Хятад эцэг эхчүүд хүүхдээ төгөлдөр хуур, усанд сэлэлт зэрэг хичээлээс гадуурх сургалт, дамжаанд хамруулах сонирхолгүй болжээ. Энэ нь тэдний эдийн засгийн чадавхитай холбоотой. Хятадын эдийн засгийн хүндрэл дундаж давхаргыг ганхуулж байна.
Хятад даяарх төгөлдөр хуурын сургуулиудын 30-аас доошгүй хувь нь 2022 оны эцэс гэхэд хаагдсан бөгөөд цаашид ч энэ тоо нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Үүнтэ холбоотойгоор төгөлдөр хуурын хоёр ч том компани түүхэнд байгаагүй алдагдал хүлээжээ. "Hailun" компанийн цэвэр ашиг 25 орчим хувиар буурсан бол "Pearl River" компанийнх нь даруй 90 хувиар буурсан.
1980-аад онд Хятад улс даяаршиж эхлэхэд төгөлдөр хуур нь өсөн нэмэгдэж буй дундаж давхаргын статусын бэлгэдэл болсон юм. Засгийн газраас хөгжмийн зэмсэг тоглох чадвартай элсэгчдэд тусгай оноо олгож, урамшуулдаг байсан ч 2018 оноос үүнийгээ больсон аж. Covid-19-ийн дараа байдал улам л дордсон байна.
Харин ажил эрхэлдэг хятад залуусын хувьд уламжлалт бүжиг, оёдол, тулааны урлаг зэргийг сурах сонирхолтой, энэ төрлөөрөө шөнийн ангиудад бүртгүүлэх хандлагатай байгаа аж. "Vizion Zine" блогт мэдээлснээр "шөнийн сургууль" гэсэн хайлт 2022-2023 оны хооронд 980%-иар өссөн байна.
Эх сурвалж: SEMAFOR
XT 2024-03-15 216.38.195.74
zopiydaar?+
Нэргүй 2024-03-15 213.87.130.169
Харуулах боломжгүй.
Хахаха 2024-03-15 202.126.88.74
шөнийн сургууль гэж шаас… арай юу гүй юу?
Нэргүй 2024-03-15 203.98.76.4
Хятадууд нээрээ бахархам түүхтэй улс шүү, Залуус нь Англи хэл ч сурах шаардлагагүй бүхнийг өөрсдөө хийж хөдөлмөрлөж бүтээж дэлхийг эзэгнэж амьдарч чадаж бна. Хүчирхэг улсын Хэл Соёл нь хүртэл ийм хүчтэй Англи хэл ч сурах шаардлагагүй
энхээ 2024-03-15 202.72.245.121
хаха нэргүй хэрэглэгч юу юу гэнэ үү. Өөрөө х*******н шээс үү. Англи хэлгүй бахархам түүхтэй гэнэ үү дээ. шороон түмэн хүнтэй гүрэн дандаа шороо шиг л байгаад байвал арчигдана шдээ. Тэд бол дэлхийн бөөс хуурс шүү. Ингэж шүтэж бишрэхээ болино уу да
Нэргүй 2024-03-15 142.59.71.49
China руугаа зайлбал таарна