"TikTok" -ыг АНУ-д хориглох хуулийн төсөл батлагдлаа

"TikTok" -ыг АНУ-д хориглох хуулийн төсөл батлагдлаа

"TikTok" -ыг АНУ-д хориглох хуулийн төсөл батлагдлаа

Хятадын "ByteDance" компанийн эзэмшдэг, дэлхий дахинаа ашиглагддаг "Tiktok" аппликейшнийг АНУ-д хориглох хуулийн төсөл батлагдав. Дональд Трамп, Элон Маск болон дэлхийн олон сая хэрэглэгчид уг хуулийн төслийг эсэргүүцэж, дургүйцлээ илэрхийлсэн ч Конгрессын танхим Лхагва гаригт хоёр намын санал хураалт явуулж, 352/65 харьцаатайгаар богино бичлэгийн платформыг хаахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, АНУ-ын Конгресс "TikTok” аппликейшнийг Хятадын тагнуулын хэрэгсэл гэж үзсэн бөгөөд тус компанийг хэд хэдэн удаа сонсголд оруулсан. Хятадын Коммунист Намын (ХКН) албан тушаалтнууд  "TikTok"-ийг ашиглаж АНУ-ын хэрэглэгчдийн байршлыг тагнан, нөлөөллийн кампанит ажил явуулах алгоритмыг бүтээж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж Төлөөлөгчдийн танхимын Хятадыг сонгох хороо мэдэгдсэн аж.

Хуулийн төсөл батлагдсанаар “ByteDance” компани “TikTok” аппликейшнээр хувьцаа, зохиогчийн эрхийг таван сарын дотор зарах ёстой ба хэрэв борлуулахаас татгалзвал АНУ-ын бүх программ дээр ажиллах боломжгүй болно. АНУ-ын 150 сая гаруй иргэн “TikTok”-ын хэрэглэгч тул хуулийн төслөөс болж Цагаан ордны гадна эсэргүүцлээ илэрхийлэх хүмүүс цугларах болжээ. Үүнээс гадна тус аппликейшнийн эрхийг худалдан авах сонирхолтой олон зуун компаниуд өөрсдийн үнийн саналаа хүргүүлэх болсон. “TikTok”-ын хувьд хэрэглэгчид болон олон нийтэд нөлөөтэй хүмүүсээс аппликейшнийг хаах шийдвэрийг эсэргүүцэж, санал хүсэлтээ Конгресст илгээхийг хүссэн байна.

Хуулийн төслийг хоёр намын хамтын санал хураалтаар шийдсэн ба Ерөнхийлөгч Жо Байден сүүлийн шатанд зөвшөөрвөл хууль хэрэгжих магадлал өндөр байна. Дональд Трамп төслийг эсэргүүцэн "TikTok-г хоригловол Мета компани бизнесээ хоёр дахин томсгоно. Би Facebook-д дургүй. Учир нь өмнөх сонгуульд Meta санаатайгаар оролцож, сонгуулийн явцыг  будилуулсан " гэжээ. Бүлэг контент бүтээгчид Цагаан ордны гадаа жагсаал хийж "#KeepTikTok" гэсэн лоозон барин, ордны хуулийн төсөлд дургүйцэж буйгаа илэрхийлэв. Массачусетс мужид төрсөн Линзи Тэйлор "TikTok” нь яг "гэр" шиг хэмээн зүйрлэсэн. Учир нь тус аппликэйшн нь нийгэмлэгийг бий болгохын сацуу жижиг дунд бизнесийн гол хөгжих тулгуур болдог гэж үздэг байна. Мөн Тэйлор “Би YouTube дээр олон дагагчтай, гэхдээ TikTok бол миний мөнгө олдог газар. Энэ бол миний амьжиргааны эх үүсвэр. Би тахал өвчний үед хүүгээ хүндэтгэн бизнесээ эхлүүлсэн. Мөн сэтгэцийн эрүүл мэндэд ч  чухал байсан. Би яагаад миний дуу хоолойг булааж авахыг хүссэн хүнд саналаа өгөх ёстой юм бэ?" гэжээ.

Хятадын тал хуулийн төслийн шүүмжлэв

Хятадын Гадаад хэргийн яам хуучнаар “Twitter” байсан “X”-д хэд хэдэн мэдэгдэл хийсэн нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын санал хураалтыг эсэргүүцэж байгаа бололтой.  ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбиний зурагтай “Twitter” хаягнаас “Хятад улс хэзээ ч тодорхой улс орон, бизнесийн эсрэг хязгаарлалтыг урвуулан ашигладаггүй. Гадаадын аж ахуйн нэгжүүд Хятадын хууль тогтоомж, заалтуудыг дагаж мөрдвөл бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ Хятадын зах зээлд гарах боломжтой. АНУ-ын ерөнхийлөгч болсон хэнбугай ч энх тайвнаар зэрэгцэн орших, хамтаар хожих зарчмыг баримталж, Хятад улстай нэг чиглэлд хамтран ажиллаж, Хятад Америкийн харилцааг тогтвортой, эрүүл, ахицтай хөгжүүлэхийг хүсэж байна” гэжээ.

Хятадын компаниудыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзсэн Когрессын шийдвэрийг Бээжин олон жилийн турш шүүмжилж,  зах зээлийн шударга бус өрсөлдөөн гаргасан хэмээн шүүмжилдэг. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа тул  “TikTok” -руу дайрсан Конгрессын шийдвэр хоёр орны харилцаанд сэв суулгана гэж ажиглагчид дүгнээд байна.  Хуулийн төслийг дэмжиж буй Ардчилсан намын төлөөлөгч Ража Кришнамоорти Хятад улс тус аппликейшнээр дамжуулан АНУ-ын хэрэглэгчийн мэдээлэлд хандах боломжтой байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Мөн  “ByteDance” компанийг Бээжинтэй харилцах харилцааныхаа талаар "илэн далангүй" байх хэрэгтэй гэж шаарджээ. Үзэгчдийн судалгааны “GWI” компани АНУ-д “TikTok”-ийн хэрэглээнд  хийсэн дүн шинжилгээгээр 13-15 насны дөрөвний нэгээс бага хувь нь платформ дээр аз жаргалтай байдаг гэсэн байна. Мөн “TikTok” хэрэглэгчдийн 42 хувь нь төрийн албан хаагч бөгөөд Жо Байден мөн адил тус апплекэйшнийг ашиглаж кампанит ажлаа явуулдаг аж.

“TikTok” үнэхээр үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үү?

Энэ асуултын хариулт хэнээс асууж байгаагаас хамаарна.Хуулийн төслийг дэмжсэн хүмүүс болон ажилчдаа ажлын төхөөрөмж дээрээ уг аппликейшн суулгахыг хориглосон бусад засгийн газрууд “Тийм” гэж хариулах боловч эдгээр мэдэгдлийг батлах нотлох баримтыг ирүүлээгүй байна.“TikTok”-ын толгой компани “ByteDance”-г Хятадын засгийн газар гадаад хэрэглэгчдийн мэдээллийг шилжүүлэхийг албадаж магадгүй гэх үндэслэлээр хуулийн төсөл батлагдсан.  АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар аливаа байгууллага, иргэнийг “Төрийн тагнуулын ажлыг дэмжих, туслах, хамтран ажиллах” үүрэг хүлээсэн байдаг тул буруутгаж болохгүй гэж ихэнх хэргэлэгчид үзэж байна. “ByteDance” нь Кайманы арлууд, Европ, АНУ-д оффистой төдийгүй Бээжинд ч байрладаг. “TikTok” компани АНУ-ын хэрэглэгчийн мэдээллийг Хятадын эрх баригчидтай хэзээ ч хуваалцдаггүй гэж олон удаа мэдэгдэж ирсэн бөгөөд  мэдээлэл өгөхгүй гэж мэдэгджээ. Сүүлийн шат бол Жо Байдены гарыг үсэг зуруулж, хууль болгох явц юм. Хэрэв Жо Байден хориглох төслийн зөвшөөрвөл сонгуулийн кампанит ажлаа зогсоохоос аргагүйд хүрч болзошгүй билээ.

Эх сурвалж : BBC, The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-14 213.87.162.181

))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-14 66.181.187.145

TEGEED MEDLEE GEED YAADAG YM

Avatar

Нэргүй 2024-03-14 178.174.229.45

TIKTOK BOL HUJAAGIIN TAGNUUL GEDEG N OILGOMJTOI SHUUD XAAX ESTOI YUN 5 SAR BE

Avatar

Нэргүй 2024-03-14 59.153.86.157

ардчилсан орон ч сайхан юм аа, шууд л хууль гаргаад л хаачихдаг

Avatar

inm 2024-03-14 103.212.117.171

amerik ardchilsan uls hezee ch baigaagui baihaa

Avatar

Нэргүй 2024-03-14 103.57.94.46

Ардчиллын төрсөн эцэг нь Америк орон юмаа ! Тэнэг чиний толгойд тэр ойлголт багтахгүй л дээ.

Avatar

ccc 2024-03-14 103.212.116.74

Amerikiin Facebook, Instagrammtaigaa adilhan hardah erhtei ni zov l doo. Ta nariin heregleed baigaa Facebook chin ter chigeeree USA-n medeelliin sand orj baigaa .Huuramch haygiig chin medej baigaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж