Согтуу жолоочийг илрүүлэхэд тандан судлах аргыг хэрэглэнэ

Согтуу жолоочийг илрүүлэхэд тандан судлах аргыг хэрэглэнэ

Согтуу жолоочийг илрүүлэхэд тандан судлах аргыг хэрэглэнэ

УИХ-аас Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлд согтууруулах ундаа болон мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид зөрчил хүлээлгэх хариуцлагыг чангатгасан. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 27.10.5 зүйлд өөрчлөлт оруулж, 2024 оноос хэрэгжиж буй. Энэ талаар ТЦА-ны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболдоос тодрууллаа.

Тэрбээр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдэд хүлээлгэх хариуцлага нэмэгдсэн. Хууль хэрэгжих эхэлснээс хойш 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн тоон мэдээллээр согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 1.1-5.9 хувь буюу тав дахин буурсан үзүүлэлттэй байна. Тээврийн цагдаагийн албанаас тандалт судалгаа хийхэд өмнөх 2023 оны мөн үетэй харьцуулахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцсон жолооч нарын тоо эрс буурсан.

Мөн үүнийгээ дагаад зам тээврийн осол аваарын тоо 5.9 дахин буурсан үр дүн гарч байна. Бид 2023 онд хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээг улиралд нэг удаа, долоо хоногт нэг удаа гэж хэсэгчилсэн байдлаар 42 удаагийн шалгалт хийсэн.

Харин энэ оноос хяналт шалгалтыг арай өөр хэлбэрээр хийж байгаа. Улсын болон Улаанбаатар хотын хэмжээнд хийдэг арга хэмжээгээ өөрчлөн, олон улсын жишгээр тандан судлах аргыг нэвтрүүлнэ. Тодруулбал, хяналт шалгалтыг тодорхой бүсчлэлтэй буюу гудамжуудад хийнэ. Ингэхдээ 1000 жолооч нараас хэд нь согтууруулах ундаа хэрэглэсэн бэ гэдэг харьцуулалтыг хийнэ. Нэг цэг дээр 1-2 алба хаагч биш нэг цэг дээр 5-6 алба хаагч ажиллана" гэсэн юм.

Энэ он гарснаас хойш энэ төрлийн зөрчил 2253 бүртгэгдсэн байна. Энэ нь 2022 онтой харьцуулахад 67.5 хувь, 2023 онтой харьцуулахад 58.5 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Он гарснаас хойш согтуугаар үйлдсэн гэмт хэрэг ес буюу 43.8 хувиар буурсан бол согтуу жолоочийн улмаас амь нас хохирсон хэрэг дөрөв бүртгэгдэж, 43 хувиар буурсан. Мөн гэмтсэн хүн тав, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53, согтуугаар тээврийн хэрэгсэл давтан барьсан 185 зөрчил гарсан. Үүний аравыг нь прокурорын байгууллага руу шилжүүлсэн гэдгийг албаныхан мэдээлж байв.

Т.Хуншагай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-14 64.119.29.144

ш**

Avatar

ЗОЧИН 2024-03-14 139.5.216.103

1000 ХҮНИЙ АМАНД ОРСОН БУЗРЫН ЮМ ҮЛЭЭЛГЭДГЭЭ БОЛЬ. ШАЛГАЖ БНА ГЭЭД ТӨВ ЗАМ, ТОМ УРСГАЛ ДЭЭР ХААЖ ЗОГСООЧИХООД ЗОХИОМЛООР НАЙГҮЙ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭДГЭЭ БОЛЬ.

Avatar

Зочин 2024-03-14 172.56.105.121

Шийтгэл чанга байсны буруу гэж байхгүй юм шигээ.Олон нийтийн эзэмшил газар нохойныхоо баасыг цэвэрлээгүй бол торгууль 10 000$ гэсэн бичиг байхад л асуудал нэг талдаа болчихдог юм байна.

Avatar

Нэргүй 2024-03-14 213.87.162.181

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-14 158.59.146.30

tandan sudlaad yah yum be, hend heregtei yum e, fund heregtei yum be???? terniihee orond sogtuu joloochid onogduulah yaliin bodlogoo changatgaach ee, tugehguigeer yu ch uurchlugduhgui, yamar ch uchiggui 1 jilees deesi horidog boloh heregtei, sogtuugaar hunii eruul mended hohirol uchruulsan bol 3, 5 jales des, hunii ami nas hohirooson bol 20 jilees deesh yal uguh heregtei

Avatar

Нэргүй 2024-03-14 78.174.209.126

Цагдаа наргүй амьдрахыг оролдоод үзэцгээгээч! Галзуу, согтуу, хэнэггүй, тэнэг, танхайчуудтайгаа зохицож амьдраач! Гэмт этгээдүүд л цагдааг үзэн ядаж байгаа. Энэ дор согтуучуудад ногдуулах ялыг эсэргүүцэн бичиж байгаа комментчид бол тийм гэмтнүүдийн л талын юмнууд биш үү?! Олон улсын жишгээр цээрлүүлэх хэмжээг тогтоогооч! Нэг их нинжин сэтгэлтнүүд…Цаана нь хүний амь насны эсрэг гэмт хэрэг байгаа шүү, бүү март!

Avatar

зочин 2024-03-14 202.70.46.20

хариуцлагыг чангатгаснаар хүмүүс айгаад согтуудаа гэмт хэрэг хийхээ больсоон л гэх гээд байнаа даа.
ялыг чангатгаад гэмт хэрэг буурдаггүй юм даа.

Avatar

Нэргүй 2024-03-14 202.21.126.67

5.9% буюу 5 дахин буурна гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Avatar

зочин 2024-03-14 202.21.120.66

наад цагдаа нарт чинь хэдэн жолооч ард иргэдийг дарамтлахаас өөр ажил байдаг юмуу Энхбаяраа, Оюунэрдэнээ, Хүрэлсүхээ, Занданшатараа та нар арай дэндүү байгаа юм биш үү Ард түмнийг дэндүү дарамталж байна одоо тэр архи уудаг уу гэж мөдөж мөшгих юм байна л даа бузарууд

Avatar

зочин 2024-03-14 202.70.46.20

Энхбаяр, Оюун-Эрдэнэ, Хүрэлсүх, Занданшатарт ханддаг нь яаж байгаан. Наадуул чинь зам дээр чамтай л адилхан жолооч шдээ. Өөр хэн ч биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж