Хүүхдийн гар утас дээрэмдсэн 2 этгээдийг олж, тогтоосон

Хүүхдийн гар утас дээрэмдсэн 2 этгээдийг олж, тогтоосон

Хүүхдийн гар утас дээрэмдсэн 2 этгээдийг олж, тогтоосон

Цагдаагийн байгууллагад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны гуравдугаар сарын 11-ний 20:00 цагийн үед 13 настай, эрэгтэй хүүхдийн гар утсыг дээрэмдсэн байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дээрх хэргийг 19-20 насны хоёр эрэгтэй үйлдсэн болохыг өнөөдөр олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд бага насны хүүхдийг орой үдшийн цагаар харгалзах хүнгүй явуулахгүй байх, хүүхдэд бусдын анхаарал татах үнэтэй утас, эд зүйл хэрэглүүлэхгүй байх, багш, нийгмийн ажилтнууд сурагчдад аюулгүйн зөвлөмж өгөхөөс гадна "дээрэмдэх" гэмт хэрэг нь ямар эрсдэл, хуулийн хариуцлагатай болох талаар сургалт хийх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Хуулийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/-ийн 2 дахь хэсэгт "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж заасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-13 213.87.162.230

Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж