Хорин минутын ХОТ… гэж юу вэ?!

Хорин минутын ХОТ… гэж юу вэ?!

Хорин минутын ХОТ… гэж юу вэ?!

Иргэд бүсчилсэн хөгжлийг дэмжиж байна. Хороодыг нэгтгэж бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ.  Хотод барилга их баригдаж байна. Ногоон байгууламж барих газаргүй болох вий гэсэн болгоомжлол байгаа. Үүнд анхаарч өгөхийг хүсье

-Засаг захиргааны одоогийн бүтэц төр иргэн хоёрыг холбоход хүндрэлтэй болсон байна. Тиймээс дүүргүүдийг 42 нэгжид хуваах нь зөв….

-Яармаг бүсийг бүсчилсэн хөгжлийн загвар болгон хамгийн түрүүнд хөгжүүлэх боломжтой. Хамгийн гол нь төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нь чухал байна…

Улаанбаатар хотын асуудал бэрхшээлийг хамгийн сайн мэдэх хүмүүс нь хорооны ажилтнууд. Төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэдэг тэд Ерөнхий сайдтай уулзах үеэр санал, сэтгэгдлээ ийнхүү илэрхийлжээ.

Бүсчилсэн хөгжлийн бодлого шинэ зүйл биш. 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан, зорилгоо “Улсын газар, түүний баялаг, газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц, оюуны чадавхийг байгаль орчны даацад зохицуулан оновчтой ашиглах үндсэн дээр хүн ам, үйлдвэрлэлийн өнөөгийн зохисгүй бөөгнөрлийг задалж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах, үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлэхэд оршино” гэж тодорхойлоод 23 жил өнгөрч байна. Энгийнээр тайлбарлавал Улаанбаатар хотын их төвлөрөлийг багасгаж, хот хөдөөгийн амьдралын ялгааг бууруулна гэсэн үг.

Гэхдээ яг бодитоор нь хэрэгжүүлж, улс төр, нийгэм, эдийн засгийн томоохон реформын хүрээнд авч үзсэн нь үгүй. Бүр жалга, довоор нь хуваасан улс төрийн тогтолцооноосоо болж, улсын төсвөө талаар нэг цацаж ирснээр хот нь ч, хөдөө нь хөгжсөнгүй.

Бетонон ширэнгэ босгосноо бүтээн байгуулалт хөгжил, дэвшил гэж тодорхойлохгүй юм бол, нийт хүн амын 50 хувь нь ажиллаж, амьдардаг нийслэл хот “хүхэртийн хөндий” болж хувирсан нь “хоолой аргуулсан” гашуун үнэн. Нөгөө талдаа хөдөө нь хөгжлөөс хол хоцорч, сумын төвийн хэдэн барилгаа тойрч амьдрахаас өөрөөр ажлын байр, ашиг орлогын эх үүсвэр нэмэгдсэнгүй.

Хүн нэмэгдэхээр хүнс нэмэгддэг гэх хуучны үг худал болох нь Улаанбаатарын хүн амын тоо өсөхийн хэрээр зовлон нь нэмэгдэж, эсрэгээрээ хүн нь цөөрөх тусам хөдөө орон нутаг эзэнгүйдэх бас нэгэн бэрхшээл бий болсноос харагдана. Цаашлаад зудад гурван сая малаа алдсан малчид гэрээ ачаад Улаанбаатарын аль нэг захад хашаа хатгаад амьдарна гэвэл яах вэ?. Үндсэн хуульд заасан эрхээ эдлэж буй тэднийг хөөж туух уу?! Гэхмэтчилэн тоочоод байвал зовлон барагдахгүй.

Жалгын улс төрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр том бодлого, ирээдүйн хөгжлийн тухай ярих нь илүүц.

Ямбыг нь эдлэж яваагийн хувиар улс орны болон Улаанбаатарын зовлон бэрхшээл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хоёрт наалдана, ял зэмийг хариуцах нь тодорхой. Гэхдээ Улаанбаатарыг ч, улс орны хөгжлийг ийм болтол нь дордуулсан тэд биш ардчиллыг эрх дураараа амьдрах эрх гэж ойлгосон иргэд, Улаанбаатарын “урбан” төрхийг нь алдагдуулж, газар болгоныг газрын үсэг бүхнээ авлигаар арилжсан албан тушаалтнуудын үйлдэл, эс үйлдэхүйн алдаа, завхрал.

Л.Оюун-Эрдэнийн реформыг дэмжих үндэслэл нь эдгээр үйлдэл, эс үйлдэхүй юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцооны гажуудлаа засахаас реформоо эхлүүлсэн. Тогтолцооны өөрчлөлтийн хүрээнд, улсыг 13 тойрогт , тэр дундаа Улаанбаатарыг сонгуулийн зургаан тойрогт хуваасан нь нийслэлийг эл зургаар бүсчилж хөгжүүлнэ гэсэн үг. Бүсчилсэн хөгжлийн бас нэг сайн тал нь төвлөрсөн эрх мэдлүүдийг задлана, 42 дүүрэгтэй болсноор нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын эрх мэдэл жижгэрнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хорин минутын хот”-ын тухай ярьж байна. Улаанбаатар хотын түгжрэл  хотын төвийн 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой  гэнэ. Тиймээс хотын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэнэ гэнэ. Дүүргүүдийг задлана гэнэ. Төрийн үйлчилгээг заавал хотын төвөөс авах албагүй гэнэ. Түгжрэл бухимдал үүсгэхгүйгээр 20 минутын хугацаанд хотоос үйлчилгээгэ авдаг болно гэнэ.  Төрийн анхан шатны нэгжийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төсөв захиран зарцуулах эрх олгоно гэнэ.

Түүний энэ яриа сонгуулийн шоу болчихгүй бол төрийн захиргааны 50 байгууллагыг хотын төвөөс гаргах нь зөв. Дүүргүүдийг задлаж, эрх мэдлийн төвлөрлийг арилгах нь бүр зөв. Улаанбаатарыг утаа, түгжрэлээс нь салгаж чадвал түүний зураг хананд хадагдах байтугай нэр нь түүхэнд үлдэнэ, гарцаагүй..!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Aan Ene Oyuka yu Neg tiim Huneldee ! 2024-03-14 202.9.40.22

Teneg Hyn Tengeeree l duusah yum da !
Ene Soliotoi Hyniig , neg tiim Hyniig Sonsoh Tenhel alga bainaa !
Unendee l Ard – Tumen chin Yadarch Tuildaj baina !
MAN – namiihan Tanar Zaigaa taviaad Zailaad Uguuchee gej Guij bainaa ! Guij baina !

Avatar

Нэргүй 2024-03-14 213.87.162.181

))))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-14 202.55.188.105

6 дүүргээ 40 хуваахаар төслийн зардал асар нэмэгдэнэ дээ

Avatar

Нэргүй 2024-03-14 66.181.179.91

2024 оны 8 сараас гоё үгээ ярья

Avatar

Зочин 2024-03-14 172.58.229.58

яанадаа,УБ бол уртаашаа машинаар бол 20 мин явах бяцхан суурингийн дайтай газар…1 сая хүн нь бүгд машины сэг уначихаад…лээр дооргүй хэрэлдээд 30д жил боллоо.
Эх орон ч улс төрч байхгүй, …бүгд шуналын дайнд мордсон
Эхлээд цахилгаанаа шийдвэрлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-03-14 202.55.191.130

Хуцалгүй л цахилгаан станцаа бариад шугамаа татчих. Бусдыг нь хувийн хэвшил хийчихнэ.

Avatar

УЛААНБААТАРЫН ИРГЭН 2024-03-14 43.228.129.150

ШИРЭНГЭН ОЙ ГЭЭД БАЙГАА ГАЗАР НЬ УТААГҮЙ ХАРИН ХОТЫН ЗАХААР ХӨДӨӨНӨӨС НҮҮЖ ИРСЭН ГЭР ХОРООЛОЛЫНХОН Л ӨӨРСДИЙН ТАВЬСАН УТААНДАА МУУЖРААД ДЭМИЙРЭЭД ТОХИЛОГ СУУЦАНД АМЬРАГСАДЫГ ГООЧИЛЖ БАЙНА ДАА ХЭН ТЭД НАРЫГ УРЬСАН ЮМ ТАЛДАА ТААВААРАЙ АМЬДАРЦГААГ

Avatar

Зочин 2024-03-14 66.181.179.250

Болдог бол миний бодлоор Аймаг болгонд мах , гурил, хүнсний үйлдвэр бариад ажилд оруулаад засгаас дэмжээд өгчих юм бол орон нутгаас хүмүүс УБ хотруу зүтгээд байхгүй орон нутагтаа сайхан амьдарахыг л хүсч байгаа гэж бодогдох юмаа.

Avatar

Зочин 2024-03-14 66.181.179.250

20 минутын хот , 5 ш ажиллагаа гэх мэт янз бүрийн нэр өгсөн сүртэй зүйл яриад л өнгөрөхөөс өөр хийгээд бүтээчихсэн авилагчид, хулгайчуудаа зарлаад л мэдээд л байгаа хэрнээ барьж аваад хөрөнгийг нь хураагаад байх ёстой газарт нь хийгээд шийдчихсэн ганц ч ажил байхгүй л байгаа биз дээ. нэг л их ярьсан нэг их олон сайд томилож ажлын хариуцлагыг нь сулруулсанаас өөр зүйл даанч алга даа.

Avatar

Эзэн нь Өөрөө..... 2024-03-14 203.98.76.4

3.5 сая Монгол Хүн сүрэг тэр дундаа 1,5 сая Хүн Сүрэг Улаанбаатарыг ЦЭЦЭГЛҮҮЛЖ Ч БАЙНА, ЗАСЧ Ч БАЙНА, СҮЙРҮҮЛЖ Ч БАЙНА гэж гарсан бсан Үнэн ажэээ …Хорвоогийн Хаа ч Ямар л ХҮН СҮРЭГ байна тэд шигээ АЖ АМЬДРАЛ бий болж байдаг гэж ҮНЭН юмдооо….. Юу Хийхээсээ бус ЭЗЭН НЬ ӨӨРӨӨ ХЭН БАЙХААС ШАЛТГААЛДАГ ОРЧЛОН гэж Үнэн юмдоо

Avatar

Ccc 2024-03-14 103.212.116.74

Hotod tovd shineer barigdaj baigaa ondor barilguudiig zogsoochee Sansariin Emartiin end utgaa aldlaa

Avatar

DR. ADITY 2024-03-14 129.205.113.185

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган дол

Avatar

зочин 2024-03-14 202.5.199.252

газар нэмж ургуулдаггүй юм бол бүсчилсэн хөгжил гэж байхгүй энэ бол жүжиг төвлөрлийг сааруулж хөдөөг хөгжүүл хотоо хөдөө тийш нь задалж байж хотийн асуудал шийднэ

Avatar

Нэргүй 2024-03-14 188.162.254.27

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж