Story: "Олон өнгө"-тэй түүх, асуудал, амьдрал

Story: "Олон өнгө"-тэй түүх, асуудал, амьдрал

Story: "Олон өнгө"-тэй түүх, асуудал, амьдрал

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос гуравдугаар сарын 8-ны өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, баярлах бус эмэгтэйчүүдийн эрх, тэдэнд тулгамдаж буй асуудал, эмэгтэйчүүдээ сонсох, тэднийхээ бодит асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах цаашдын хөтөлбөрт эдгээр асуудлуудыг багтаахаар Эмэгтэйчүүдийн долоо хоногийн хүрээнд "Залгаарай, Сонсъё" аяныг зохион байгуулсан билээ.  Аяны хүрээнд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны утсанд олон түүх, сонирхолтой санал, санаачлага иржээ. Энэ удаад бид "Залгаарай, Сонсъё" аяны хүрээнд ирсэн гурван үеийн түүх, хөт хөдөөгийн амьдралын ялгаа, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй story-г онцолж байна.


ГУРВАН ҮЕИЙН ТҮҮХ

Эмээ минь найман хүүхдийн, ээж минь таван хүүхдийн, харин би хоёр хүүхдийн ээж. Эмээ минь социализмын үеийн үйлдвэрийн ажилчин хүн. Ээж ардчилалд шилжих үеийг наймаа хийж давсан хүнХарин би энэ яг ардчиллын үед нь амьдарч байгаа гэхээр сонирхолтой санагддаг юм. 

Эмээ хүүхдүүдийнхээ томуудыг нь 24 цагийн цэцэрлэгт өгч байсан гэдэг юм. Тэд нь томроод дүү нараа харж эхлээд багууд нь бол өдрийн цэцэрлэгт явсан гэнэ лээ. 

Ээж  минь  харин  биднийг  яаж  өсгөснийг сайн санадаг юмЦэргийн оёдлын үйлдвэр гэж байгаад зах зээлийн нийгэм эхлэх үед татан буугдахад наймаа хийж эхэлсэн. Сар болгон урагшаа бараандаа явна. Ирэхдээ жимс, чихэр гээд амттай юм, шинэ хувцас авчирдаг болохоор нь зугаалж яваад ирсэн юм шиг л төсөөлдөг байсан. Нэг удаа ээжийгээ дагаж явснаас хойш ойлгож, өрөвддөг болсон. Галт тэргэнд бараг суугаагаараа явсаар ЗамынҮүд дээр бууж, баахан оочерлож хил гарна. Өдөржин зээлээр тэнэж, бараагаа татаад баахан гахайнд чихээд л, өөрөө өргөж, чирсээр арай чүү галт тэргэндээ  суугаад  ирдэг байсан юм билээ. Бид нарт авчирдаг жимс нтр нь ачааны л нэмэр, ээж тулдаа л аргалаад авчирдаг байсан байгаа юм. Тэр үед чинь зах эхлээд Дэнжийн 1000-д, дараа нь одоогийн энэ байгаадаа ирсэнГолцуу л эмэгтэйчүүд, пөөнийсөн пөөнийсөн зузаан юмнуудсүүлд л хаа сайгүй заххудалдаааны төвүүд баригдаад наймаачид дулаахан газар суух болсон. Одоогийнх шиг павилон гэж байхгүй, орой болохоор бараагаа зөөх гэж бөөн юм болдог байсныг тод санадаг юм. Зах амардаг өдөр ээж гэр цэвэрлэж, бид нарын хувцсыг угааж өнждөг байлаа. Одоо санахад 2000 оны эхээр л манайх анх угаалгын машинтай болсон юм, тэр болтол гараар л угаана. Ер нь эмэгтэйчүүдийн амьдралыг төр засгаас илүү технологийн дэвшил л илүү  хөнгөлсөн  байх  шүүУгаалгын  машинтоос  сорогчбудаа агшаагчийн буянаар л гэрийн ажилд зарцуулах цаг багассан гэж боддог. 

Гурван үеийн эмэгтэйчүүд дундаасаа анхны дээд боловсролтой нь би. Эмэгтэй хүнийхээ хувьд эмээээжтэйгээ харьцуулах юмгүй хамаагүй аятайхан орчин, нөхцөлд амьдарч байна. Гэхдээ ерөөсөө өөрчлөгдөөгүй шахуу, бүүр дордсон юм ч  бийБод  дооанх  сургуульд орсноосоо эхлээд тоолбол би бараг 20  жил суралцжээ. Монголдоо бакалавр, магистрт сурсан. Хоёр жилийн өмнө гадаадад ахиад  магистрын  зэрэг хамгаалаад ирсэнТөрийн албанд ажиллаж байгаад тэтгэлэг авч, гадаадад сурсан болохоор ирээд бас эндээ ажиллах ёстой. Юм үзэж нүд  тайлсан  хүний  харах  өнцөг  л тэлдгээс биш одоо миний ажилд гадаад, дотоодод төгссөний нэмэр ч гэж алга. Ахуй амьдралд ч тэгтлээ нөлөөлж буй юм алга. Ер нь энэ олон залуус гадагшаа, дотогшоо сурч ирээд эх орондоо ажиллаж байгаа гээд амьдрал ахуй нь дээшилсэн үү, бүгдийнх нь мэдлэг, боловсролыг ашиглаж чадаж байна уу гэхээр эргэлзээтэй. Хүнд хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу, яг эцсийн зорилго нь юунд үйлчлээд байгаа нь тодорхойгүй ажилд л цагаа зарцуулж буй мэдрэмж төрдөг. 

Эмээ, ээжийн үеэс илүү манай үеийнхэнд эхнэр байх, ээж байх, хүүхэд өсгөх нь илүү төвөгтэй болсон юм шиг ээМонгол эмэгтэйн туулдаг юм бүрийг туулаад л явж байна. Юу туулдаг вэ гэвэл жишээ нь жирэмсэн болоод өгдөг эхний шинжилгээ өгөх гэж үүрээр очиж оочерлоод л, хүндрэлтэй хагалгаагаар төрсөн мөртөө сахиур ч авч болохгүй гэх мэт. Багыгаа төрүүлээд гурван сарын дараа 250 мянган төгрөгийн урамшуулалтай жижигхэн орчуулга хийчихгүй юу, тэгсэн чинь нөгөө цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөг нь орохоо больчихсон. Ор тас ажилгүй ээжид  олгодог  юм билээТөрийн хүүхдийг төрүүлсэн биш болохоор хэл ам хийгээд явах хүсэл байгаагүй ч сонин л зохицуулалт. 

Нийгэм өөрчлөгдөх хэрээр амь зуух амаргүй болж байна. Энэ их түгжрэл, нийтийн тээврийн тохь тухгүйгээс болоод ядаж нэг унах унаатай болох хэрэгтэй. Хажуугийнхаа улсын сургуульд ороод заасан юмыг нь сураад ямар нэг мэргэжил эзэмшихэд  л  болдог  байсан  бол  одоо  улсын  сургуулийн хөтөлбөрөөс давж сургахгүй л бол өрсөлдөх чадваргүй л иргэн бэлдэнэ.

Ингээд хувийн сургуулийг сонгох болно. Хуучин мань мэтийг сургуульд нь хүргэж өгдөггүй л байсан, одоо бага ангийн хүүхдээ өөрөө яваг гээд орхивол машинд дайруулна, ядахад л нүх рүү унана, дээрээс нь барилгын төмөр ч унана, тэрнээс муу юм ч болж магадгүй. Мань мэт бараг өөрсдөө өссөн, гэтэл одоогийн хүүхдүүдийг зөнгөөр нь орхивол амьдрах  цаг үе нь аюултай.    Тохь тухгүйаюултайхүнээ боддоггүй нийгэм бүтээсний горыг туулж байна шүү дээ. Манайх бол ялгаагүй л олныхоо жишгээр лизингийн байранд олсон хэдэн төгрөгөө хүргэж ядаж амьдарч байна. Ядаж л орох оронтой юм дааБи өглөө 6-6.30-ын хооронд босоодцай цүү бэлдээд томыгоо сэрээдэг. Гэрээсээ 7 өнгөрөөж гараад хүүгээ сургуульд нь хүргэж өгөөд, цаашаа ажил руугаа явдагманай хүн багыгаа цэцэрлэгт нь өгнөХүү маань тараад сургуулийнхаа өдөр өнжүүлэх рүү ордог юм. Өөр аргагүй. Нэг нь гэртээ суудаггүй юм бол хотын түгжрээнд сургуулийн хүүхэдтэй айл хэцүү хэцүү. Ажлаа тараад, хүүхдүүдээ аваад харина. Гэртээ орлоо бол хоол унд, аяга таваг, гэрийн даалгавар гэсээр л таарна. Хүүхдүүдээ унтуулчхаад орчуулга, судалгааны ажил гээд хэдэн төгрөг илүү олох халтуураа хийнэ. Дандаа шөнө сууж ажилласаар нойрны хэмнэл алдагдсан. Байр, машин, аппликейшний зээл, сургуулийн төлбөр, өдөр өнжүүлэхийн төлбөр гээд хэн хэн нь чадлаараа мачийж байгаа юм.

Аль чадлаараа мачийдаг ч гэлээ сэтгэлийн угт дандаа гэмшил төрдөг. Хүүхдүүддээ цаг зарцуулж чадахгүй байнадаалгаврыг нь хийхэд тусалж амжихгүй байна, амралтын өдөр ч хамт байж чадсангүй гээд л.

Гадагшаа яваад ирэхээр яаж амьдарч байгаагаа харьцуулж хараад, яаж амьдарч болохгүйгээ ойлгодог юм шиг байгаа юм. Гадаадад гэр бүлээрээ байсан л даа. Хичээлдээ  явжхажуугаар нь цагийн ажил хийж байсан ч гэсэн гэр бүлдээ зарцуулах цаг хамаагүй их, илүү тайван, бага гэмшиж амьдардаг байсан. Нийгэм сайжирч, хэдэн жилээс дээрдэх байх гэж найдах юм. 


ХӨДӨӨ, КАРЬЕР  

"Хүүхдүүд минь цэвэр агаарт өсч байна. Би зөв шийдвэр гаргасан" гэж өдөр бүр боддог юмУул нь зөв шийдвэр юм бол өдөр бүр бодогдох ёсгүй байх. Эхэндээ  ингэж бодохоор урам ордог байсан бол одоо өөрийгөө ятгах гэсэн оролдлого болжээ. 

Би цахилгаан холбооны инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ таван жил гаруй ажиллаад хүүхдээ асрах гээд гэртээ суусан. Хүүхэд асрах чөлөөний хугацаандаа амжуулчихъя гээд ахиад нэг хүүхэдтэй боллоо. Нөхөр маань уурхайд ажилладаг болохоор сарын тал нь эзгүй байдаг юм. Ханиад томуу дийлдэхгүй, ганцаараа хоёр нялх хүүхдээ асрах амаргүй, хүүхдээ салхилуулахад хүртэл гар мухардана. Хүүхдүүдээ цэвэр агаарт өсгөетэгээд ч хэсэгтээ хүүхдээ харах юм чинь хот, хөдөөгийн ялгаа байхгүй биз гэж бодоод гурван жилийн өмнө нөхрийнхөө төрөлх суманд нүүж ирсэн юмЦэвэр агаарэрүүл хөрс, тайван амьдрал гээд хөдөө амьдрахын давуу тал их л дээ. Анх зун нүүж ирсэн болохоор ёстой диваажин шиг л санагддаг байсан юм.

Угаасаа зуны цагт хөдөө гоё шүү дээ. Өмнө нь хүүхдүүдээ салхилуулах гэж бүтэн өдрийн ажил, унаа унаш, бензин тос, хоол унд гэсээр бөөн зардал болдог байсан бол одоо өөрсдөө шууд гараад хашаандаа гүйлдсээр хөрслөг бор амьтад болсон байна. 

Миний хувьд арай өөр л дөөХүүхдүүдийнхээ цэцэрлэгийн багшдэлгүүрийн хэдэн худалдагчаас өөр хүнтэй харилцахгүй шахам амьдарч байна. Хааяа бачуурах боловч тэглээ гээд хаачхав дээ? Ороод суух олигтойхон газар ч байхгүй. Очоод уулзах сайн найз нөхөд ч байхгүй. Хүүхдүүдтэйгээ зууралдаж гэрээсээ гарах завгүй амьдардаг намайг энд хэн ч танихгүй. Ажилд ормоор санагддаг ч миний мэргэжилд тохирох ажил мэдээж олдохгүй. Сумын төвд захиргаа, сургуульцэцэрлэгэмнэлэгцагдаацаг уурбанкдэлгүүргуанз гэх мэтийн хэдхэн газарт л ажилд орж болно, гэхдээ тэнд нь нутгийнхан нь өөрсдөө ажиллаж байгааЕр  нь  энд  миний  карьерын  дээд  өндөрлөг нь захиргаанд ямар нэг мэргэжилтэн хийх л байна. Хөдөө яаж амьдардгаа харуулдаг влоггер болдоггүй л юм бол шүү дээ. Гэхдээ тэр нь хүн бүрийн хүсдэг ажил мөн гэж үү? 

Орох газар, уулзах газар алга гээд гомдоллохын оронд өөрөө хийе гэж бодолгүй л яах вэ дээ. Жижгэвтэр ресторан, кофешоп, сурагчдын өдөр өнжүүлэх төв гээд суманд юу хэрэг болох талаар судалж, хөөцөлдөж үзсэн. Энэ чинь хөдөө шүү дээ

Алийг нь ч хийсэн эхлээд байр сав хэрэгтэйгэтэл энд түрээслэх газар санаан  зоргоор  олдохгүйӨвөл  зам  дагуу  байшинг  түрээслэхээр  тохироод байтал саяхан сонгуулиар нэг намд түрээслүүлэх болчихлоо. Ер нь өөрсдөө л өөрсдийн юмаа барих нь дээр юм билээ. Даанч зээл хунар нь зургаан жил гэртээ суусан над шиг эмэгтэйд олдоггүй юм билээ.    Хөдөө орон нутаг руу нүүсэн хотынхонд хөнгөлөлттэй зээл олгоно л гэсэн, жил хүлээлгээд сураг тасарлаа. 

Хүүхдүүдээ бага ангиа төгсөхөөр нь буцаад хот руугаа явъя гэж бодох болсон. Хүүхэд төрүүлээд гэртээ суух нь зарим талаар эмэгтэй хүнд хохиролтой гэдэг. Хөдөө  амьдардаг  бол бүүр ч хэцуү бололтойУул нь миний мөрөөдөл ийм байгаагүй юм аа. Ирээдүйгээ төсөөлөхөөр тэнд би өөрөө харагдахгүй юм. Мэдээж хэрэг гэр бүлээрээ сайхан амьдарч буй зураглал бууна л даа. Гол нь би өөрийгөө ээж, эхнэрээс гадна ямар нэг юм хийж бүтээсэн, хийж бүтээхэд оролцсон хүнээр харахыг л хүсэж байна.

/Орон нутаг, 34 нас/


ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖ 

Би бараг ганц бие ээжүүдийн хувьд жишиг болохуйц шүүхийн шийдвэр гаргуулсан юм. Тэр шийдвэрээр бол хүүхдийн минь эцэг хүүхэдтэйгээ тогтмол уулзах, сар бүр 100 мянган төгрөг шилжүүлэх, насанд хүрэхээс нь өмнө нэг өрөө байр авч өгөх ёстой. Энэ хүртэл юу эсийг үзэж туулсан гэх вэ? Эхнээс нь ярих хэрэгтэй байх. 

Бараг арван жилийн өмнө л дөө. Хайрлаж дурлалцсан хүнтэйгээ хамт амьдарч, хүүхэдтэй боллооНэг л өдөр мөрийтэй тогложих хэмжээний өрөнд ороод зогсохгүй өөр хүүхэнтэй уулзаж байгааг нь мэддэг юм байна. Хоёр сар маргалдаад салсан ч хагас жилийн дараа ахиад нэг оролдоод үзэхээр шийдсэн юмХэн чиг л эхлүүлсэн амьдралаа нураахгүйгхүүхдээ элэг бүтэн өсгөхийг хүсдэг биз. Тийм болохоор буцаж нийлээд, удалгүй жирэмсэн ч боллоо. Харамсалтай нь ингээд ч болж бүтсэнгүй. Хоёр хүүхэнтэй зэрэг уулздагийг нь мэдлээ. Тэрнээс болоогүй л дээ, өөр юмнаас болоод нэг удаа маргалдтал намайг орноос үсдэж чирж буулгаад өшиглөсөнДараа нь духаараа мөргөж унагаж, шүүгээнээс буу гаргаж ирээд сүрдүүллээ. Одоо санахад хамгийн хэцүү нь тэр буу шийдэм биш л дээтэр орой би цус алдаж, үр зулбасан юм. Цагдаа дуудсан боловч дуудсанаасаа эсэн юм болж, гурван сарын турш хүүхдээ тэвэрч цагдаагаар эргэлдэж, мөрдөн байцаагчийн үүд сахиад сүүлд нь гомдолгүйгээд хэргийг хаалгасан. Энэ хооронд юу ч шийдэгдээгүй, байсхийгээд л байцаагч нь солигдож, шүүх эмнэлгээс зулбасангэж дүгнэлт гараад эрүүгийн хэрэг үүссэн атлаа яасан ч юмгүй өнгөрсөн дөө. 

За, салсныхаа дараа арайхийж сэхээ ороод, хүүхдийн тэтгэмж тогтоолгохын тулд мань хүнтэй шүүхдэлцсэн юм. Хүүхдээ ганцаараа өсгөж чадахгүйдээ ингээгүй л дээ. Ердөө л тэр хүн хүүхдийнхээ өмнө хариуцлага үүрэх ёстой гэж бодсон хэрэг. Хүүхдийн тэтгэмжид байр нэхтэл юу болсон гэж санана? Хэдэн ч удаа билээ шүүхээс буцаагдсан юм. Шүүгч нь хүртэл одоогийн хүүхнүүд ганц хүүхэд гаргачхаад байр нэхээд хэвтчихдэг болж дээгэж хэлсэн. Олон нийтийн хандлага ийм л юм билээ. Шүүхэд өгснийхөө дараа сошиал хаягаараа энэ тухайгаа бичтэл бараг бүх найз минь хориглосон. “Бүх юм өнгөрсөн, одоо тайван амьдар, ганц хүүхдийг өсгөх гайгүй шүү дээ, өөрийгөө битгий доош нь хийгээд бай, амьдралаа дэлгэх хэрэггүйгэх мэтээр зөвлөсөн. Ерөөсөө миний цаад зорилгыг ойлгохгүй, ойлголоо ч дэмжээгүй. Хүн хүүхдийг ганцаараа бүтээдэггүй биз дээ? Эцэгэх нь хүүхдээ ижилхэн хайрлаж, адилхан хариуцлага хүлээх ёстой. Жил шахуу шүүхдээд, эцэст нь сайн өмгөөлөгчийн хүчээр хүссэн шийдвэрээ гаргуулж чадсан юм. Гэсэн ч шүүхийн шийдвэрээс хойш зургаан жил гаруй өнгөрлөө. Юун хүүхдэдээ  байр өгөхсар бүрийн тэтгэмжээ шилжүүлдэггүйбайртэтгэмжээ болиг гэхэд хүүхэдтэйгээ ч уулздаггүй хүн. Монголоор л дүүрэн энд тэнд хүүхэдтэй эрчүүд, ганц бие ээжүүд. Хэд нь яг хүүхдийнхээ өмнө үүргээ биелүүлдэг бол доо? 

Би уул нь хүүхдээ өсгөж буй бүх зардлаа нэхээгүй юм шүү дээ. Сар бүр 100 мянган төгрөгөө явуулдаг бол жилд 1,200,000 төгрөг л болно. Гэтэл сургуулийн төлбөр нь гэхэд 8-10 сая төгрөг байна. Улаанбаатарт улсын сургуулийн багтаамж ямар байгаа билээ дээ. Сургалтын төлбөр нэхвэл ганц хүүхэд өсгөчхөөд төлбөр нэхээд хэвтлээ гэх байлгүй! Уул нь хамт амьдарч байхдаа ч, салсан хойноо ч тэр хүнээр тэжээн тэтгүүлж үзээгүй. Гол нь хүүхэд минь аавтайгаа уулзаж, насанд хүрээд аавынхаа өгсөн байранд тусдаа гарч, сэтгэл зүйн хувьд аавтай хүн шиг байгаасай л гэж хүссэн юм. 

Нялх хүүхэдтэй ганц бие эмэгтэй ажил хайх амаргүй юм билээ. Нөхөргүй, хүүхэдтэй гээд анкетаа үнэн зөв бөглөвөл хэн ч ярилцлагад дуудахгүй, ганц бие эсвэл нөхөр  хүүхэдтэй гэвэл л дуудна даа. Тэглээ гээд хүүхдээ нууна, худлаа ярина гэж юу байх вэ дээ. Тэр үеэ даваад боломжийн амьдарч байна. Ээж минь туслаагүй бол яах байсныг хэлж мэдэхгүй нь. Хүүхдээ төрүүлэх, гэр бүл салах, ажил хийх, боловсролоо дээшлүүлэх гээд бүхний ард ээж минь байлаа. Одоо би ахиж хүнтэй суух, ялангуяа хүүхэдтэй болохгүй гэж боддог. Ганц өөрийгөө авч явахад ч амаргүй нийгэмд хичээж байгаад хүүхдээ боловсролтой болгож чадвал л болно доо. 

/Улаанбаатар, 37 нас/ 


МАЛЧДЫН ХҮҮХДҮҮД , ОХИДЫН АЧААЛАЛ /ОХИДЫН АЛБАН БУС ХӨДӨЛМӨР/ 

Манай аав ээж хоёр Өвөрмонголд малчнаар ажиллаж байгаа болохоор би өвөөгийндөө байдагАавын дүү нарын хүүхдүүд бас байдаг болохоор хурдны морь унадаг нэг дүү минь уяачийндаа, нөгөө дүү дотуур байранд амьдардаг. Аав ээж хоёр нийлээд гурван сая төгрөгийн цалинтай гэхээр нь тийшээ явсан юм. Энд айлын мал малладаг байхад сард 300 мянган төгрөг л   өгч байсан гэсэн. Нэгдүгээр  ангиасаа  эхлээд  дотуур  байранд  байж  сурсан  болохоор  ээж аав хоёрыгоо нэг их санадаггүй л дээ.    Хааяа найзынхаа гэрт очих дуртай. Давтлагатай өдөр заримдаа багш шууд тараачихдаг л даа, тэгэхээр нь найзтайгааа гэрт нь очдог. Тэднийх гэр бүлээрээ суугаад хоолоо иддэг, хоорондоо ярьж инээлдээд л, хааяа атаархдаг. Манайх ч гэсэн хамтдаа амьдардаг бол гоё байхгүй юу. 

Хичээлдээ явахаас бусад үед нь эгч нарынхаа хүүхдүүдийг харжгэрийнхээ ажлыг хийдэг. Гэрийн ажлуудаас усанд явах л нэлээн уддаг болохоор бага зэрэг хэцүүМанай худаг холби хэмжиж үзээгүй л дээхажуу айлын ах усандаа машинаар явдаг юмтэр ах л бараг километр гарангийн зайтай гээд байсан. Хичээлээсээ жоохон оройтоод тарахад л эмээ, өвөө залгаад дүү нараа хараач гээд   загнанаЯг л миний хүүхдүүд юм шиг, би л хүүхдээ орхиод тэнээд явж байгаа юм шигДүү нартаа хайртай л дааГэхдээ сургууль дээрээ хичээлээ давтмаар байдаг юм. Дүү нараа харж, гэрийнхээ ажлыг хийгээд даалгавраасаа илүүг хийж амждаггүй. Шөнө хичээлээ хийх гэхээр гэрэл асааж болдоггүй. Өвөө, эмээ хоёр хөгшин, дүү нар жоохон болохоор унтаж амрах ёстой шүү дээ. 

Ноднин зуны амралтаараа амралтын газар ажиллуулдаг хамаатныдаа очиж, хүүхдийг нь харж, нэгдүгээр анги төгссөн хүүхдэд нь хичээл заасан, бас амралтын  гэрүүдийг  цэвэрлэдэг  байсанХичээл ороход хичээлийн хэрэгсэл, хувцас, 100 мянган төгрөг өгсөн. Фэйсбүүкээр зар хараад асууж үзэхэд хүүхэд асрагчийн цалин сарын сая төгрөг байдаг юм билээ. Гэхдээ оюутан болохоор тусална гэсэн л дээ. Хурдхан сургуулиа төгсөөд хот орохыг, бас гоё мэргэжилтэй болоод ээж, эгч нараасаа өөр амьдрахыг л хүсдэг. 

/Орон нутаг, 16 нас/


 ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ 

Манай гутлын тавиурыг   харвал та нар бараг биширнэ ээ. Би гэрийнхнийгээ гаднаас орж ирэнгүүт гутлыг нь арчиж зүлгэж,   улыг нь савандаж угаадаг. Өдөр бүрийн хуваарь минь хүүхдүүдээ сургууль, цэцэрлэг, дугуйланд нь зөөх, дундуур нь  гэрийн  ажлаа  хийхЭзэгтэй  бүрийн  амьдрал  ч гэлээ минийх бага зэрэг ялгаатай.   Учир нь өдөр бүр их цэвэрлэгээний өдөр. Гэр ахуйн цэвэрлэгээний багаж, хэрэгсэл шиг их юм манайд байхгүй. Манай хүний гол шаардлага нь цэвэрхэн байх. Ширхэг тоос олж харлаа л бөөн хэрэг  мандаанаБид  хоёр  гэрлээд  хорин хэдэн жил болж байнаАнхандаа цэвэрч, нямбай болохоор нь таалагдтал сэтгэцийн өвчтэй шахуу хүнтэй гэрлэчихсэн юм билээ. Зөвхөн сэжигч, цэвэрч хүн байсан бол бас яая гэх вэ. Хэл амаар доромжлох, үглэх, шүүмжлэх нь дийлдэхгүй, дээр нь хартай, хааяа хааяа гар хүрнэ. Гар хүрэх гэхэд бас хэцүү, ерөөсөө цохиж барихгүй, гол нь гуя, бугалга, хөхнөөс байнга чимхэнэ. Заримдаа надад эмнэлгийн ариутгалын тасагт хоригдчихсон юм шиг санагддаг. 

Би гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байгаагаа маш сайн мэддэг. Одоо чинь энэ талын мэдээлэл их цацагддаг болсон үе шүү дээ. Арван жилийн өмнө салах гээд Хүчирхийллийн  эсрэг  үндэсний  төвийн  хамгаалах  байранд  хүртэл  байрлаж үзсэн.

Хүнтэй суугаад л ажил хийгээгүй хүнд нөхрөөсөө салах гэдэг чинь өлсөж үх гэснээс ялгаагүй юм билээ. Яах ч аргагүйдээд буцаад  гэртээ харьсан юм. Ямар нэг арга байсан байх л даа. Жирэмсэн, том хүүхдүүд минь ч жаахан, бага нь дөнгөж хоёр настай байсан юм. Хүүхдүүдээ өөр дээрээ авч чадахгүй, чадлаа ч хангалттай амьдруулахгүйгээ ойлгосон л доо. 

Тэр үед надад тусалжхамгаалах байрыг зааж өгсөн найзуудынхаа хэнтэй нь ч одоо холбоогүй. Би өөрөө л ичээд байдаг юм. Хамаатан садан ихтэй, ээж аав нь амьд  сэрүүн  байгааболовсролтойэнд тэнд гоё ажил хийцгээдэгхүчирхэг эмэгтэйчүүдийн хувьд би чинь хартайхүчирхийлэгч нөхрийнхөө мөнгөнд нь болоод л амьдарч байгаа хүн.

Нөхөртөө зодуулан зодуулан хамт байдаг хүүхнүүдийг ойлгодоггүй гээд хүмүүс ярьдаг шүү дээ. Тэр хүүхэн нь би л дээ. 

Одоо хэн хэн нь нас яваад, хүүхдүүд томорлоо. Ноднин нэлээн хэмжээ томтой элэгний хоргүй хавдартайгаа мэдсэн. Хортой биш болохоор томорч байгаа эсэхийг  нь  байнга  хянуулаад явахад гайгүй л дээӨлсч үзээгүй ч жаргаж үзэлгүй дуусчхаж байгаа юм биш үү гэж бодогддог. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

IhateRCTA 2024-03-13 80.215.149.112

"Гадаадын үгээр гайхуулагч хүнийг гоц ухаантан гэхэд бэрх" – Б.Ринчен

Avatar

Нэргүй 2024-03-13 213.87.162.230

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-13 78.174.209.126

Энэ "Story" гэдгийг орчуулчих монгол үг хэллэг алга уу? Эсвэл гадаад үг гоё байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж