"Шар усны үерээс сэргийлэхэд 11 тэрбум төгрөг зарцуулна"

"Шар усны үерээс сэргийлэхэд 11 тэрбум төгрөг зарцуулна"

"Шар усны үерээс сэргийлэхэд 11 тэрбум төгрөг зарцуулна"

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хаваржилтийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Улаанбаатар хотын хэмжээнд 6300 тн нөөцийн махыг нийт долоон аж ахуйн нэгж бүрдүүлсэн. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал хаврын хүндрэлтэй холбоотойгоор 13.7 хувиар өссөн байна. Энэ өсөлтөөс шалтгаалаад айл өрхүүдэд очих нэг килограмм махны үнэ хэт их өсөхөөс урьдчилан сэргийлж зарим нэг зохицуулалтын ажлууд авч хэрэгжүүлж байна.

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн есөн дүүргийн 357 долоон дэлгүүр, худалдааны төвөөр дамжуулан худалдаалж байна. Гэхдээ энэ асуудал дээр Нийслэлийн засаг даргын эрх мэдлийн хүрээнд зохих шийдвэр гаргаж, төсвийн зохицуулалт хийж зардлын зөрүүг олгосноор махны үнэ тогтвортой байх боломж нөхцөл бүрдэнэ гэж харж байна.

Хоёрдугаарт, шар усны үерийн аюул, эрсдэл улам нэмэгдэж байна. Энэ эрсдлийг бүх шатны төрийн байгууллага, хувийн хэвшил иргэн, аж ахуйн нэгжүүдийн нягт уялдаа холбоотой хамтын ажиллагааны хүрээнд даван туулах нь чухал. Нийслэлд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд 11 тэрбум төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ. Өнөөдрийн байдлаар 2300 айл өрх шар усны үерийн эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Эдгээр айл өрхүүдийг нүүлгэн шилйжүүлэх, шаардлага тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр боллоо.

Нөгөө талаар зудын эрсдлийг бууруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээ үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 77394 айл өрхөд 203 мянган боодол өвс, 80 мянган айл өрхөд тэжээл, 110 мянган айл өрхөд 1740 тонн хүнсний бүтээгдэхүүн хүргэх ажил үргэлжилж байна.

Зүй бусаар хорогдсон малын мах, дайвар бүтээгдэхүүнийг хот суурин газар оруулж ирж, хүнс, үйлдвэрлэлийн шугамаар ашигласан талаар ямар нэгэн зөрчил илрээгүй. Холбогдох байгууллагууд хяналт шалгалт тавьж байна. Энэ талаар ямар нэгэн баримт нотолгоотой мэдээлэл байвал УОК-ын шуурхай утсанд мэдээлэл өгч болно. Мэдээллийн мөрөөр нарийвчилж шалгах боломжтой.  Өнөөдрийн байдлаар 4 сая орчим мал хорогдоод байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-13 202.126.91.86

Ene ih uudgui amitan. Dandaa zovlongoor mungu idne.

Avatar

Нэргүй 2024-03-13 202.179.27.61

Хулгайч луйварчин шадар сайдаа амгалан дахь ботаникийийн байраа барьж дуусгаач хүний мөнгө авчаад

Avatar

DR. ADITY 2024-03-13 129.205.113.185

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-13 66.181.188.106

Ene denduu tenegee zailuulaach ee. Xereggui demii yum xiij mungu uruud baina. Goluudiinxaa xamgaalalttin dalang bexjuulj sergeej bariasai. Mus zuux xereggui.

Avatar

Нэргүй 2024-03-13 213.87.162.230

Харуулах боломжгүй.

Avatar

Шүүмж 2024-03-13 78.187.120.177

Голын голдирлоор буусан айл, газар олгосон нөхдийн балгаар илүү мөнгө зарахыг ойлгохгүй байна. 10-20 жил суусан гэж цэцэрхсэн нөхөд бас харагдсан. 1966 оны их үерийн дараа 1982 онд, мөн 2009 онд айхтар үер болж байсан. Хэн газар олгоод байгаа юм бэ. Дүүрэг, ялангуяа хорооны хэсгийн нөхдүүд мөнгөөр газар олгодог болсоор удсан. Монгол хүн буух газраа шинждэг. Сэлбэ голыг таслахад энэ нөлөөлөөгүй гэж л хэлэв. Тэгээд юун байгалиа хамгаалах. Хэдхэн м газар Сэлбийг урсгана гэж хөрөнгө л идсэн дээ…

Avatar

Нэргүй 2024-03-13 103.57.94.46

МАН сонгуулийн мөнгөө амжилттай босгож бнаа !

Avatar

Нэргүй 2024-03-13 66.181.176.67

Sain ideed av

Avatar

Нэргүй 2024-03-13 103.212.116.160

Хэдэн хувийг нь цавчиж байгаа бол гэхээс

Avatar

Нэргүй 2024-03-13 139.5.219.148

90 %

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж