Хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлжээ

Хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлжээ

Хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлжээ

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан давхар ажил эрхлэлтийн хязгаарлалтыг хэрэгжүүлээгүй “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан Н, салбарын хууль тогтоомжийг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан тушаалтан С, зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцсон Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний хоёрдугаар төвийн удирдах албан тушаалтан Н нарт хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүлжээ.

Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д зааснаар мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн нэр бүхий албан тушаалтнуудад мөн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг холбогдох байгууллагад мэдэгдсэн байна. Тухайлбал, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн удирдах албан тушаалтан Ө, Төв аймгийн Автотээврийн төвийн удирдах албан тушаалтан А, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаа хожимдуулж гаргасан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан Б нар багтжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг зөрчиж албан тушаалтныг томилсны дараа хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсан Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газар, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 244 дүгээр цэцэрлэг, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ерөнхий боловсролын сургууль, Баян-Өлгий аймгийн лаборатори гуравдугаар сургууль, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хоёрдугаар сургууль, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4, 11, 26 дугаар цэцэрлэг, нийслэлийн 267 дугаар цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар цэцэрлэг, Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Увс аймгийн Түргэн сумын Эрүүл мэндийн төв, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтнуудад хуульд заасан хариуцлага тооцуулж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаарх зөвлөмжийг хүргүүлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2024-03-13 129.205.113.185

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-13 213.87.162.230

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-13 202.131.238.26

АТГ ичиж үх, нөгөө айхтар Энх-Амгалан, Энхболдын дуулиантай хэргийн шүүхийн шийдвэр яаж гарсан гэнээ ичээч та нар, Лүндэндорж мэтийн юмнуудад хариуцлага тооцоож чадахгүй байгаагаас шүүх ийм болж, АТГ та нар хүний элэг доог болж байна ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж