Байр суурь: Монопол компаниуд үнэ нэмж байгааг зохицуулах ёстой

Байр суурь: Монопол компаниуд үнэ нэмж байгааг зохицуулах ёстой

Байр суурь: Монопол компаниуд үнэ нэмж байгааг зохицуулах ёстой

Засгийн газраас гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр  тогтсон. Тодруулбал, малын тэжээл болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан юм. Энэ нь үндэсний үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж, гурилын үнийг нэмж байгаагийн эсрэг арга хэмжээ ч гэж хэлж болно. Тэгвэл энэ тал дээр талуудын байр суурийг тодруулснаа хүргэе.


МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ЭРҮҮЛ БУС БАЙНА

Монгол Улсын гавьяат тариаланч Л.Цандэлэг:

-Миний бие 30 жил тариа тарьж байна. Гурил үйлдвэрлэгчид Covid-19  цар тахал гарсанаас хойш гурилын үнийг замбараагүй нэмсэн. Гурилын үйлдвэрлэл эрхлэгчид тог цахилгааны үнэ гурил үйлдвэрлэх өртгийн 40-50 хувь байдаг гэсэн учраас Засгийн газраас цахилгааны үнийг хөнгөлсөн. Гэтэл тэд гурилынхаа үнийг буулгаагүй. Харин ч эсрэгээрээ үнийг нэмсэн. Тэд улаанбуудай 500 төгрөгийн үнэтэй байхад 3500 гэж долоо дахин өсгөж зарсан. Өөрөөр хэлбэл, 700 дахин ашиг хийж байна. Энэ бол арай дэндсэн үйлдэл. Өнөөдөр энэ замбараагүй байдал нь хэрээс хэтэрсэн. Тэвчихийн арга алга. Монголчууд Францаас өндөр үнээр гурил идэж байна. Монголын гурилын зах зээл ердөө 5-6 гэр бүлийн гарт байдаг нь үнэн шүү дээ. Тэднийг тэжээхийн тулд, баяжуулахын тулд Монголын нийт иргэд яагаад ийм өндөр үнээр гурил хэрэглэх ёстой гэж.  Тэд ямар ч хяналт шалгалт байхгүй дураараа дургиж байна.

Одоогоос хоёр жилийн өмнө ШӨХТГ-аас хяналт, шалгалт явуулж үндэслэлгүй үнээ нэмсэн гэж үзээд "Алтан тариа" компанийг торгосон. Гэтэл  тус компанийн захирал “Та нар биднийг торгосон ч гурилын үнээ нэмээд ард иргэдийн халааснаас авчихна” гэж улаан цагаан хэлж байсан. Гэтэл Засгийн газар яаж ч чадаагүй. Монгол Улс чинь хуультай орон. Тэд тэр өндөр ашгаасаа татвараа төлөх ёстой. Үүнийг шалгаж үзэх ёстой. Монгол Улс ойролцоогоор 400 орчим мянган тонн улаанбуудай тариалж, гурил үйлдвэрлэдэг. Ингээд бодохоор 1.2 их наяд төгрөгийг иргэдийн халааснаас хулгай хийж байна. Импортоор орж ирэх бүхнийг хаачихаад салбартаа ноёлчихсон хэдхэн компани үнээ нэмээд байвал ард түмэн чинь яах юм бэ. Өнөөдөр хилийн цаана кг нь 1200 төгрөгийн үнэтэй гурил байна. Тэгэхэд яах гэж энэ үнээс гурав дахин өндөр үнээр гурил идэх ёстой юм. Бид тийм баян ард түмэн юм уу. Тэгтлээ баяжаагүй байна. Ард иргэд элгээрээ хэвтлээ.

Бод л доо нэг шуудай гурил 65 мянган төгрөг байснаа 150 мянган төгрөг болтлоо өслөө. Тэтгэврийн 500 мянган төгрөгийнхөө 150 мянгаар нь ганц шуудай гурил авч байгаа хүн үлдсэн мөнгөөрөө яаж амьдрах юм бэ. Би энэ асуудлыг байнга хөнддөг. Сүүлдээ намайг Монголын тариалан эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгчийн суудлаас МАН-ынхан авч хаясан. Одоо бүр холбоог нь дампууруулж байгаад ноёрхогчид иргэдийг луйвардаж байна. Ердөө л энэ. Сүүлийн үед гурилын үйлдвэрүүд бүрэн автомажсан техник технологи хэрэглээд хүний нөөцийнхөө тоог огцом бууруулсан. Маш бага зардлаар гурил үйлдвэрлэж байгаа. Улаанбуудайнаас гардаг хаягдал гэж нэрлээд байгаа хивэгний үнэ 220 мянган төгрөг байсан бол одоо 1.200.000 төгрөгийн үнэтэй болсон. Өөрөөр хэлбэл, хивгээ 6 дахин, гурилаа 7 дахин өндөр үнээр нэмж зарж байна.

Саяхан хэвлэл мэдээлэл, цахим орчинд хөлсний хүмүүсээр үнийг нь бууруулсан гэж шоудаж байна. Сүүлийн таван жилээр бодоход 5 их наяд орчим төгрөг хуваагаад идчихсэн хүмүүст 100-200 сая төгрөг цацах юу ч биш шүү дээ. Одоо ард түмнээ бод л доо. Тариаланчидаа бодохоо боль, хая. Тариалан эрхэлдэг 1200 орчим аж ахуйн нэгжүүд сүүлийн 30 жил иргэдээ бодож, гурилын үйлдвэрүүдийг тэжээлээ. Дунд нь 5-6 гэр бүл хожиж хагартлаа баяжлаа. Иргэд нь ч, тариаланчид нь ч хожсон юм алга. Монголын эдийн засаг эрүүл бус болсон. Эрүүл бус байгаа нь дараах жишээнээс л тод харагдана.

Шатахуун импортлогч 5 компани нь яг ижилхэн үнэтэй, гурилын үйлдвэрийн 5 компани нь бүгд ижил үнэтэй. Ийм зах зээл гэж байдаг юм уу. Тэгчихээд бүх зүйлийг нь хааж хориод. Алтанбулагийн цаана 1 кг гурил 1200 төгрөгийн үнэтэй байхад бид яагаад 3600 төгрөгөөр авч идэх ёстой юм. Хойд солонгосоос ч долоон дор юм болж байна. Блдит байдлыг нь хэлэхээр сүүлийн хоёр жил гурилын үйлдвэрүүд миний тариаг аваагүй. Алтантариан Ц.Цэнгүүн миний 1.7 тэрбум төгрөгийн улаанбуудайг авчихаад гурван жил шүүхээр явуулж байна.

МОНОПОЛЬ БАЙГАА ГУРВАН ҮЙЛДВЭР ЭНЭ БАЙДЛАА УЛАМ ЛАВШРУУЛЖ БАЙГАА БОЛ ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ

Эдийн засагч Н.Энхбаяр:

-Гурилын үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг аваад үзвэл төвөгтэй. Монгол Улсын дотоодын гурилын үйлдвэрүүд 1990-ээд оны дундуур хүндрэлтэй нөхцөл байдалд орсон. Учир нь олон жил импортын татварыг чөлөөлсөн. Үүний улмаас гурилын үйлдвэрүүд хүндрэлд орж хаалгаа барихад хүрсэн.Үүний дараа гаалийн татвараас хөнгөлөх чөлөөлөх эрхийг УИХ Засгийн газарт олгосон. Учир нь богино хугацааны уян хатан зохицуулалт хийсэн. Засгийн газар дотоодын ургацын хэмжээ, үнэ, импорт зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үзэж татвараас хөнгөлж чөлөөлөх хугацааг уян хатан зохицуулдаг болсон. Энэ бол дотоодын эрэлт, нийлүүлэлттэй хамааралтай асуудал. Дотооддоо ургацаа хангалттай авч чадаагүй бол импортоор авахаас өөр аргагүй байдалд орно.

Хоёрдугаарт, үр тарианы чанар, ургацын асуудал хөндөгддөг. Дотоодын үр тариа чанарын хувьд үйлдвэрлэгчийн хүсээд байгаа чанар стандартыг хангалттай хэмжээнд хангаж чаддаггүй. Монголд ихэвчлэн дөрвөн төрлийн үр, тариа тариалдаг. Монголд уур амьсгалын нөхцөл байдал, цаг хугацаанаасаа хамаарч аль болох түргэн болцтой үр тариа ихэвчлэн тариалдаг.  Зарим тариалалтын компаниуд таван сарын сүүл, зургаан сарын эхээр үр, тариагаа тариалдаг. Ургацын болц нь 100 гаруй хоногт буюу богино хугацаанд болдог учраас чанарын асуудал зайлшгүй хөндөгддөг. Нарийн боов, боорцог хийхэд ашигладаг нэгдүгээр зэргийн чанартай гурил үйлдвэрлэх гэхээр өнөөх үр тариа нь 100 хувь шаардлага хангадаггүй. Тиймээс ОХУ, Казахстанаас зайлшгүй чанартай үр, тариа худалдаж авдаг. Үрээ зайлшгүй сэлгэх ёстой. Нэг сортын үрийг гурван жил болоод сэлгэхгүй бол ургацын чанар мууддаг.

Тариалж байгаа бүс нутгаас харахад манай дотоодын улаанбуудай бол богино хугацаанд болдог сэрүүн бүсийн үр тариа байдаг. ОХУ, Казахстанд сайн чанарын үр, тариа байгаа учраас түүнийг авчирч жилдээ 20 орчим хувийг нь сэлгэдэг. Тиймээс үр тарианы чанараас хамаарч гурилын үйлдвэрт нийлүүлж байгаа үр тарианаас хаягдал их гардаг учраас өртөг нь буурах, гурилын чанарын асуудал хөндөгдөнө. Эцсийн дүндээ хэрэглэгч буюу нарийн боорцогны үйлдвэрүүдэд чанар л чухал. Тэдэнд тухайн төрлийн бүтээгдэхүүнийг хийхэд шаардлагатай сайн чанарын гурил хэрэгтэй. Тухайлбал, макарон хийхэд сайн чанарын хатуу төрлийн улаан буудай шаарддаг. Нэг ёсондоо 3-4 төрлийн өөр сортын сайн чанарын гурил хэрэгтэй байдаг. Үүнийг дотоодоосоо хангах боломжгүй учраас импортоор авахаас өөр аргагүй. Тиймээс гаалийн татвараас чөлөөлөхдөө кодоор нь нарийвчилж зааж өгдөг.

Засгийн газраас тарифын хөнгөлөлт үзүүлэхдээ Монгол Улсад зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүний кодыг зааж өгсөн эсэх дээр анхаарах ёстой. Түүнээс дотооддоо хангалттай нийлүүлж байгаа I юм уу II дугаар гурилыг аль болох чөлөөлөхгүй байх, богино хугацаанд чөлөөлөх бодлого барьж, дотооддоо байхгүй байгаа сайн чанарын хатуу улаан буудай, үрийн буудайг импортоос авахаас өөр аргагүй. Хамгийн гол нь дотооддоо сайн чанарын гурил үйлдвэрлэж байгаа 2-3 үйлдвэр байгаа. Эдгээр үйлдвэрүүд зах зээл дээр давамгайлж байгаа бол бусад нь жижиг үйлдвэрүүд байна. Энэ дээр дахиад өрсөлдөөний асуудал яригдана.

Гэтэл монополь байгаа гурван үйлдвэр энэ байдлаа улам их лавшруулж байгаа бол зохицуулалт хэрэгтэй. Бусад жижиг үйлдвэрүүд нь санхүү, эдийн засгийн чадвараасаа хамаараад намар ахиу  хэмжээний ургац, үр тариа худалдаж авч чаддаггүй. Тиймээс нөгөө талаас монополь үүсгэхгүй байх лоббиг бодолцож байх ёстой. Энэ асуудлыг бодолцохгүй дотоодын үйлдвэрлэлээ дэмжих талаар ярих юм бол хөрөнгө санхүүгийн чадвартай, банкнаас зээл авах боломжтой компаниуд нь л томорч, монополь байдлаар үнэ тогтооно. Энэ бол ганцхан гурилын үнийн талаарх асуудал биш. Чанар, стандарт, үнэ, өрсөлдөөн гээд олон зүйлээс шалтгаална. Гэхдээ хамгийн чухал нь хүнсний хангамж,аюулгүй байдал. Энэ бүхнийг тал талаас нь харж шийдвэрээ гаргах ёстой. Үнийг л хямд байлгах бодлого баримтлах нь дотоодын үйлдвэрлэгчдэд эрсдэлтэй. Өмнө нь бид ийм зорилго баримтлаад буруудсан.

ҮНИЙН ӨСӨЛТӨД ИРГЭД БУХИМДАХААР ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ШУНАЛЫН ТУЛАМ МЭТ ХАРАГДУУЛЖ БАЙНА

Эдийн засагч Р.Даваадорж:

-Монгол Улсад үйлдвэрлэж байгаа бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Ганцхан гурилын үнэ өсөөд байгаа юм биш. Энэ бол төсөв мөнгөний бодлого буруу явуулсны тод илрэл. Үнийн өсөлтөөс болж бухимдсан иргэдийн бухимдлыг үйлдвэрлэгч рүү, бүтээн байгуулж байгаа хүмүүс рүү түлхэж байна. Өөрсдийнхөө бурууг төр засгийнхан хүлээхгүй байна. Өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн байгаа оносон бодлого явуулаагүйн үр дүн өнөөдөр үнийн өсөлтөөр илэрч байна. Өнгөрсөн хугацаанд валютын ханшийг хөөрөгдөж, төгрөгийн ханш суларсан. Сонгууль дөхөхөөр инфляцийг улам өдөөж цалин, тэтгэврийг нэмэгдүүлж байгаа гэх мэт макро эдийн засгийн бодлого асар буруу байна.

Аливаа бүтээгдэхүүний үнэ үндсэн гурван зүйл дээр тогтдог. Тухайлбал, үйлдвэрт ажиллаж байгаа ажилчид инфляци өндөр байгаа учраас цалингаа нэмүүлэхийг хүснэ. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх тоног төхөөрөмж авах гэхээр валютын ханшийг 1900-3400 төгрөгт хүргэчихсэн. Шатахууны үнэ өссөнтэй холбоотой үйлдвэрлэлийн өртөг, түгээлтийн зардал өссөн. Үйлдвэрлэл явуулахад гадаад дотоодын хөрөнгө оруулалт зээл хэрэгтэй. Гэтэл Монголбанкны бодлогын хүү 13 хувь зээлийн хүү 17 орчим хувьтай байна. Дэлхий дээр байхгүй өндөр хүү. Ийм өндөр үнэ, өртгөөр дотооддоо үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа ААН, бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байхаас өөр яах юм бэ. Гэтэл эргээд энэ бүхний буруутан нь дотоодын үйлдвэрлэгчид, хамгийн шуналтай нь дотоодын үйлдвэрлэгчид болж байна.

Тухайлбал гурилын 2024 оны хоёрдугаар сарын статистикийн мэдээгээр дэлхийн гурилын дундаж үнэ (81 улсын дунджаар) кг нь 1.46$ буюу 4.930 төгрөг байна. Хамгийн үнэтэй нь Хонгконгд 1кг нь 4$ буюу 13.500 төгрөг бол ОХУ-д 0.55$ буюу 1.860 төгрөгийн үнэтэй. Манайд 2.100-2.940 төгрөг буюу дунджаар 0.74$ орчим. Бельгид тийм хямд биш 1.5$ буюу 5.000 төгрөгийн үнэтэй байна. Ихэнх улс орон хүнсний дотоодын үйлдвэрлэл, газар тариаландаа дотаци өгдөг. Гурилын үнэ хямд байгаа улс орнуудын хувьд зээлийн хүү хямд, валютын ханш тогтвортой учраас үйлдвэрлэлээ өргөжүүлэх зардал хямд, боломж өргөн байна. Инфляци тогтвортой байгаа учраас ажилчид нь цалингаа нэмэгдүүлэх талаар ярихгүй байна. Тиймээс төр засаг эдийн засгаа самарсаны гай үнийн өсөлтөөр илэрч байна. Үүнд иргэд бухимдахаар үндэсний үйлдвэрлэгчдээ шуналын тулам мэт харагдуулж байна.

НАРИЙН СУДАЛГААН ДЭЭР ҮНДЭСЛЭЖ ШИЙДВЭР ГАРГАХ НЬ ЗҮЙТЭЙ

Эдийн засагч Б.Лакшми:

-Гадаадын импортын татварыг чөлөөлөх нь буруу бодлого. Дийлэнх орнууд дотоодын үйлдвэрлэлээ тэр дундаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ дэмжихийн тулд төрийн бодлого боловсруулдаг.  Мөн гаднаас орж ирж байгаа өрсөлдөгчдөөс дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд импортын татварыг нь өндөр тавьдаг.  Монголын хувьд нэг асуудал байгаа нь улсаас хүнсний аюулгүй байдал, хангамжийг дотоодоосоо хангахын тулд улсаас ихээхэн хэмжээний татаас өгдөг. Улаанбуудайн урамшуулал, шатахууны хөнгөлөлт гэх мэт олон төрлийн дэмжлэг өгч байхад гурилын үнэ буурахгүй байна. Асуудлын зангилаа хаана байгаа вэ гэдгийг нарийвчилж судалж үзэх хэрэгтэй.  Зарим гурилын үйлдвэрлэл эрхлэгчид үгсэн хуйвалдаж бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн асуудал ч гарч байсан. Тиймээс нарийн судалгаан дээр үндэслэж шийдвэр гаргах нь зүйтэй.

Гадаад орнуудын жишгийг харахад импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнийг өндөр байлгаж тэр мөнгөөрөө дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого барьдаг.  Хөдөө аж ахуйн чиглэл, мал аж ахуйн чиглэлээр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих тусдаа асуудал боловч бусад салбарын дотоод үйлдвэрлэлээ дэмжих чиглэлд төрөөс хангалттай ажиллаж чадахгүй байна.  Төр энэ чиглэлд шаардлагатай хөшүүргүүдийг нь бий болгохгүй байна. Ялангуяа хоёр талдаа аж үйлдвэр ихээхэн хөгжсөн хөрш оронтой байгаа цагт төрөөс үндэсний, улс орны, иргэдийнхээ бизнес эрхлэх, үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломжоор нь хангаж өгөхөд тусгай бодлого боловсруулах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

z 2024-03-14 43.228.129.250

монополийн хуулиар том аж ахуйн нэгжүүдээ задлаач дээ.

Avatar

ИРГЭН 2024-03-14 43.242.243.70

ЖИЖИГ БИЗНЕСЭЭ ДАРАМТЛАХЫН ОРОНД ТОМ БИЗНЕСИЙН СТАНДАРТАД ХЯНАЛТАА ТАВИАЧЭЭ ТӨРД АЖИЛ ХАРИУЦАЖ БАЙГАА СДААНУУДАА. СТАНДАРТЫН БАЙГУУЛЛАГЫГ ТАТАН БУУЛГАХЫГ ШААРДАЖ БАЙНА. СТАНДАРТЫН ГӨЛӨГ НОВШНУУДАА.

Avatar

зочин 2024-03-14 31.17.203.166

Монголчууд цагаан идээгээ хийхээ больж сүүний үнэ тэнгэрт хадаж, дэлхийн хөгжилтэй орноос давсан. Мөн гурил адил. Эдгээрийн үйлдвэрлэлийг хэн эрхэлдгийг судалж үзмээр байна аа

Avatar

Нэргүй 2024-03-14 66.181.182.219

Цандэлэгийн зөв. Монголын нийт 3.7 сая иргэний эрх ашигаас илүү 5 гэр бүлийн шуналыг таслах хэрэгтэй. Улаанбаатар, милл хаус хог шүү дээ 860 төгрөгөөр авна гээд ачаад ирсэн буудайг 7 хонуулаад буулгахгүй 500 төг/авна гээд буцаад аваад явж чадахгүй өөр авах хүнгүй буулгуулж л байсан. тэд эрх мэдлийг атгаад дүрмийг зохиодог болохоор хэдэн тариаланчид тэдэнд боол, ард иргэд мөнгө болж харагддаг шүү.

Avatar

Зочин 2024-03-14 202.126.91.2

бүр хаагаад дампууруул бүх зөвшөөрөлийг нь цацал тэгэхээр дараагийн чаддаг улс гарч ирнэ

Avatar

зочин 2024-03-14 66.181.183.38

Ард түмний гол хэрэглээний бүтээгдүүн гурил мах шатахууныг АН дараа нь улсын үйлдвэр аж ахуйг муу харагдуулах арга хэрэглэж хувьчлан устгаж ажилгүй ядуурал дарангуйлан дарамталж дуртай үед үнэ нэмж хармаан хоосолж баяждаг харгис шудрага бус нийгэм АНын бүтээ

Avatar

Нэргүй 2024-03-14 202.126.90.44

Үндэсний үйлдвэрлэгч биш үндэсний луйварчин болсон байна. Саяхан үндэслэлгүйгээр үнээ нэмсэн талаар төрийн эрх байгууллага нь шалгаад ил болгосон ард түмний амьдрал хэцүү байгааг тэд тоохгүй үгсэн хуйвалдаж үнэ нэмж байгаа. Хэт монополь болсон хуулиа ноцтой зөрчөөд байвал тухайн аж ахуйн нэгжийг шүүхээр татан буулгах жижиглэх боломжтой байгаа. Торгуулийг өндөр тавьж, үнийн өсөлтөөс иргэдэд учирсан хохиролыг тооцож хууль бус оролгыг бүхэлд нь хураах хэрэгтэй.

Avatar

- gadni CJ GURIL, ELSEN CHIXER delgyyrt ni URSULDUGCH, CJ TALX XYRTEL BNA- UBDULTUUr 2024-03-14 216.38.195.74

– OPOCin boguno t nu geptee CPOK+, SADAANI

Avatar

opocuun yygyyl yildbeperc bycadtai geree xuixgyi baix. bogino tni geree OIPBAIX 2024-03-14 216.38.195.74

-ylcuun;

Avatar

Зочин 2024-03-14 66.181.160.2

сэлэнгэчүүд гурилын үйлдвэрээ луйварчдаас салгаж авах хэрэгтэй

Avatar

Зүү 2024-03-14 66.181.185.39

алтантариа ххк-гий хувьчлалыг буааж дахин хуьчил.

Avatar

Лавлаа 2024-03-14 66.181.186.18

Судалгаа үндэслэлээ сайн хийж байж ЗОХИЦУУЛАЛЖ САЙЖРУУЛАХ ЗҮЙЛ БАЙГАА Л БАЙХ Монголчууд муу ч сайн ч талх бантангаа өөрөө бэлтгэдэг байх зөв байх аа Гурил будаагаа гаднаас зөөгөөд гуйгаад бусдын гар хараад эхэлбэл сайн үр дүн гарах нь юу л бол Бүх улс орон нэгдэж нэг хэлээр яриад илүү дутуугаа хуваалцаад гэдэг үлгээр бодоод байгаа юм биш биз……………….

Avatar

Нэргүй 2024-03-14 213.87.162.181

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-03-14 103.212.119.137

Төрөөс төрсөн тэрбумтнууд цагаан будааны , элсэн чихрийн г.м-ээр 1-с дээш зах зээлийг эзэлчихсэн тэднээс бөөн, жижиглэнгийн наймаачид аваад хэдэн дамжлагаар үнэ нэмж иргэдэд зардаг юм биш үү , Ялангуяа гааль , татвар , Мэргэжлийн хяналтын дарга нар г.м хянадаг шалгадаг байгууллагын албан тушаалтнууд тэгэж байсан байхаа

Avatar

Нэргүй 2024-03-14 103.57.93.155

Энэ Цандэлэг гуай жил бүр гурилын үйлдвэрүүдэд шулуулдаг гэж ярьдаг байж өөрөө яагаад буудайгаараа гурил хийдэггүйг гайхаад байдгийн. Олон жил буудай тарих ямарч ашиггүй боллоо гээл ярьдаг хүн.

Avatar

irgen 2024-03-14 103.57.95.20

Tarih taria ajlaa, uildverledeg ni uildverleh ajlaa hiideg tuhai 2 uur zuil yarij bna. zaaval hamt bh albagui. Uildverlel gedeg uur oilgolt.

Avatar

Зочин 2024-03-14 139.5.216.146

Цандэлэг энэ луйварчдын талаар үнэн юм хэлж олон жил тэмцэж байгаа гэвч ганцаардаад байхийн. Уул нь засаг тодорхой арга хэмжээ авмаар юм. Гурлын импортын татваргүй болгож байж л энэ шулаачид үнээ буулгах байх

Avatar

иргэн 2024-03-14 66.181.180.172

Татаас өгдөг гээд л байдаг өгсөн өгөөгүй юмны үнэ нэмээд байхад ядарсан иргэдийн татвараас авахаа болиочээ. Арай хэтэрхий үнэ нэмж байна. Жил болгон л зуд болдог энэ жил хэцүү байна гээд л малчдаа малжуулна улсаас харж үзнэ өвс тэжээл өгөөстэй тэгээд нэмэр болж байна уу. Зундарга нар амарч байна морь уралдуулна ой тэмдэглэнэ гэж давхиж явсаар өвөл болохоор татварын мөнгө иддэгээ боливол шударга бус уу. Мах, цөцгийн тосоо бид хөнгөлттэй үнээр авахгүй байгаа шүү.

Avatar

Эзэн нь Өөрөө..... 2024-03-14 203.98.76.4

3.5 сая Монгол Хүн сүрэг тэр дундаа 1,5 сая Хүн Сүрэг Улаанбаатарыг ЦЭЦЭГЛҮҮЛЖ Ч БАЙНА, ЗАСЧ Ч БАЙНА, СҮЙРҮҮЛЖ Ч БАЙНА гэж гарсан бсан Үнэн ажэээ …Хорвоогийн Хаа ч Ямар л ХҮН СҮРЭГ байна тэд шигээ АЖ АМЬДРАЛ бий болж байдаг гэж ҮНЭН юмдооо….. Юу Хийхээсээ бус ЭЗЭН НЬ ӨӨРӨӨ ХЭН БАЙХААС ШАЛТГААЛДАГ ОРЧЛОН гэж Үнэн юмдоо

Avatar

irgen 2024-03-14 103.57.95.20

Tsandeleg zuv, todorhoi ,shudarga heljee. Zardal ih shingedeg ulaan buudain une usuugui bhad guriliin une heterhii tootsololgui usgusun ni hyazgaargui erhtei, shunaltai ezdiin uildel. Monopoliin tuhai huuli uilchildeg baimaar Er ni tsuun toonii ezedtei benzin, guril, erchim huchnii salbart ezegnesen ezded huuli uilchildeg bolgomoor. Ard irgediin amidraliin suuri une. Ediin zasagch bish hun ch 'Arai '' une gedgiig oilgono. Harin ediin zasagch nertei humuus buruu tailbarlaj bgaa ni gutamshig.

Avatar

zochin 2024-03-14 202.9.40.145

Манайд зчөлөөт зах зээлийн зарчим гэдэг нэрээр хүн болгон дураараа дургиж, хулгай хийж, худал ярьж, бие биенээ дормжилж, гүтгэж, дээд дооргүй бүгд гэмт хэрэгтэн болсон. Тухайлбал үнийн өсөлтөн дээр бол дураараа нэмнэ. Төрийн зохицуулалт гарцаагүй хэрэгтэй. Одоо ЭЗХЯ-нд ард түмнээ үнийн замбарайгүй өсөлтөөс хамгаалахын тулд үнийн бодлогын асуудал хариуцсан газар гарцаагүй хэрэгтэй. Мөнгөний ханшинд ч нөлөөлнө.

Avatar

зочин 2024-03-14 66.181.183.38

Дотоодын үйлдвэрлэгчид шуналын хүүдий ард иргэдээ мөлжиж шулж ядууруулдаг мафын бүлэглэл

Avatar

зочин 2024-03-14 139.5.216.47

Цандэлэгээс бусад гурван эдийн засагч нь болох ч юм шиг болохгүй ч юм шиг хоёроын хооронд гурвын дунд юм яриад байхын

Avatar

Уншигч 2024-03-14 59.153.113.62

Зөв ярьцгаажээ.Алтан тариа гэхэд соц үeийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сольсон ч юмгүй улсаас маш их хөнгөлөлтэй тариа будаа авдаг хирнээ олигтой гурил ч үйлдвэрлэдэггүй үнээ нэмээд л гурилын чанар нь муудаад хуучнаа огт гүйцэхээ больсон юм юм руу үсчиж байхаар гурилынхаа чанарыг сайжруулж үнэн дээрээ анхаармаар

Avatar

Зочин 2024-03-14 66.181.189.170

Монголд үйлдвэрлэгч гэж бхгүй. Зөвхөн дамчид л гэж бгаа.

Avatar

Л 2024-03-14 66.181.185.39

хувьчлалыг буцааж өөр хүн компани олж авар.

Avatar

Зочин 2024-03-14 66.181.189.170

Новшнуудыг дампууртал нь торгоочээ. Үнээ үндэслэлгүйгээр нэмсэн бол нийт орлогынх нь 6 биш 60 хувиар нь торгоочээ.

Avatar

Дохж 2024-03-14 139.5.216.95

ер нь дотоодын уйлдвэр эх ороны уйлдвэр гээд ард тумэн төр засаг чадхаараа л дэмжиж ба гэтэл эд нарын унэ гэж тэнгэрт хадсан унтэй бдаг тм учир хямдыг нь бодож гадны юм аваад ба энэ уйлдвэрлэгч нар даан ч ойлгохгуй юм даа

Avatar

Мөнх 2024-03-14 66.181.186.159

Татвараа нэмээд гадаадаас сайн чанарын гурил оруулж ирэхийг зөвшөөрөх хэрэгтэй. Хүний хэрэгцээ олон янз. Манай гурилын төрөл цөөн, чанар тогтвортой биш байдаг тул ядаж л мантуу, сайхан цуйван хийж идье гэхээр учраас хоол янз янз болоод байдаг. 10 мянган төгрөгийн үнэтэй гурил 2000 төгрөгийн үнэтэй гурилтайгаа зэрэгцээд л зарагдаж байг л дээ. Хөнжлийнхээ хирээр хөлөө жийгээд л байж байна биз. Ямар бид социализмдаа байгаа биш заавал бүгдээрээ хямд муу чанарын гурил идэх гээд байх хэрэггүй.

Avatar

ЗОЧИН 2024-03-14 37.120.212.195

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГААР НЭГ ТЭНЭГ БАЦААН ТАВЬЧИХСАН, ХЭДЭН ҮНДЭСНИЙ НЭРТЭЙ ДЭЭРЭМЧИН КОМПАНИУД БОЛОРЧУЛУУН МЭТИЙН МЭРГЭШСЭН ГАРУУДЫГ ТӨРД ТАВЬЧИХААД ДУРААРАА ДУРГИЖ, ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ЧИРГЭЖ БАЙНА ДАА. ЭНЭ БОЛОРЧУЛУУН Ч ҮНЭН НОВШИЙН СДАААК ЮМ ДАА.

Avatar

сонгогч 2024-03-14 202.9.46.92

ХҮЧГҮЙ, СУЛ ДОРОЙ, ӨӨРИЙН ГЭСЭН ТОЛГОЙГҮЙ ТӨРТЭЙ 30 ЖИЛ ЯВЖ ИРСЭНИЙ ҮР ДҮНД ХЭН ДУРТАЙ НЬ ҮНИЙН МОНОПОЛ ТОГТООЖ ИРГЭДИЙГ ДЭЭРЭМДСЭЭР БАЙНА. ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАХ ЦАГ БОЛСОН.

Avatar

Зочин 2024-03-14 139.5.218.47

чөлөөт зах зээл нэрийн доор мах , гурил , будаа , шатахууны компаниудыг даврааж болохгүй юм бна даа . бүгдийг нь стратегийн бараа бүтээгдэхүүн болгоод улс хяналтандаа авах хэрэгтэй юм бна даа

Avatar

longe 2024-03-14 122.201.25.4

1 kg guril 8.5 myanga orchim bolj baij ashig olno shyy dampuurahad oirhon baina shyy

Avatar

irgen 2024-03-14 103.57.95.20

ingej uildverlel yavuulj chadahgui dongiotohoor dampuursan ni deer . HUrdan dampuurlaa zarla.

Avatar

Зочин 2024-03-14 139.5.218.47

бизнес хийж чадахгүй байж хурдан дамуураачээ

Avatar

И 2024-03-14 66.181.161.244

Болорчулуун гэдэг ашиг сонирхолын ил тод зөрчилтэй хулгайчийг Сайд болгосноор гурилын үнэ замбараагүй өссөн нь тодорхойшдэээ !!!

Avatar

зочин 2024-03-14 66.181.160.94

Гүүэээ тэгвэль , Оросоос буудай импортлохыг зөвшөөрөх хэрэгтэй шд ..Тэгвэл Алтантариа хямд гурил үйлдвэлэнэ !!!.. Гэхдээ Цандэлэг сэхэхгүйгээр дампуурнаа !!..
Дашрамд хэлхэд , Баруун Европд ,Оросын Улаан буудайг 4 р сортын маш муу гэдэг юм байна лээ шүү !!!..Бараг л малын тэжээл юм уу да !!.. Тэхээр Цандэлгийнх хэд дүгээр сортод орох бол !!

Avatar

Нэргүй 2024-03-14 124.158.123.244

Засагийн газар эхэндээ овоо ажиллаж байсан. Тэгээд удалгүй ярих нь ихдээд ажил нь … Үнийн бодлогоо тавиад туучихсан. Бүх юмны үнэ огцом, дараалан нэмэгдээд байхад юу ч хийгээгүй, магадгүй тэдэнтэй хармаа нэг байсан байж таарна. Сайд нар, Ерөнхий сайд ч замын, зогсоолын … татвар нэмэх тухай л яриад байсан…Засаг чимээгүй байхаар гурил нэг жилд 9 удаа, бараг зуун хувь үнээ нэмсэн…
Худалдаачид оодроход засаг нөлөөлсөн… Дээр нь мэргэжиийн биш, баян гишүүд цөм сайд болсон…

Avatar

Иргэн 2024-03-14 66.181.178.43

Гурилын үйлдвэрийн эзэд Шуналтай бирдүүд юмаа, 1 кг буудай 500К аар авчихаад гурилаа 7 дахин үнэтэй зарж байна ш дээ,
Шуналтай бирдүүдээс авахаа больчихъё,
ОХУ, Казахстанаас гурилаа авъя.
1 кг 1200 төг – 3 дахин хямд байна.

Avatar

JIRIIN IRGEN 2024-03-14 43.228.130.38

PIIIIIZDAA ENE GURILIIN UNE NEMEED BAIGAA UNDESNII GEX SHUNAXAI DURAKUUD ARD TUMNEE BODOXGUIM BOL TUR TUMUR NUUREE GARGAJ DARAACHEE… ARAI L DENDLEE NE SHUNAL CHIN…… XUMUUSIIN ARD TUMNII XULS XUDULMURUUR ABSAN TSALINGAAS INGEJ XUMSLAXAA BOLIO DURAKUUDAAA…….. ALTAN TARIA UEG ULAANBAATAR XURX GEED UILDBERIIN EZDUUD BUGD UGSEN XUIBALDAJ UNEE NEMSEN h**** IDMERUUD…..

Avatar

zochin 2024-03-14 203.91.115.47

tsandeneg unen yum yrilaa

Avatar

DR. ADITY 2024-03-14 129.205.113.185

Харуулах боломжгүй.

Avatar

Zochin 2024-03-14 202.131.251.130

gaaliin tatvariig choloolj ogoh heregtei. tegvel ugsen huivaldaj unee nemj chadahgui. Bolorchuluun gej saarin hatsartai nohor delhiid hamgiin hyamd guril mah manaid bna geed nemsen shuu dee.

Avatar

Zochin 2024-03-14 103.29.144.172

Үндэсний гэх нэр зүүсэн монополь компаниудыг ашгийн төлөө хэт улайрсан байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Иргэдийн ахуй амьдралд байнгын дарамт болж байгаад анхаарах цаг болсон. Яахлаараа төрөөс дэмжлэг авчихаад үнээ хэт нэмээд байдаг юм бол оо. Гурил, тэжээлийн импортын татварыг тэглэх нь маш зөв.

Avatar

Нэргүй 2024-03-14 66.181.176.209

Цандэлэг хувийн өс хонзонтой юм бншдээ…

Avatar

DR. ADITYA 2024-03-14 129.205.113.185

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-14 66.181.176.22

Гурил бол хамгийн гол хүнс
Зайлшгүй хэд ч байсан авдаг учраас ингэж даварч байгаа бх. ийм хэцүү үед ингэж новшийн бизнес хийж баяжаад ч яахийн билээ.

Avatar

Зочин 2024-03-14 59.153.114.61

Бадарч тахарын зөв. Шууд цааз. Ард түмэнд хямд чанартай гурил нийлүүлэх гол зорилго болохоос биш ард түмнийг шулах чинь гол зорилго биш ээ,
Цэнгүүнээ.
Төрөөс дэмжлэг туслалцаа үзүүлээд байхад шүү бүр. Ард түмнээ хангачихаад морио уралдуулаа.
Сэтгэлд сайхан шүү дээ . Илжиг уралдуулсан ч болно шүү дээ
3 хан сая хүнийг төвөггүйхэн мах сүү гурилаар хангачихаж болдоггүй юм байх даа.
Байнгын асуудал. Яачихсан улс вэ . Хажууд чинь 1,4 тэрбум хүнийг хооллож ундлаад болоод бна шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-03-14 202.131.225.242

импортын гурилны татварыг тэглэ гаднаас гурил оруулж ир шулаачдыг дэмжэх албагүй үхсэн ацны үндэсний үйлдвэрлэл үндэсний шулаач луйварчид гэвэл зохино.

Avatar

hyn 2024-03-14 77.87.228.70

ali ali n baih heregtei, ene hezyy yed. Import bolon dotoodiin yilwerlel 2 zereg baig. Lakshmi helj baigaa n zuv importiin undur tatwaraas dotood yilwerlelee demj, ene zuv

Avatar

хүннү 2024-03-14 202.55.188.84

Цандэлэг үнэ хэлж байна. Гурил үйлдвэрлэгчид арай дэндлээ. Ер нь “үндэсний үйлдвэр” гэдэг чинь хуучнаар “өндөр үнэт” болоод байна.

Avatar

gadni zasaglyylj at 2024-03-14 63.86.0.71

+ ni

Avatar

Лакшири 2024-03-14 103.57.95.186

казак күүзэн бол худ шүү

Avatar

Нэргүй 2024-03-14 103.57.95.186

Түүх нь яг 20 иод оны үеийнхтэй төстэй. Хятад пүүсүүд нөлөөгөө тогтоож

Avatar

зочин 2024-03-14 192.82.64.167

Та нар хамтарч байж л эх орны гурил үйлдвэрлэл, хангалт биеэ дааж гаднаас хамааралгүй явна. Та нар улсынхаа гурилыг даах үүрэгтэй.Хэрэлдэлгүй хамтарч дотороо юмаа шийдээч, бүгд тийм ухамсартай болооч, чадна гэж хуьчилж авчаад бие биедээ томроод явах нь зах зээлийн хууль биш шүү ингэвэл бүгд унана.

Avatar

gadnigay+giyilagchintai xolboson baidaltai, bainguin xylgailj gyilagchlyylax gej bcn bna. se 2024-03-14 63.86.0.71

eej aav gereer ni, oyz gyilagchlyylx xylgailjP,as,NZM sexsaitch, gyilagchin xaiylagch ni;?

Avatar

homelesseg yn? 2024-03-14 63.86.0.71

brats+

Avatar

Бадарч тахар 2024-03-14 66.181.183.25

Цандэлэгийн хэлдэг үнэн ! Гурилын үйлдвэрийн эзэд асар их баяжиж бурзайж байна ! Алтан тариагийн Цэнгүүн гэж морь уралдуулахаас өөр юм мэдэхгүй мөртлөө асар их шуналтай асар их баян хүн байна ! Монголын ард түмнийг шулсныг нь бодоход 10 удаа буудаж алсан ч бөгадах ялтай хүн ! Сайд Болорчулуун хүртэл өөрийн гурилын үйлдвэрийн үнээ ичихгүй эрс өсгөдөг увайгүй нэг хүн байна ! Данх иймэрхүү хүнээр сайдыг нь хийлгэж ард түмнийг даажигнадаг юм !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж