Simon Cowell найз бүсгүйгээ олны өмнө анх удаа үнсүүлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Simon Cowell найз бүсгүйгээ олны өмнө анх удаа үнсүүлээ

Их Британийн “X Factor” шоу тэмцээний хамгийн нөлөө бүхий шүүгч бол Саймон юм. Түүний хэлсэн үг хатуу хэдий ч үнэн байдаг. Түүнийг телевизерээр олны өмнө үнсэлцэж байсныг хэр баргийн хүн хараагүй байх. Гэтэл тэрбээр саяхан найз охинтой болж, түүнийгээ олны өмнө үссэн байна. Шүүгч  Саймон Коуэл тоглолтын үеэр найз бүсгүйгээ олны нүдэн дээр үнсээд ингэж хэлжээ. Тэрээр “миний зүрх хулгайлагдчихсан” гэжээ. Саймоны хуучин найз бүсгүй нь Америкийн телевизийн “The Tonight Show”-ны Жей Лено юм. “The Tonight Show”-д Жей Ленотой Саймон Коуэл хамт байхдаа түүний бие нэг л тавгүй байж харагдсан. Харин одоо жинхэнэ гэрлэх эмэгтэйгээ олсон болохоор түүний бие сайжирсан байх гэлтэй Тэрбээр гэрлэхээр төлөвлөөд байгаа найз бүсгүй Мезган Хуссейнийг гэнэт үнсэн, олныг гайхашрууллаа. Лено надаас шинэ найз охинтой болсныг минь асуухад их ичсэн гэж Саймон хэлж байжээ. Энэ жил тэрбээр хуучин найз охиныхоо телевизийн шоунд гэрлэх санал тавиад байгаа шинэ найз охинтойгоо орох аж. Үүнийг тэрбээр тайлбарлахдаа “Би хэн нэгэн хүнийг баярлуулах шийдвэрийг гаргасан” гэлээ. Саймон 50 настай бол түүний шинэ найз бүсгүй 36 настай. Тэрээр халуухан амрагтаа Гэгээн хайрын өдрөөр 250,000 паундын үнэтэй алмазан шигтээтэй бөгж бэлэглэжээ. Саймонаас хуримаа энэ зун хийхээр төлөвлөж байгаа юу хэмээн асуухад тэрбээр” үгүй, ирэх арван жилээс л хийнэ” гэж хариулжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж