Малын хорогдлоор Сүхбаатар аймаг тэргүүлж байна

Малын хорогдлоор Сүхбаатар аймаг тэргүүлж байна

Малын хорогдлоор Сүхбаатар аймаг тэргүүлж байна

Улсын онцгой комиссоос өдөр бүр зудын нөхцөл байдлыг мэдээлж байгаа. Ээлжит мэдээллийн үеэр малын хорогдол долоо хоног тутамд өсч, малчдад учрах эрсдэл их байгааг анхааруулж буй.

Одоогийн байдлаар малын хорогдлоор таван аймаг тэргүүлж байна. Тухайлбал, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Төв, Архангай аймагт мал ихээр хорогдож зудын эрсдэл улам хүндэрч байна.

Мал нь олон тоогоор хорогдсон малчдыг дахин малжуулах арга хэмжээ авч ажиллахыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн.

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАНА

Өвөл, хаврын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор шуурхай өндөржүүлсэн бэлэн байдлыг улсын хэмжээнд зарласан. Энэ хүрээнд ХХААХҮЯ дээр нийт долоон чиглэлийн баг гарч, орон нутагт ажиллаж буй. Тухайлбал, Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтнүүд болох яамны мэргэжилтнүүд, малын эмч нар зэрэг бүрэн бүрэлдэхүүнээр өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад баг, багаараа ажиллаж байна.

Зудын нөхцөл байдал дээр ажиллаж байгаа багуудын өгч байгаа мэдээллээр, нөхцөл байдал огт сайжраагүй байна.

Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ сарын 6-ны байдлаар нэг сая гаруй мал хорогджээ. Энэ нь аймгийн нийт малын 30 хувийг эзэлж байгаа аж. Үүнээс тэмээ 79, адуу 34126, үхэр 85377, хонь 645 мянга 825, ямаа 392 мянга 054 хорогджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-15 202.126.94.150

ЭНЭ МЭДЭЭ ХУДЛАА СҮХБААТАР 40%Хорогдсон нийт малын

Avatar

ЗОЧИН 2024-03-15 66.181.178.113

СҮХБААТАО,ХЭНТИЙ,ДОРНОД 3 АЙМАГ УЛСЫН ХАДЛАНГИЙН ТАЛБАЙН 70 ХУВИЙГ ЭЗЭЛЖ ТЭРГҮҮЛДЭГ. ХААНААС Нь ч ХАДЛАН АВАХ БОЛОМЖТОЙ НуТАГ. ХАШАА ХОРООГОО САЙЖРУУЛААД ХАДЛАНГАА ХҮРЭЛЦЭХҮЙЦ АВЧИХААД ИЙМ ЗУД БОЛОХОД МАЛАА ӨВӨЛЖӨӨНДӨӨ ТЭЖЭЭХ БОЛОМЖТОЙ Ш ДЭЭ. БИЧЛЭГ ХАРАХАД ЯМАРЧ ХАШААГҮЙ ШАХАМ БАЙЖ НӨМӨРГҮЙ ТАЛ ДЭЭР, ӨВС ТЭЖЭЭЛ ЮУ Ч БАЙхгүй байхад мал үхнэ ш дээ. хадлангаа хүрэлцэхүйц аваад өвөлдөө сайн бэлдэж сурцгаа, сүхбаатарчуудпаа.

Avatar

Зочин 2024-03-15 202.9.40.32

Мэдээ бичсэн санаатай амьтан минь сүхбаатар аймагт хамгийн олон мал хорогдсон бхйна гэх ба 392 мянга 054 гэсэн тло хаанч байхгүй шүү энэ малд цалин өгдөг мануухай байдаг юм байхдаа

Avatar

Нэргүй 2024-03-15 202.21.108.45

АН ЯЛСАН ГАЗАР ЗУД БОЛДОГ УЧИРТАЙ МЙМ УЧМР ҮҮНЭЭС ХОЙШ СҮХБААТАРЧУУД АН-Г СОНГОХГҮЙ БАЙ

Avatar

Нэргүй 2024-03-15 66.181.161.107

гараа хөлдөөсөн залууд төр шагнал өгч байхад олон мал алдсан аймагт шагнал өгч яагаад болохгүй гэж ИХ ЗОВСОН МАЛЧДАА ЭНЭ МЭТ БАГЧ ГЭСЭН СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БИШ ГЭЖ ҮҮ

Avatar

Нэргүй 2024-03-15 213.87.130.169

)))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-15 202.9.41.2

Ундармаа чи цаашид сэтгүүлч хийж чадах эсэхээ бодож үзээрэй

Avatar

Нэргүй 2024-03-15 202.70.37.178

Тэргүүлээд байхдаа яахав дээ. Ямар уралдаан биш. Мал хамгийн их хорогджээ. Малын хорогдол хамгийн их байна гэж бичиж болдоггүй юм уу

Avatar

Нэргүй 2024-03-15 202.126.92.98

залхуугын туйлууд, хашаа хороо ч барихгүй, малаа ч хариулахгүй, цагаан идээ, арьс шир юу ч хийдэггүй, морь уяж тамлаж, архи ууж, найр хэсээд л явсны гор, хохь нь…

Avatar

Дорж 2024-03-15 192.82.65.175

Сүхбаатарын бэлчээр сайхан сэргэх нь дээ

Avatar

Нэргүй 2024-03-15 202.126.88.132

Нам засаг, малчид нь шийдэж чадахгүй асуудлыг байгаль шийдэж байна.Олон мал, зэрлэг ан амьтны амийг асар олноор дэмий бүрэлгэлээ эргүү,хийрхэгч, хоосон толгой, шуналт монголчууд.Түүхэндээ 80 сая мал хэзээ ч багтаж байгаагүй, боломжгүй.Төв Азийн өндөрлөг эрс тэс уур амьсгалтай, үржил шим муутай газар нутаг гэж дэлхийн газарзүйн атласд бичигддэг юм.

Avatar

Нэргүй 2024-03-15 66.181.161.107

БААТАР цол өгөх цаг нь болсон

Avatar

Иргэн 2024-03-15 202.179.15.130

Сүхбаатар аймагт хамгийн олон мал хорогджээ. Зуд, зовлонгоор уралдана гэж байх уу?

Avatar

Нэргүй 2024-03-15 103.57.94.46

Сүхбаатар аймгийн МАН-ын хороо нэгэн шинэлэг сонин ажил зохиожээ. Зудад тэсч үлдсэн адуу малаас шилэн сонгож, найдвартай цөөн хэдийг МАН-д элсүүлэн авсан бна. Энэ туршлагыг нь Хэнтий, Дорноговийн МАН-ын хороод анхаалтай ажиглан судлаж бна.

Avatar

Нэргүй 2024-03-15 139.5.217.226

Морь мал уяж наймаалцдаг шигээ Хашаа хороогоо засаж сэлбэж, элгэвч нэмнээгээ илүүтэй бэлдэх хэрэгтэй. Тэнгэр хангай гэж харж мэдэмхийрэхээс илүү хадлан тэжээлээ базааж сур гээд л байгаа юм

Avatar

малчин 2024-03-15 43.242.242.140

Монголын тал нутагт хэдэн мянганы турш Байгаль эх өгч авсаар ирсэн хорвоо доо.

Avatar

Zochin 2024-03-15 66.181.182.78

Ажилгүй,малаа хариултдгүй,дандаа найр наадам хэсэж хурдан морь нэртэй хэдэн хонины морь уралдуулж байдгийн гор юун нөхөн төлбөр хохь нь

Avatar

Нэргүй 2024-03-15 66.181.160.8

" Малын хорогдлоор тэргүүлэх " гэсэн монгол өгүүлбэр байдаг юм уу , сэтгүүл – чид ээ …

Avatar

уншигч 2024-03-15 66.181.191.244

Малын хорогдлын хэмжээгээрээ аймгууд уралдаад Сүхбаатар түрүүлсэн юм шиг л байх юм. Сэтгүүлчдийнхээ ур чадварыг дээшлүүлэхгүй бол хүн доромжилсон аятай юм бичээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж