Анхаар: Эрчим хүчний оргил ачаалал 1319 МВт хүрчээ

Анхаар: Эрчим хүчний оргил ачаалал 1319 МВт хүрчээ

Анхаар: Эрчим хүчний оргил ачаалал 1319 МВт хүрчээ
Эрчим хүчний системийн гуравдугаар сарын 13-ны оргил ачаалал 19.52 цагт 1319 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 119 МВт-аар, импорт 135 МВт-аар тус тус өссөн талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ. Аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүчний зардлаа багасгахын тулд ажилтнууддаа эрчим хүч хэмнэх дадал хэвшил суулгах ажлыг зохион байгуулах, уралдаан зарлах, урамшууллын системийг бий болгох   ажлыг зохион байгуулах хэрэгтэй байгаа тус газраас анхааруулав.
Цаашид оргил ачаалал нэмэгдсэн үед зарим газар эрчим хүчний хязгаарлалт хийхээс аргагүй нөхцөл байдал үүсээд буйг албаныхан тайлбарлаж байна. Тиймээс аль болох эрчим хүчээ хэмнэхийг иргэдэд уриалж буй юм.
Мөн цахилгаан хэрэгслийн сонголтод анхаарах нь эрчим хүчний оргил ачааллыг бууруулахад нөлөөтэй гэх зөвлөмжийг Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргажээ. Тухайлбал, плитка нь хийн, ширмэн, керамик, индукцийн гэх мэт төрлүүдтэй. Индукцийн плиткийн үр ашиг 94 хувь бөгөөд ширмэн плиткатай харьцуулахад хоёр дахин хурдан буцалгах чадвартай байна. Тиймээс хэрэглэгч эрчим хүчний хэмнэлттэй А /А+, А++/ тэмдэглэгээтэй плитка сонгосноор эрчим хүчээ хэмнэж, сарын цахилгааны төлбөрөө бууруулах боломжтой гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-14 213.87.162.181

!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-14 139.5.218.215

Өөрийн иргэддээ шөнийн цагаар хорин хувийн хэмнэлт өгчихөөд оросод болохоор үнэгүй шахам өгөөд байхаар хүмүүс цахилгаанаа яаж хэмнэх юм бэ?.Үүнийгээ засаж бодлогоо өөрчлөөч. Та нар оросод шөнийн цахилгаанаа үнэгүй шахам өглөө ч оросууд биднийг хөнгөлнө гэж хэзээ ч байхгүй.

Avatar

Зочин 2024-03-14 139.5.218.215

Шөнийн тариф чинь хорин хувь байгаа. Гэтэл шөнө ОХУлсад үнэгүй шахам өгдөг гэж байгаа. Ядахдаа тавин хувь болговол ачаалал чинь овоо л буурах байхдаа.

Avatar

Нэргүй 2024-03-14 59.153.114.120

Цахилгааны үнийг нэмэх хэрэгтэй хямд учраас хэмнэе гэж бодохгүй замбараагүй өндөр хэрэглээтэй бна

Avatar

зочин 2024-03-14 202.126.90.109

индукцийн плитк гэдэг нь хоол халаах зориулалтай халаах үүрэгтэй хэрэгсэл бөгөөд шингэн хоол буцалгаж хийх боломжгүй.
харин улаан туяагаар халаах зориулаллтай плитка нь хурдан халдаг, дээр нь хоолны саваа тавьж хоол цай хийх боломжтой байдаг.
нэршлээ зөв хэрэглэцгээе.

Avatar

Нэргүй 2024-03-14 78.174.209.126

Нэгж өрх айл бүрт тохирсон нар, салхины төхөөрөмжүүдийг өргөн дэлгэр хэрэглэдэг болгох хэрэгтэй. Гэрийн халаагуур, цахилгаан зуух гэх мэтийг ч боломжийн хямдралтай, хэмнэлттэй болгох хэрэгтэй. Үүн дээр ШУА-ийг ажиллуулаач!

Avatar

Нэргүй 2024-03-14 202.179.11.230

Zusland tom tom housenuud bariad 24 tsagiin tursh tsahilgaanaar halaaj baigaa. Garaj ni hurtel togoor haldag. Tiimees zuslangiin tokiig hyazgaarlah ni zuv.

Avatar

Эзэн нь Өөрөө..... 2024-03-14 203.98.76.4

3.5 сая Монгол Хүн сүрэг тэр дундаа 1,5 сая Хүн Сүрэг Улаанбаатарыг ЦЭЦЭГЛҮҮЛЖ Ч БАЙНА, ЗАСЧ Ч БАЙНА, СҮЙРҮҮЛЖ Ч БАЙНА гэж гарсан бсан Үнэн ажэээ …Хорвоогийн Хаа ч Ямар л ХҮН СҮРЭГ байна тэд шигээ АЖ АМЬДРАЛ бий болж байдаг гэж ҮНЭН юмдооо….. Юу Хийхээсээ бус ЭЗЭН НЬ ӨӨРӨӨ ХЭН БАЙХААС ШАЛТГААЛДАГ ОРЧЛОН гэж Үнэн юмдоо

Avatar

Нэргүй 2024-03-14 66.181.184.112

ТЭЦ-3-ЫН шинэчлэлийн ажлыг хийе гэхээр Данх нь хийлгэхгүй…дуугарахгүй байдгийн гэсэн. Энэ ер нь яах санаатай хүнийг ерөнхий сайдаар тавьчихаад байнаа…Жонхуугийн Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг хийлгээд агаарын шугамыг нь улсын мөнгөөр хийгээд .Яагаад дуугарч хэлж ярьдаггүй юм бэ..Энэ качкарын үзэмжээр ,хувийн эрх ашгийн хандлагаар эрчим хүчний ажлууд хийгдэх үү…Юу болоод байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж