Ёкозүна цолонд ойрхон Киришима дөрөв дараалан ялагдлаа

Ёкозүна цолонд ойрхон Киришима дөрөв дараалан ялагдлаа

Ёкозүна цолонд ойрхон Киришима дөрөв дараалан ялагдлаа

Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё Осака хотноо үргэлжилж байна. Башёгийн дөрөв дэх өдөр буюу өчигдөр/2024.03.14/ том цолтой бөхчүүд өвдөг шороодлоо.

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр Мэйсэйтэй тааран барилдаж, унажээ. Аваргын хувьд одоогоор хоёр даваа, хоёр унаатай явна. Тэгвэл ёкозүна цолонд ойрхон гэгдэж буй озэки Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр Асанояамад ялагдав. Ингэснээр Киришима Харү башё эхэлснээс хойш даваа авч, амжаагүй явна. Тэрбээр дөрвөн унаатай боллоо. Түүнд энэ башёд түрүүлэх боломж бараг л үгүй болсон бөгөөд үлдсэн барилдаанууддаа сайн барилдаж, качикоши буюу дор хаяж найман даваа авах хэрэгтэй байна.

Харин озэки Хошорюү С.Бямбасүрэн сайн барилдаж буй. Тэрбээр өчигдөр Охог давснаар гурван даваа, нэг унаатай болжээ. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил энэ удаагийн Харү башёгийн анхны даваагаа авав. Түүний хувьд Кинбозанг дийлсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-14 213.87.162.181

)))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-14 139.5.218.108

юм үзээгүй юмнууд гиена шиг байсан гэвэл таарна….

Avatar

Нэргүй 2024-03-14 103.57.94.46

Сумогийн ертөнцөд Монголчуудын сөртөн сөнөжээ ! Даанч дэндүү даам байсандаа, юм үзээгүй монголчууд сэгэндээр цугалсан үхэр шиг л аашилсандооо, Аса нтр-ээс эхлээд л…. Ямар ч юманд хэмжээ гэж нэг юм байдаг даа…….ламаасан !

Avatar

ЗОЧИН 2024-03-14 66.181.189.231

СЭГЭН ДЭЭР ҮХЭР ЦУГЛАНА ГЭЖ ЮУ БАЙДГИЙН?

Avatar

Нэргүй 2024-03-14 103.57.94.46

Үхэр үхрийнхээ сэгэн дээр цуглаад нээг их муухай орлилд догиймаа, тэрийг харах сонсоход аягүй зэвүүн шүү.

Avatar

Нэргүй 2024-03-14 66.181.187.87

үхэр байж үхрийнхээ зан үйлийг мэддгүймүү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж