Афганистанд хүйтэн цаг агаарын улмаас 60 хүн нас барав

Афганистанд хүйтэн цаг агаарын улмаас 60 хүн нас барав

Афганистанд хүйтэн цаг агаарын улмаас 60 хүн нас барав

Афганистанд сүүлийн гурван долоо хоногийн турш хүйтний эрч чангарсан. Цаг агаарын таагүй нөхцлөөс болж 60 хүн амиа алдаж, 23 хүн бэртэж гэмтсэн байна. Тус улсын Гамшгаас хамгаалах үндэсний газраас Лхагва гаригт мэдээлснээр 1645 байшин хэсэгчлэн болон бүрэн эвдэрч, 200 мянга орчим мал хорогджээ.

Энэ жилийн хувьд Афганистанд харьцангуй дулаахан өвөл болсон. Гэхдээ их хэмжээний цас орсон тул хоёрдугаар сард Нуристан мужийн уулын тосгонд цасан нуранги бууж, 21 хүн амиа алдсан юм. Түүнчлэн тус улсын хойд мужуудыг нийслэл Кабултай холбодог Саланг даваа хэдэн өдрийн турш их хэмжээний цасны улмаас хаагджээ. Бусад мужуудад ч мөн хэд хэдэн зам хаалттай хэвээр байна.

Афганистанд үер, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг ар араасаа үргэлжилж, олон мянган хүний амь насыг хохирсоор байна. Улирлын чанартай үер, нуранги тус улсын хаа сайгүй байнга тохиолддог бөгөөд энэ нь орон сууц, хөдөө аж ахуйн газар, нийтийн дэд бүтцийг сүйтгэдэг.

Эх сурвалж: DPA INTERNATIONAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-14 213.87.162.181

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-14 66.181.186.203

12 той охидуудаа хөгшин эрчүүдэд худалддаг, мухар сүсэгтээ хүлэгдсэн афгануудаас хэдэн сая чадархад дэлхий цэвэрлэгдэнэ

Avatar

Нэргүй 2024-03-14 43.228.130.118

Хүн төрөлхтөн Байгаль Дэлхийтэйгээ хайр гамгүй хандсаны хариуг авч бнадаа. Ер нь цаашид байгалийн гамшигт үзэгдэлүүд ихсэх байх шүү. Монголчууд минь дор бүрнээ бодолтой байж эх дэлхийгээ хайрлан хамгаацгаая

Avatar

Нэргүй 2024-03-14 66.181.190.65

Дэлхийн дулаар чинь хаана байна. Бөмбөрцгийн хоыд хагаст ч өмнөд хагаст ч хөлдөж үхсээр лбайна

Avatar

ббб 2024-03-14 122.201.23.44

хөлдөж үхэв гээд шууд монголоор хэлчиж болдгүйм бхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж