Дарь эх орчимд их хэмжээний шар усны үер үүсч зорчих талбай өнөөдөр /2024.03.12/ хязгаарлагдсан. Тодруулбал, тус бүсийн гудамж талбай, жалга, хонхорт хуримтлагдсан цас, мөс хайлж автозам дээгүүр урссан байна.
Банязүрх дүүргийн онцгой комиссоос өгч байгаа мэдээллээр 13-ны 02:00 цагийн байдлаар газар дээр нь шуурхай баг ажиллаж байна гэв.
Шар усны үертэй холбоотой мэргэжлийн байгууллагаас усыг соруулах, цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэж байна. Усанд автсан айл өрх, аж ахуйн нэгж байхгүй гэх тайлбар өглөө.
Дарь-Эх орчимд Онцгой байдлын алба хаагчид, Тохижилт, үйлчилгээнийхэн шуурхай арга хэмжээ авч байна бөгөөд уулын ус, шар усны үер болж, гамшгийн хэмжээнд нүүрлээгүй байна гэдгийг албаныхан мэдэгдлээ.
Одоогоор усыг гурав дахь цагтаа соруулж байгаө бөгөөд хэр удаан зам талбайг цэвэрлэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн зун тус бүсэд үер үүсч, байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдож эрдэнэт хүмүүсийн амь эндсэн. Мөн олон хүн их хэмжээний эд хөрөнгөөр хохирсон. Харин энэ жил урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авсан болохыг шар усны үерийн нөхцөл байдал харуулах бизээ.
Нэргүй 2024-03-13 213.87.162.230
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-13 103.212.119.56
Сэтгүүлчдэд монгол хэлний хичээл заадаггүй юм шиг байнаа??? Үйл үгийг ёстой нэг яргалах юмаа?!