Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё Осака хотноо үргэлжилж байна. Башёгийн дөрөв дэх өдөр буюу өчигдөр/2024.03.14/ том цолтой бөхчүүд өвдөг шороодлоо.
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр Мэйсэйтэй тааран барилдаж, унажээ. Аваргын хувьд одоогоор хоёр даваа, хоёр унаатай явна. Тэгвэл ёкозүна цолонд ойрхон гэгдэж буй озэки Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр Асанояамад ялагдав. Ингэснээр Киришима Харү башё эхэлснээс хойш даваа авч, амжаагүй явна. Тэрбээр дөрвөн унаатай боллоо. Түүнд энэ башёд түрүүлэх боломж бараг л үгүй болсон бөгөөд үлдсэн барилдаанууддаа сайн барилдаж, качикоши буюу дор хаяж найман даваа авах хэрэгтэй байна.
Харин озэки Хошорюү С.Бямбасүрэн сайн барилдаж буй. Тэрбээр өчигдөр Охог давснаар гурван даваа, нэг унаатай болжээ. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил энэ удаагийн Харү башёгийн анхны даваагаа авав. Түүний хувьд Кинбозанг дийлсэн аж.
Холбоотой мэдээ