Нью Орлеансийн Цагдаагийн газрын ялзарч буй төв байрыг эзэгнэж байгаа цорын ганц амьтад нь харх болжээ. Барилга нурж унах дөхөн муудсан тул ажилтнуудын ширээн дээр харх гүйх нь холгүй болсон талаар ажилчид нь ярьж байна. “Broad Street” дахь төв оффисын агааржуулагч эвдэрч, цахилгаан шат нь ажиллахгүй байгаа талаар ажилтнууд нь Даваа гаригт мэдэгдсэн байна.
Гэвч хархнууд хаа сайгүй гүйгээд зогсохгүй нотлох баримт хадгалаг өрөөг эзэгнэж, тэнд байгаа марихуаныг идэх болжээ.
“Хархнууд манай марихуаныг идэж байна. Тэд бүгд хөөрөлтэй байгаа” гэж Цагдаагийн газрын дарга Энн Киркпатрик хэлжээ.
Төв байрыг засахад 30 сая ам.доллар шаардагдана. Харин шинэ барилга түрээсэлбэл 10 жилээр түрээслэхэд сарын 670 мянган ам.доллар болох ажээ. Түрээсийн өртөг нь засварын өртөгөөс хямд тусна гэдгийг хотын захиргааны ахлах ажилтан Гилберт Монтано хэллээ.
1968 онд баригдсан эл барилгад хархнаас гадна жоом гэх мэт өөр хортон шавж ч дүүрчээ. Зөвхөн цагдаагийн газраар тогтохгүй дүүрэг тэр чигээрээ харх, хортон шавжанд эзлэгдээд байгааг албаныхан онцоллоо. Энд 400 орчим ажилладаг. Гэвч барилгын эвдрэл гэмтлээс болоод ажилчид хэдэн сараар гэрээсээ ажиллахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Цагдаагийн газрын байрыг эзэлсэн хархнууд хар тамхи идсэн тохиолдол үүгээр дуусахгүй. 2022 онд Энэтхэгийн Уттар Прадеш мужид хархнууд цагдаагийн газарт хураасан байсан хууль бус тээврийн 200 гаруй кг каннабисыг идсэн байжээ.
“Харх гэдэг өчүүхэн жижиг амьтан цагдаагаас айхаа мэдэхгүй. Мансууруулах бодисноос тэднийг хамгаалахад хэцүү байдаг” гэж Уттар Прадеш мужийн шүүгч Санжай Чаудхари хэлж байв.
Мэрэгч амьтад марихуан хэрэглэсэн үедээ хөдөлгөөн нь удааширч, биеийн температур нь буурдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Тэд марихуан агуулсан жигнэмэгийн үр нөлөөг мэдсэн хэдий ч сайн дураараа иддэг нь тогтоогджээ.
Эх сурвалж: CBS, THE TELEGRAPH
DR. ADITYA 2024-03-13 129.205.113.185
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-13 213.87.162.230
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-13 202.179.3.111
Монголын шахмал түлшийг явуулбал хархнаасаа хурдан салах арга байна даа.
иргэн 2024-03-13 202.180.218.37
"Тэд марихуан агуулсан жигнэмэгийн үр нөлөөг мэдсэн хэдий ч сайн дураараа иддэг нь тогтоогджээ" юу гэсэн ч үг юм, хархнууд бас үр нөлөөг мэдэх үү, сайн дураараа иддэг нь тогтоогдож ккк
kkk 2024-03-13 103.57.93.221
bugdiin bariad hori mongol tsagdaa bol tenger zayat
Нэргүй 2024-03-13 66.181.185.144
xarx gej auyltai amitan umaa. manaid orj irvel nen darui ustgahgui bol
21 2024-03-13 202.131.225.197
HARHANUUD N IDEKH YAH VEE AVCH ZARAAD EHLEVEL HETSUUDEE
nuguu delhiin hamgiin bayn oron geed l bdag ch de 2024-03-13 66.181.181.48
Amerikd iim dampuural anarxi niigem bii bolij uls oron ni svirij baihad haa baisan ukrainii daind 60 terbum dollar ugun geed zunug uvgun zvtgeed l bnaa. ene oron bvr zambaraagui bolood duuslaa daa. tsagdaadiin gazaraa zasah mungugui geheer arai heteren dee..
Зочин 2024-03-13 202.21.107.102
Америк яах вэ, цаадуул чинь яаж ч дампуурсан дэлхийд техник технологи, урлаг соёлоороо тэргүүлэгч хэвээр үлдэнэ. Оросууд л хайран, зөнөг өвгөний тэнэглэлийн төлөө их бууны махан таташ болно гэдэг арай арай.
Иргэн 2024-03-13 103.57.94.216
мөн ч эргүү сүнсээ худалдаг ч юм даа ккккк хаана юу ч бичээд байна даа манкурт минь
зочин 2024-03-13 202.21.103.139
Тэд марихуан агуулсан жигнэмэгийн үр нөлөөг мэдсэн хэдий ч сайн дураараа иддэг нь тогтоогджээ. Тэд гэдэг нь харх бололтой, гайхалтай орчуулга болж ккк
зочин 2024-03-13 202.131.229.226
🤣 орчуулга нь бүр авах юм алга. элэг хөшлөө.
Нэргүй 2024-03-13 109.70.100.4
ха ха ха, ISUU гэж гар бүүр элэг авна, үйлдвэр бут цохив, усан замын тэслэгч дрон гээд яргалж өгнө, инээхэд сайхан л даа, ха ха ха
Tui 2024-03-13 103.212.116.108
orchuulga gej avah um alga
Нэргүй 2024-03-13 202.179.21.206
Гүүглэ таранслетээр орулсан юм уу ХАХА