УИХ-аас газрын мафыг шинжлэн судлах Түр хороо байгуулна

УИХ-аас газрын мафыг шинжлэн судлах Түр хороо байгуулна

УИХ-аас газрын мафыг шинжлэн судлах Түр хороо байгуулна

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг маргааш /2024.03.15/ нээнэ. Энэ удаагийн УИХ-ын чуулганы хугацаанд газрын асуудлыг онцлон авч үзнэ. Учир нь олон нийтийг бухимдуулж буй газар олголтыг нийтээр шүүх шийдвэр гараад буй. Тодруулбал, эрх баригчид нээлттэй сонсгол хийж, түүгээр газрын панз үсэргэсэн хүмүүсийг дуудан, 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө сануулга өгөхөөр шийдээд байгаа талаар мэдээлсэн. Энэхүү асуудлыг нээлттэй хэлэлцэхээр болсон нь ч учиртай. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаснаас олон хүн амиа алдаж, 60 гаруй айлын орон сууц галд өртөж, 100 гаруй иргэн орох оронгүй болсны зэрэгцээ 34 автомашин шатсан. Энэхүү осол гарахад жолооч дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан уу, аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл авсан байсан уу? гэдгээс эхлээд олон асуудлыг хуулийн байгууллага нягтлан шалгах шаардлага үүссэн.

Гэхдээ “Дүнжингарав”-ын уулзварт болсон дэлбэрэлт Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын тодотгосноор эцсийн дүндээ газрын наймаатай холбогдож буй учраас нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн байдаг.

Сонсгол зохион байгуулахын тулд УИХ-аас тухайн асуудлыг шинжлэн судлах Түр хороог байгуулах учиртай. Одоогоор УИХ-ын даргын зүгээс захирамж гаргаагүй. Гэхдээ УИХ-ын хаврын чуулганы хугацаанд багтаан газрын асуудлаар нээлттэй сонсгол хийх нь цаг хугацааны асуудал болж хувираад буй.

Газрын асуудал хөндөгдөх бүрийд Улаанбаатар хотыг удирдаж байсан Засаг дарга нараас хэн нь нийслэлийн газрыг хамгийн ихээр олгосон бэ? гэдэг асуудал хөндөгддөг.

Засгийн газар өнгөрсөн жил “Шилэн” ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод олгогдсон газрын мэдээллийг ил болгосон. Тэрхүү мэдээллээр нийслэлийн хэмжээнд 1996 оноос хойш нийт 14484 аж ахуй нэгжид 564 мянган га газар олгогдсон байдаг.

  • Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд 7347 удаагийн шийдвэрээр 163.398.777м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр 485 шийдвэрээр 3.405.971м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан М.Билэгт 516 шийдвэрээр 10.405.010м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 1888 шийдвэрээр 38.810.559м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболд 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар,
  • Улаанбаатар хотын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Батбаясгалан 174 шийдвэрээр 17.235.106м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан 811 шийдвэрээр 8.948.507м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар 621 шийдвэрээр 687.779м2 газар тус, тус олгосон байгаа юм.

Иймээс дээрх газрууд нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон газар уу, эсвэл хууль дүрэм зөрчиж олгогдсон уу гэдгийг эрх баригчид эргэн нягтлах болж байна.

Ямартай ч маргааш нээх УИХ-ын хаврын ээлжит чуулганы дараа, дараагийн хуралдаанаар газрын асуудлыг шинжлэн судлах Түр хороо байгуулах шийд гарах нь тодорхой. Чухам хэзээ гэх хугацаа, тов нь л тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-14 213.87.162.181

))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-14 203.98.76.4

Сонгуулийн өмнөх Попрол дээд цэгтээ хүрлээ…..Солиорцын……Үнэн тэнэг

Avatar

ОАЫБТАЛБЙ 2024-03-14 103.57.94.122

ХОШГИРООД БАЙ ХОШГИРООД БАЙ ХОШНОГОО ТҮМБИЙТЭЛ ХОШГИРЦГОО . ХОРВООГИЙН ШИВШИГ МАНГУУ МОНГОЛЧУУД

Avatar

Нэргүй 2024-03-14 202.179.15.71

Энэ засгийн газар, түүний харьяа агентилагууд нь ажлаа хийдэггүй юмуу. Юм л бол УИХ сонсгол гэх юм. Оюун Эрдэнэ ажлаа хийж чадахгүшй дандаа шоу ш*** юмаа

Avatar

Зочин 2024-03-14 59.153.113.82

Энхболд,Бадамжунай,Мөнхбаяр гурав хамгийн хорлонтой, Улаанбаатарын цаашлаад улсын хөгжлийг хэдэн арван жилээр хойш нь татсан тамд унах хулгайч луйварчингууд даа.

Avatar

Нэргүй 2024-03-14 66.181.177.213

Хувьчлалыг эргэж шүүгээчээ.

Avatar

Нэргүй 2024-03-14 59.153.115.240

ГАВЛАЧЭЭ АЛДАГДСАН БОЛОМЖО НЭХИ ТҮГЖРЭЛ УЛСЫН СУРГУУЛИН ГАЗАРГҮИ ЗАРСАН ХҮХДЭ 10-20 САЯИН СУРГУИЛД ЖИЛ БҮР ӨГЧ БАИНА

Avatar

Нэргүй 2024-03-14 139.5.216.141

Дээрхи хүмүүсийн зураг сайхан зураг

Avatar

ccc 2024-03-14 103.212.116.74

Hoorhii Ulaan hatsart, Sumyabazar 2 hamgiin baga olgoson ni baijee. Goloroo Mi Ye ovogton, Monkhbayar ene ter bol jinhen tamd unah birduud l dee

Avatar

Нэргүй 2024-03-14 66.181.178.232

Шоу эхэллэ, малнууд яаж шогширцгоож шинээр хүлээж авахыг л харая

Avatar

Нэргүй 2024-03-14 103.57.94.46

Энхболд нэг их удам залгасан, алтан ургийн хаантан шиг л байж билээ !!! Цастын цагаан арслан цагаа болоход шоргоолжинд бариуллж үхдэг гэдэг л болох нь үү дээ !!!

Avatar

-JPSN ? tetxnc 2024-03-14 216.38.195.74

—-OCTNDR##

Avatar

-oynf1; 2024-03-14 216.38.195.74

CTNDPT

Avatar

Нэргүй 2024-03-14 202.179.11.230

Gazriin mafi uneheer deed tsegtee hurtel hugjsun baina, odoo nuraah tsag boljee.

Avatar

Нэргүй 2024-03-14 66.181.184.112

Данхын саармагжуулах тактик амжилттай хэрэгжиж байна. АН -ыхан газар зарсан болгоод булгиулчихаач

Avatar

Бодит түүх 2024-03-14 103.10.21.104

Гонгоноод өнгөрөх, сонгуулийн шоу болгож өрсөлдөгчөө намнах, манайхан үнэхээр мундаг хүмүүүс. Эцсийн эцэст бид бүгд өөрсдийгөө хуураад байгаа гэдгээ хэдэн жил суурийн амьдарч байж ойлгох вэ… Тэр муухай наймайчид бүгд бидэнтэй хамт амьларч байгаа, хүүхэд, төрөл садан амьдарч л байгаа, тэгэхээр яахав… дээр үед хүүхэд хэрэг үйлдвэл аав суран бүсээр зоддог байсан. Үүний адил тэр буруу тушаал баталж байсан дарга, зучилж байсан гол шаар хавхруунуудыг хөрөнгийг хураагаад шоронд хий, цэвэр залуус аж

Avatar

1 2024-03-14 202.21.113.50

Nuurs shigee sonsool ongorvol hereg bn uu kk

Avatar

Нэргүй 2024-03-14 124.158.70.33

газар зарсан тоогоор ми овогт 1-рт л***р батүүл 2-рт шаажаагааз.

Avatar

Иргэн 2024-03-14 103.212.116.86

Газрын наймааны загалмайлсан эцэг М.Энхболд, Бадамжунай нарыг х****л идээсэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж