Навальныйн холбоотон халдлагад өртжээ

Навальныйн холбоотон халдлагад өртжээ

Навальныйн холбоотон халдлагад өртжээ

ОХУ-ын сөрөг хүчний улстөрч агсан Алексей Навальныйн урт хугацааны, ойрын холбоотон Леонид Волков халдлагад өртжээ. Тэрбээр Литва дахь гэрийнхээ гадаа Мягмар гаригт халдлагад өртсөнийг Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш мэдэгдэв. Түүнийг машиндаа сууж байхад нь алх болон нулимс асгаруулагч хийгээр халдсан байна.

Халдлага үйлдэгч нь хэн болох, ямар сэдэлтэй гэдэг нь тодорхойгүй байна. Литва улсын цагдаа нар мэдээллийг хүлээж аваад, мөрдөн байцаалт эхлүүлсэн гэлээ.

Навальныйн багийн өөр нэг гишүүн Иван Жданов цахим сүлжээндээ Волковын халдлагад өртсөн зургийг нийтэлжээ. Зургаас харахад Волков зүүн хөлөндөө шарх авсан байв. Халдлага үйлдэгч этгээд нэг ч үг дуугараагүй, бүх зүйл чив чимээгүй өрнөсөн гэдгийг Жданов хэлжээ. Мэдээж энэ бол улс төрийн зорилготой халдлага гэж тэр үзэж байна.

Өдгөө 43 настай Волков өдгөө эмнэлгээс гарсан бөгөөд гар нь хугарч, хөлөөрөө сайн алхах боломжгүй байгаа аж.

Волков өөрийн аюулгүй байдлын үүднээс сүүлийн хэдэн жилийн турш Орост амьдраагүй. Орост амьдардаггүй хэдий ч Навальныйн багийн үйл хэрэгт идэвхтэй оролцдог байжээ.

Тэрбээр Навальныйг өнгөрсөн сард гэнэт нас барах хүртэл түүний штабын даргаар ажиллаж байжээ. Волков ОХУ-д улс төрийн зорилготой өөр хэд хэдэн хэрэгт буруутгагдаад буй. Тэрбээр саяхныг хүртэл Навальныйн Авлигатай тэмцэх сангийн даргаар ажиллаж байсан. Гэвч Оросын зарим хориг арга хэмжээг цуцлахыг шаардсан захидалд гарын үсэг зурсан нь илчлэгдсэний дараа огцорсон юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бат 2024-03-13 103.57.94.89

урвагчид үйлээ эдэлнэ ээ

Avatar

Нэргүй 2024-03-13 103.212.116.112

Чи бол Монголоос урвасан урвагч. Оросруугаа тонилоорой.

Avatar

зочин 2024-03-13 202.9.46.134

Мэдээж нэргүй золбин хятад шээс

Avatar

Нэргүй 2024-03-13 66.181.191.142

Мэдээж. Путин

Avatar

Нэргүй 2024-03-13 213.87.162.230

!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж