Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2024.03.13/мэдээлэл хийсэн. Тэрбээр "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу "Дүнжингарав" худалдааны төв орчимд болсон газ дэлбэрлэлтийн хэргийг шалгаж байна. Хууль хяналтын байгууллага хэргийн газар дээрх шалгалтаа хийж дууссан. Одоо хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн үед автомашин техникийн шаардлага хангасан байсан эсэх, тухайн орчинд ямар стандарт алдагдсан бэ гэдэг дээр хөндлөнгийн шинжээчид ажиллаж байгаа юм. Харин тухайн байр орон сууцны ашиглалт, галын улмаас уян хатан чанар алдагдсан эсэх дээр Барилга хот байгуулалтын яамны холбогдох албаныхан мэргэжлийн хүмүүстэй хамтран шалгаж дууссан.
Харин ШУТИС-ийн лабораторит орон сууцны төмөр, битоны болон бусад хийц бүтээцийн шинжилгээг хийж байна. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт өгсөн мэдээллээр 10 хоногийн дотор дүгнэлт гарснаар дөрөвдүгээр сарын 1-н гэхэд дэлбэрэлттэй холбоотой бүх дүгнэлт гарч дуусна. Засгийн газраар, нийслэлийн төсвөөс газ дэлбэрэлтэд өртсөн 63 айлын орон сууцыг засварлах хөрөнгийг гаргахаар болсон. Дүгнэлт гараад завсарлах боломжтой бол засна" гэдэг мэдээллийг өгсөн юм.
Эргэн сануулахад, тус ослын газрын үзлэгийг 189 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Ослын нөхцөл байдлыг шинжээчдийн бүрэлдэхүүн тогтооно. Дүгнэлт 14-60 хоногт гарна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байв.
Нэргүй 2024-03-13 213.87.162.230
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-13 59.153.112.118
орон сууцанд газ хэрэглэж байгааг яаралтай зогсоо!!! Энэ олон барилгууд аймаар юм болно шүү!!!! Дарханд орон сууцанд дашваанжилын газ дэлбэрч ямар аймаар юм болсныг мартах учиргүй!!!
bodlhet 2024-03-13 82.68.136.6
za ene pizdanud ineedmin bayaraar yuu gej ineed hurgeh boldoo. mongolin tsagdaa ch onigoogoo chirne shde. yaagaav sanaj baigaa bizde nuguu 60 terbumin piramidin ezen dolir enkoldin duu hooloig bish baina l gej heleed sanduin mon gd heev neg shaaj baisan hulgaichuud shdee mongolin tsagdaa prokuror gej! Gaz ni uuruu 60 terbum udaa galandeer halitarch unaad delberelt boltson bainalee geed heev neg mongolchuudiig doromjlood zogsoj baih ur chadvartai l sheesnuud shdee mongolin tsagdaa gedeg bol