Covid-19 цар тахлын эхний хоёр жилийн хугацаанд дэлхий даяарх хүмүүсийн дундаж наслалт 1.6 жилээр буурсныг судалгаагаар тогтоожээ. АНУ-д төвтэй Эрүүл мэндийн хэмжүүр, үнэлгээний хүрээлэн Мягмар гаригт уг судалгааг нийтлэв. Судалгаанд 204 улс хамрагдсан.
“Дэлхийн хүн төрөлхтөний хувьд Covid-19 нь аливаа мөргөлдөөн, байгалийн гамшиг зэргээс илүү хүчтэй нөлөө үзүүлсэн” гэж тус хүрээлэнгийн судлаач Остин Шумахер хэлжээ.
Судалгааны хугацаанд 15-аас дээш насны хүмүүсийн нас баралтын түвшин эрэгтэйчүүдийнх 22 хувиар, эмэгтэйчүүдийнх 17 хувиар өссөн байна. Тэр дундаа Мехико, Перу, Боливи улсуудад дундаж наслалт хамгийн ихээр буурчээ. Харин Барбадос, Шинэ Зеланд, Антигуа, Барбудад цар тахлын үеэр хамгийн цөөн нас баралт бүртгэгдсэн. Эдгээр нь тусгаар арлууд байсан тул Covid-19-өөс ангид байсан нь ойлгомжтой юм.
Гэхдээ сайн мэдээ ч бас бий. 2021 онд таваас доош насны хүүхдийн нас баралт 2019 оноос хагас саяар бага бүртгэгджээ.
Угтаа бол 1950-2021 оны хооронд хүн амын дундаж наслалт 49-өөс 72 болж, 23 жилээр нэмэгджээ. Харин 2020-2021 онд цар тахлын улмаас 15.9 сая хүн нас барсан байна.
Эх сурвалж: JAPAN TODAY
Нэргүй 2024-03-14 213.87.162.181
Харуулах боломжгүй.