НОБГ: Үерийн эрсдэл өндөр дүүргүүдийн иргэд сэрэмжтэй байна уу!

НОБГ: Үерийн эрсдэл өндөр дүүргүүдийн иргэд сэрэмжтэй байна уу!

НОБГ: Үерийн эрсдэл өндөр дүүргүүдийн иргэд сэрэмжтэй байна уу!

Шар усны үерийн нөхцөл байдал нийслэлд хохирол их учруулах эрсдэлтэй байгаа талаар Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр /2024.03.13/ мэдээлж байна.

НОК-оос өгч байгаа мэдээллээр, үерийн эрсдэл өндөр дөрвөн дүүрэг байгаа.

Үерийн эрсдэл өндөр бүсүүдэд зөвшөөрөлгүй амьдарч байгаа айл өрх их байгаагаас хохирол учрах эрсдэл өсч байна. Энэ жилийн хувьд шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг хугацааны хувьд эрт эхлүүлсэн ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж эрсдэл их гарч байгаа. Тиймээс газрын алба, дүүргүүдийн онцгой комисс, бусад холбогдох алба шуурхай зохион байгуулалтаар ажиллаж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.БАЛДАНДОРЖ:

-Энэ  оны хоёрдугаар сарын 15-наас үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн жил үерт автсан S’Outlet дэлгүүрийг буулгаж байна. Уг барилгыг буулгаснаар голын голдирлыг өргөсгөх юм. Үерийн хамгаалалтын суваг болон Сэлбэ, Толгойт голын сав газрын усыг урсах боломжтой болгохоор мөсийг зөөж, шилжүүлж байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Сэлбэ болон Дунд голыг цэвэрлэсэнгүй. Энэ хавар цэвэрлэж, голын түвшнийг доошлуулна.

Нарны гүүрнээс Дунд голын гүүр хүртэлх үерийн далангийн ажлын тендерийг ирэх долоо хоногт зарлана. 2024 онд нийслэлийн болон улсын төсөв, гадаадын зээл тусламжийн 60 орчим тэрбум төгрөгөөр үерийн хамгаалалтын налуу байгууламжийн барилга угсралт, цэвэрлэгээний ажлууд хийхээр төлөвлөсөн байгаа.

Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой комиссын дарга хурандаа Д.ОЮУНБАТ:

-Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 24 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн. Өнгөрсөн оны найм, есдүгээр сард аадар бороо ихээр орсон бөгөөд арав болон арваннэгдүгээр саруудад хур тунадас өмнөх жилийн дунджаас хэд дахин илүү орсон. Үүнээс үүдэж, гуу жалга дагуу 20-30 см зузаан цастай байна.

Шар усны эрсдэлийн үнэлгээгээр хамгийн их аюултай түвшинд хүрсэн дүүргүүд:

  • Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар,Чингэлтэй дүүргүүд өндөр
  • Багануур дүүрэгт их,
  • Баянгол, Хан-Уул дүүргүүд дунд,
  • Багахангай, Налайх дүүргүүд бага гэсэн үнэлгээтэй байна.

Дундаж оноогоор 3.75 буюу "Их" түвшинд хүрсэн байна. Нийслэл хотын хэмжээнд 3900 гаруй объект шар усны үерт өртөх эрсдэл өндөр байна. Үүнийг шалтгаан нөхцөлөөр нь тодорхойлж үзвэл нийслэлд нэг жилд 40.000 орчим өрх нэмэгддэг. Үүний 75 хувь нь хөдөө орон нутгаас ирж суурьшдаг. Суурьшихаар ирсэн хөдөө орон нутгийн иргэд мэдээлэл багатай байдгаас шалтгаалан үерт өртөх өндөр эрсдэлтэй бүсэд нүүж ирдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-13 213.87.162.230

))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-13 59.153.113.55

шар усны эрсдэл их байгааг яг тэр усанд автаад байгаа айлууд нь тоохгүй бгааг яаж зохицуулах гэж бна хохинээ гээд орхиж ч болохгүй авч ч болохгүй гэдэг нь болохнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж