Хятадад газ дэлбэрч, 2 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2024.03.13-нд нийтлэгдсэн

Хятадад газ дэлбэрч, 2 хүн амиа алдав

Хятадад газ дэлбэрч, 2 хүн амиа алдав

Хятадын хойд хэсгийн Хэбэй мужийн Санхэ хот дахь нэгэн ресторанд өнөө өглөө /2024.03.13/ 08:00 цагт газ дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас хоёр хүн нас барж, 26 хүн гэмтэж бэртэв. Уг ресторан нь дөрвөн давхар барилгын нэгдүгээр давхарт байсан. Барилга тэр чигээрээ дэлбэрэлтэд сүйрчээ.

“Weibo” сүлжээнд нийтлэгдсэн зургаас харахад маш хүчтэй дэлбэрэлт болж, барилгын хана, тааз тэр чигээрээ нуран, тэнгэрт өтгөн утаа манан үүсчээ.

Үндсэн барилгаас гадна ойр хавийн дор хаяж гурван барилга дэлбэрэлтэд өртсөн байна. Ойр хавийн оршин суугчид өглөө эрт чанга дэлбэрэх чимээ сонсож, байшин нь чичирхийлэхийг мэдэрчээ.

Үдээс хойш гэхэд галыг бүрэн унтрааж дууссан бөгөөд 500 метрийн доторх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэв.

Газ алдсанаас үүдэлтэй аймшигтай осол сүүлийн жилүүдэд Хятадад хэд хэдэн удаа гарсан. Тухайлбал, өнгөрсөн оны зургадугаар сард Хотонгийн өөртөө засах орон буюу Ниншяд шарсан махны ресторанд газ дэлбэрч, 31 хүн нас барсан юм. Энэ дэлбэрэлтийн дараа Хятадын эрх баригчид хийн төхөөрөмж, пийшин ашиглах талаар нарийвчилсан удирдамж гаргажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж