээ тэд Чехийн л баг. Милан бол тэднээс хүчтэй баг. Тиймээс тэдний өмнө маш том шалгуур сорилт хүлээж байна. Энэ хоёр тоглолтод тэд ямар ч үнээр хамаагүй хожих хэрэгтэй. Гэхдээ тэд Европа лигийн хэсгийн шатанд Ромагийн дээр бичигдэж хэсгээс шалгарсныг мартаж болохгүй.
-Хоёр багийн хариу тоглолт Чехэд ямархуу болох вэ?
-Одоогийн байдлаар тэд лигтээ аваргын төлөөх өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөж байна. Багийн доторх эрч хүч, урам зориг өндөр байна. Мөн цэнгэлдэх үргэлж фанатуудаар дүүрэн байдаг. Надад хүртэл дэлхийн шилдэг баг ирнэ гэхийг сонсоод тоглолтын тасалбар олоход хэцүү байна. Тэр тоглолт шоу, баярын уур амсьгалтай байх болно. Фанатууд багаа дараагийн шатанд шалгарч чадна гэж найдаж байна.
-Багийн сайн болон муу талууд юу вэ?
-Довтолгооны урд шугамд Mojmír Chytil бол өнгөрсөн улирлын мэргэн бууч Vaclav Jurecka гоол их оруулдаг сонирхолтой тоглогч. Еөрнхийдөө бол энэ баг довтолж тоглодог баг. Энэ улирал харин хамгаалалтан дээрээ асуудалтай байна. Өвлийн завсарлагын өмнө баг сайн тоглож байсан бөгөөд гурван долоо хоногийн өмнөөс л лиг эргэн эхэлсэн нь багийн формд нөлөөлж магадгүй.
-Та Сан Сиро цэнгэлдэхэд тэднийг довтолж тоглоно гэж бодож байна уу?
-Тэд бол сайн зохион байгуулалттай баг. Эрсдэлтэй тоглолт байсан ч гэсэн хамаагүй сайн тоглохыг л хичээдэг баг.
-Та одоогийн Миланы үзүүлж буй тоглолтод сэтгэл хангалуун байна уу?
-Би Остравад амьдарч байгаа болохоор дандаа Сан Сиро орж тоглолт үзэж чадахгүй л байна. Гэхдээ намайг үзэх бүрт тэд сайн тоглодог. Милан үргэлж өндөр зорилго тавих хэрэгтэй. Аваргуудын лигээс хасагдсан, лигийн аварга хэцүү болсон. Улмаар Европа лигт түрүүлж улмаар Аваргуудын лигт орох хэрэгтэй. Би өсөж дэвшиж буй залуу багийг харж байна.
-Пиоли ирэх улирал Миланыг дасгалжуулахгүй байж магадгүй юу?
-Дасгалжуулагчийн ажил үргэлж хэцүү байдаг. Гэхдээ тэр багаа удирдан лигт түрүүлсэн, Аваргуудын лигийн хагас шигшээ хүртэл явсан. Энэ жил аваргуудын лигт шалгарах магадлал өндөр байгааг онцолмоор байна.
-Та одоогийн багийг удирддаг байсан бол илүү их амжилт үзүүлэх байсан болов уу?
-Үгүй ээ. Миланы фанатууд чамд маш өндөр шаардлага, хүлээлт өгч, үргэлж хожил байгуулахыг хүсэх болно. Гэхдээ түүнийг муулах хэрэггүй ээ. Хуучны хүчтэй Берлусконы эрин үе дуусан. Одоогийн багийн эздийн бодлого, төлөвлөгөө өөр. Гэхдээ би өсөн дэвжиж буй залуу багийг харж байна.
-Таны Милан дахь үе Берлусконы Алтан үеийн сүүлийн жилүүдэд хамаарах билээ. Тэрхүү цаг хугацааныхаа талаар?
Т-эр бол маш гайхалтай сайхан цаг хугацаа. Тухайн цаг үед бид бүх тэмцээнд түрүүлсэн. Тэр үед магадгүй би хэт их зүйлд анхаарал хандуулах шаардлаггүй байсан байх. Яагаад гэвэл би аварга тоглогчидтой хамт тоглодог байсан. Улмаар өөртөө итгэлтэй байдаг байсан. Чехэд намайг хүмүүс намайг хамгийн олон аварга тамирчидтай хамт тоглосон хүн гэж ярьцгаадаг. Нeдвед алтан бөмбөг шагналыг авсан хэдий ч шүү дээ.
-Таныг Миланд байх үед багийг Анчелотти, Леонардо, Аллегри нар дасгалжуулж байсан билээ. Тэд нарын талаарх таны сэтгэгдэл?
-Би хөлбөмбөгийн замналдаа олон дасгалжуулагчидтай хамтран ажиллаж байсан. Анчелотти болон Спалетти нар бол өөр өөрсдийн гэсэн онцлогтой шилдэг дасгалжуулагчид. Леонардо бол харин менежер талдаа гэж хэлмээр байна. Милан клуб залуу тоглогчид дээр төвлөрч байх үед би Аллегритай хамтран ажиллаж байсан. Гэхдээ би тоглох болгондоо өөрийнхөө юу чаддагаа харуулдаг байсан. Мэдээж хэрэг Аллегри одоогийнхоосоо өөр дасгалжуулагч байсан.
-Таныг тоглож байсан зүүн жигүүрт баг дотор их өрсөлдөөнтэй байдаг байсан. Жигүүрийнхээ тоглогчдийн талаар?
-Сергиньо миний урд. Заримдаа Mалдини тоглодог байсан. Сүүлийн жилүүдэд Антонини тоглодог байсан. Өнөө цаг үед бол Tео Эрнандез байна.
Түүн шиг ур чадвартай хүн таны багт багтах байсан болов уу?
-Надад ямар нэг маргах зүйл алга. Яагаад гэвэл тэр дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг шүү дээ.
Одоогийн Миланы бусад тоглогчдийн талаар?
-Леаод бусадаасаа ялгарах олон давуу талууд байна. Өөрийгөө хүчтэй тоглогч гэдгээ ч батлан харуулж байна. Мөн Жиругийн талаар олон зүйл нэмж хэлэх хэрэггүй болов уу. Тэр бол жинхэнэ аварга тамирчин. Мөн хаалгач Mайк Майнан.
-Таны хамтран тоглож байсан бусад аварга тамирчдын дундаас Златаныг онцлох хэрэгтэй билээ?
-Юуны түрүүнд би түүнийг баг дотор ажиллах болсонд баяртай байна. Миний бодлоор баг дотор Миланыг гэсэн сэтгэл зүрхтэй хүн байх ёстой. Түүнээс өмнө Mалдини ийм ажил хийдэг байсан. Түүний багтай холбоотой үйл явдал тэгж эргэж дууссанд би харамсаж байна.
Ибра багт чухал үүрэг гүйцэтгэх болно. Тэр фанатуудын гадаад эзэддийн дундах итгэх итгэл, гүүр нь болж өгнө.
-Та түүнийг ийм ажилд томилогдоно гэж таааглаж байсан уу?
-Би түүнтэй сүүлд Францад уулзаж богинохон хугацаанд ярилцсан. Тэр надад багт зохицуулж хийх ажил байна гэж ярьж байсан. Би түүнийг 2011 онд Сери А лигт түрүүлж байсан үеийг санаж байна. Тухайн үед маш их эрч хүчтэй, хувь хүний хүчтэй характертэй байсан. Тэр багийн одоогийн үүрэгтэй зохицоно.
-Мөр зэрэгцэн тоглож явсан хуучин андууд чинь одоо дасгалжуулагчид болсон билээ. Тэд нарын талаар? Неста, Гаттузо, Инзаги, Оддо, Пирло, Жилардино гэх мэт. Хэн нь хамгийн ихээр өөрийг чинь гайхшруулж байна?
-Би Инзагиг дасгалжуулагч болно гэж таамагладаг байсан. Яагаад гэвэл тэр хөлбөмбөгт галзуу гэмээр дуртай. Тэр хөлбөмбөггүйгээр амьдарч чадахгүй. Мөн Гаттузо, Оддо нарыг таамаглаж байсан. Харин Неста дасгалжуулагч болсонд бага зэргийн гайхсан шүү. Тэр даруухан, тийм ч их уурлаад байдаггүй яг л Пирлотой адил залуу байснаар нь санаж байна. Би бүх багийнхаа хуучин андууддаа баяртай байна. Тэд бүгд энэ замыг сонгож сайн явж байна. Би тэдний тоглолтыг үзэх дуртай.
Нэргүй 2024-03-14 213.87.162.181
Харуулах боломжгүй.