Майкын дараагийн алхам юу вэ?

Майкын дараагийн алхам юу вэ?

Майкын дараагийн алхам юу вэ?

NBA-ийн талбайд хөл тавьж, эцгийнхээ дутууг гүйцээх зорилготой Ш.Энхийн-Од буюу Майк Шаравжамцын их сургуулийн сагсан бөмбөгийн хоёрдахь улирал албан ёсоор өндөрлөлөө. Түүний Сан Франциско Донс баг конференцийнхоо хагас шигшээд Гонзагагийн их сургуульд 77-89 гэсэн харьцаатай хожигдож, улирал нь дуусав. Майк ч тус тоглолтод ердөө 16 минутыг талбайд өнгөрүүлж, нэг ч оноо авч чадалгүй, таван самбар, гурван ашигтай дамжуулалт өгчээ. Угтаа Гонзага шиг том багуудын эсрэг сайн тоглолтоо үзүүлж, NBA-ийн скаутуудын анхаарлыг татах хэрэгтэй байлаа. Харамсалтай нь Донсын дасгалжуулагч хангалттай минут түүнд олгосонгүй, Майк ч олдсон жаахан хугацаандаа өөрийгөө бүрэн харуулж чадсангүй.

Өнгөрсөн жил Майк Дэйтоны их сургуулийн төлөө 32 тоглолтод оролцсоноос 20 тоглолтод нь гараанаас гарч, 5.6 оноо, 2.6 оновчтой дамжуулалт, 1.9 самбар дунджилж, 38.8 хувьтай довтолжээ.

Тэгвэл энэ улирал Сан Францискогийн их сургуульд шилжин ирж, бүх 33 тоглолтод гараанаас тоглож, 7.9 оноо, 2.7 оновчтой дамжуулалт, 3.0 самбар дунджилж, 42.8 хувьтай довтолсон аж.

Дэйтонд эхний жилдээ төдийлөн хүссэнээрээ тоглоогүй ч 2023 оны NBA-ийн хоёрдугаар тойргийн сонголт болох боломжтой байсан Майк энэ жил дээгүүр сонгогдохыг хүсч байгаа нь мэдээж.

"Статистик, үзүүлэлт нь тааруу байгаа тул NBA-д сонгогдох нь хэцүү юм" гэж сагсан бөмбөг сонирхогчид бодож магадгүй. Тэгвэл NBA-ийн скаутууд тоон үзүүлэлт гэхээсээ илүүтэйгээр тухайн тамирчны потенциаль, цаасан дээр тодоор бичигддэггүй үзүүлэлт, нас зэргийг харгалздаг болсон.

Кентакигийн их сургуулийн сэлгээнд бүтэн жил сууж, 10.0 оноо дунджилж байсан Девин Бүүкер 2015 оны NBA-ийн драфтын 13 дахь сонголт болж байсан түүхтэй. Тэгэхээр үзүүлэлт гэхээсээ илүүтэйгээр потенциаль, чадамж чухал. Майк одоо залуу тамирчин биш. Энэ жил 22 нас хүрнэ. NBA-ийн нэгдүгээр тойргийн ихэнхи сонголтууд тухайн жилдээ 19 хүрэх 18 настнуудаас 20 насныхан л зонхилдог. Тиймээс бодитоор хэлэхэд Майк нэгдүгээр тойргийн сонголт болох магадлал нь хамаагүй бага. Харин хоёрдугаар тойргоор сонгогдох боломж дүүрэн бий. 2024 оны NBA-ийн драфтын таамгийг харахад томоохон сайтууд Майкын нэрийг дурдсангүй. 2023 оны зургадугаар сард алдарт "Sports Illustrated" сайтын зүгээс Майкыг онцлохдоо 2024 оны драфтын хоёрдугаар тойргийн сонголт болох боломжтой хэмээгээд дамжуулах, тоглолт найруулах чадвар сайтай хэдий ч довтолгооны төгсгөл, хамгаалалт, биеийн хүчин дээр сайжрах хэрэгтэй гэж тодорхойлж байжээ.

NBA-ийн драфтын гол таамгийг дэвшүүлдэг "Bleacher Report"-ийн сүүлийн нийтлэлд Майк Шаравжамцын нэрийг оруулсангүй. Харин түүнтэй хамт Дэйтонд тоглож байсан ДаРон Холмсыг 49 дэх сонголтоор Орландо Мэжикт очно гэжээ.

Удахгүй Майк их сургуульдаа үргэлжлүүлэн сурах уу, эсвэл NBA-ийн драфтад нэрээ өгөх үү? гэдгээ шийднэ. Энэ оны NBA-ийн драфт ирэх зургадугаар сарын 26-ны өдөр эхэлнэ. Үүнээс өмнө Майкын агент багуудтай холбогдож, юу чаддагаа харуулах биз. Майк өнгөрсөн жил “Rize Management”-ийн Скотт Николстой гэрээ байгуулсан билээ.

Майкт одоо хэд хэдэн сонголт бий.

  1. NBA-ИЙН ДРАФТАД НЭРЭЭ ӨГӨХ

Дээр дурдсанчлан Майк нэрээ өгвөл хоёрдугаар тойргийн сүүлээр сонгогдох боломж хамгийн бодитой нь. Гэхдээ ингэхийн тулд агент нь маш сайн ажиллаж, тамирчнаа олон багтай холбож, бэлтгэлийн баазад нь потенциалийг нь харуулж, чадах бүхнээ хийх хэрэгтэй байна.

  1. ХӨГЖЛИЙН ЛИГ

Сүүлийн жилүүдэд ахлах сургууль, коллеж, хилийн чандын авьяаслаг залуучууд NBA-ийн хөгжлийн лигт тэр дундаа “G League Ignite” багт тоглох нь ихэссэн. Ингэснээр дээд түвшинд тоглоход нэг алхам ойртож, бие бялдар, сэтгэл зүйгээ бэлдэнэ гэсэн үг. Энэ багийн онцлог нь NBA-д тоглох боломжтой авьяаслаг залуучуудыг нэг жилийн хугацаанд бэлддэг бөгөөд нэг давуу тал нь 500 мянган ам.доллар хүртэлх цалин олгодог.

Хэрэв Майк NBA-д сонгогдож чадахгүй бол хөгжлийн лигийн тэр тусмаа “G League Ignite” багтай гэрээ байгуулж магадгүй юм. Ингэснээр тэрбээр NBA-ийн хөгжлийн лигт тоглосон анхны монгол хүн болох билээ. Ер нь Майкын цаашдын алхам бүр мөс хагалж, түүх болон үлдэнэ.

  1. СУРГУУЛЬДАА ҮЛДЭХ

Дэйтонтой харьцуулахад Майк Сан Францискод гарааны тоглогч болж, элэг нэгтнүүдтэйгээ ойрхон тоглож байна. Тиймээс коллежид бүрэн боловсорч, дипломоо авсан хойно драфтад нэрээ өгөх боломжтой. Коллежид дөрвөн жил боловсорсон тамирчид NBA-д амжилтад хүрсэн цөөнгүй тохиолдол бий. Бидний сайн мэдэх Кайл Кузма дөрвөн жил их сургуульд суралцаж, нэгдүгээр тойргийн сонголт болж байсан билээ.

Сургуулиа солъё гэвэл Майкт гарааны эрхээ өгөх сургууль тун цөөн. Тиймээс Донстоо үлдэх нь зүйтэй биз.

  1. ХИЛИЙН ЧАНД

Майкын агент “Rize Management” компанийн Скотт Николсын үйлчүүлэгчдийг харахад NBA-д бүртгэлтэй хоёр тамирчин байгаа. Ихэнхи үйчлүүлэгч нь хилийн чандыг тэр тусмаа Европыг зорьжээ. NBA-ийн дараа орохоор хүчирхэг зохион байгуулалттай Евролиг гэж бий. Тэнд очиж, идээшиж чадвал NBA-д дуудагдах нь цаг хугацааны асуудал. Лука Дончич нэгэн цагт ярихдаа “NBA-д оноо авах амархан. Учир нь дүрэм, зай, цаг нь өөр. Харин Евролигт илүү их сагсан бөмбөг тоглож, илүү тактик дээр суурилдаг, цаг ч бага” гэжээ. Хятад, Австралийн лиг ч тэдний араас явж байна. NCAA-ийн нэгдүгээр дивизонд тэнцэж буй тоглогч дэлхийн аль ч лигт тоглох боломжтой.

Сүүлд гарсан мэдээллээр Майк Монголдоо тоглох бүрэн боломжтой гэнэ. Монголын дээд лигийн финалд шалгарсан Хасын Хүлэгүүд болон Бишрэлт Металл багууд дөрөвдүгээр сард Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатанд өрсөлдөнө. Эдгээр хоёр багийн өмсгөлтэй удахгүй харахыг үгүйсгэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-13 59.153.113.40

NBA-д драфтад нэрээ өгөх хэрэгтэй. Нас яваад байна. Эхний хувилбар зөв шүү. Шанс бага байгаа бол 2 дахь хувилбарыг шууд сонгох хэрэгтэй. Евро лигт амжилт гаргасан Ази байна уу, тун цөөхөн байх даа. Бүгдээрээ л NBA гэж харж байхад ухраад хэрэггүй. Монголдоо ирж дотоодын лигт тоглох гэдгийг нэг хэсэгтээ бүр мартах хэрэгтэй. Манайхан ямар билээ дээ. Тамын тогооны л үлгэр шүү дээ шуудхан хэлэхэд. Шигшээдээ бол дуудагдаж бол болно оо. Нээлттэй.

Avatar

Нэргүй 2024-03-13 213.87.162.230

Харуулах боломжгүй.

Avatar

САГСЧИН ХҮҮД 2024-03-13 202.179.24.40

САЙХАН Л ХҮҮ БАЙНА. БОЛЧИХ БАЙЛГҮЙ ДЭЭ. ХИЧЭЭВЭЛ … БҮХ Л ҮЕ УДАМДАА МОНГОЛЫН САГСЧДЫН МАГНАЙД ЯВСАН ГЭР БҮЛИЙН ХҮҮ ДЭ..:. БОЛВОЛ ТЭР Л БИЗ . БОЛОХГҮЙ БОЛ САЙХАН БОЛОВСРОЛТОЙ СПОРТЫН МЭРГЭЖИЛТЭН, ЗҮТГЭЛТЭН БОЛЧИХ БАЙХ ОО

Avatar

Mongol 2024-03-13 73.19.22.42

тоглолты нь үзсэн.хамгаалалт нь их муу харагдсан,яг хүний нүдэнд өртөх өөрийн гэсэн техник харагдахгүй бна лээ. жордангийн fade away, айварсоны crossover,олажуваны spin гээд … өөрийн гэсэн гоё сагсны техник сурч өөрийн болгож тэмцээн дээрээ үзүүлэх хэрэгтэй.

Avatar

Zochin 2024-03-13 43.242.242.65

Mongold togloj yamar atsaa hiideg yum be tiim l avyastai um bol NBA bish yuma gehed gadaadiin league-t toglood $ tsalinjval amidrald n heregtei yum daa aav n darga bolood l shuud USA yavaad ugsun, Amerikt ochood daanch ariin haalga baihgui yum da

Avatar

Нэргүй 2024-03-13 66.181.181.177

энэ одоо монголдоо л гэхээс гадаадын аль ч том багт гологдоно гэдгийг мэдсээр байж байнга сэвэх юмаа? ямар учиртайн?

Avatar

Нэргүй 2024-03-13 66.181.190.180

NBA-d tentsdeggui yumaa gehed Europ garval zugeer l dee. Mun deerees n ulsiin shigsheedee irj toglovol ih heregtei bh yum. Sagsan bumbugiin holboo gadaadiin ligt togloj bga toglogchdoo shigsheedee duudaj togluulah arga hemjee avaachee. Togooniihoo heden nuhduudiig l nudeed bh yum. Saynii shigsheegiin 2 toglolt tuiliin hangaltgui bsan shuu. Mike irvel manai bagt medeej chuhal ach holbogdoltoi.

Avatar

Судлаач 2024-03-13 202.179.8.4

Гадаадад тоглож байгаа тамирчдыг урихгүй байгаадаа биш тэдний лигийн тоглолт шигшээгийн тоглолттой давхардаад байгаад асуудал байдаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж