Израилийн цэргүүд Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах дахь тусламжийн хүнс түгээх төвд цохилт өгчээ. Үүний улмаас хүмүүнлэгийн нэг ажилтан амиа алдаж, 22 хүн шархадсаныг НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг мэдээллээ. "Тусламжийн байгууламжид халдлага үйлдэх нь олон улсын хүмүүнлэгийн хуулийг үл тоомсорлосон энгийн үзэгдэл болсон" гэж агентлагийн тэргүүн Филипп Лаззарини хэлэв.
Тусламжийн байгууламжид 60 орчим хүн ажиллаж байжээ.
Түүнчлэн Израилийн агаарын цохилтод Хамасын командлагч Мохаммед Абу Хасна гэж хүн өртөж, нас баржээ. Тэрээр Рафах дүүрэг дэх Хамас бүлэглэлийн цэргийн жигүүрт туслах ажилтан хийдэг байсан. Лхагва гарагийн орой Израилийн Батлан хамгаалах хүчин мэдэгдэл хийхдээ, НҮБ-ын байгууламжийг дурдаагүй. Харин Хамасын Рафах дахь үйл ажиллагааны нэгжийг онож устгасан гэж хэлжээ.
Дээр дурдсан хүмүүнлэгийн ажилтан болон Мохаммед Абу Хасна гээд нийт таван хүн агаарын цохилтын улмаас амиа алдсан гэж Хамас бүлэглэлийн удирддаг Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.
Рафах хотод Израилийн Газын зурвас дахь хуурай замын довтолгооноос хоргодож буй 1.5 сая орчим палестин хүн байна.
Эх сурвалж: BBC
Нэргүй 2024-03-14 213.87.162.181
Харуулах боломжгүй.
Гэжүү 2024-03-14 103.57.95.186
Израйл өөрийн ашиг сонирхолын төлөө тэмцэж байна зөвшдэ. Оросын бол буруу
Нэргүй 2024-03-14 78.174.209.126
Туслах ажилтныг "Хамасын командлагч" гэж бичих нь зөв үү? Хамасын командлагч гэвэл дор хаяж Жанжин штабын дарга, БХ-ын сайд тай тэнцэх албан тушаалтныг хэлнэ. Цэргийнхнээс утсаар ч болов орчуулж мэдэхгүй нэр томьёогоо асууж байгаач!