НҮБ-ын Хүүхдийн сангийн шинэ элч томилогдлоо 

НҮБ-ын Хүүхдийн сангийн шинэ элч томилогдлоо 

НҮБ-ын Хүүхдийн сангийн шинэ элч томилогдлоо 

Монголд хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа, хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элчээр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяаг томиллоо.  

НҮБ-ын Хүүхдийн сан Монголд 2016 оноос хойш хувийн хэвшлийнхэнд хүүхэд, гэр бүлд ээлтэй бодлогыг сурталчлан таниулах, бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр сургалт, зөвлөгөө өгч, нягт хамтран ажилласаар ирсэн билээ. Үүний үр дүнд Монголын олон аж ахуйн нэгж, компани дэргэдээ цэцэрлэг байгуулах, аавуудад шинэ төрсөн хүүхдийн цалинтай чөлөө олгох, бага насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад уян хатан цагаар болон гэрээсээ ажиллах боломж олгох зэргээр гэр бүл, хүүхдэд ээлтэй олон талын бодлого, зарчмуудыг үйл ажиллагаандаа түлхүү тусган ажилладаг болсон.  

Хүүхдийн сангийн шинэ элчийг зарлах үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлсэн үгэндээ “Хувийн хэвшил бол эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бөгөөд хүүхдийн сайн сайханд ихээхэн чухал салбар. Хатагтай Р.Мөнхтуяа манай элч төлөөлөгчөөр томилогдсоноор хүүхдийн төлөөх үйл хэрэгт энэ салбарын олон оролцогч талуудыг нэгтгэж, хүүхдийн сайн сайхны төлөө их зүйлийг хийж бүтээнэ гэж итгэж байгаа” хэмээн онцолсон юм.  

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Монгол хүүхдүүдийн сайн сайхны  төлөө ажилладаг байгууллагыг төлөөлж элч болж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хүүхэд багачуудын ирээдүйг улам гэрэлтүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулах болсондоо маш их баяртай байна. Цаашид хүүхдийн сайн сайхны төлөөх үйл хэрэгт хувийн хэвшлийн оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.  

Р.Мөнхтуяа захирлын хувьд Монголын банкны салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай, ХААН Банканд нягтлан бодогчоос Гүйцэтгэх захирал хүртэл тасралтгүй өсөж дэвшин, манлайлж ирсэн үлгэр жишээ удирдагчдын нэг бөгөөд түүний шаргуу хөдөлмөр, амжилтын замнал нь залуу охид, эмэгтэйчүүдэд үлгэр дуурайл болж, урам зориг өгдөг. Мөн ХААН Банкны  Гүйцэтгэх захирлын хувьд тэрбээр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг банкныхаа үйл ажиллагааны бүхий л түвшинд уялдуулан, өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлээд буй төдийгүй нийгэмд бодит үр дүнгээ өгсөн олон томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн билээ.  

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-12 202.55.191.130

Өмнөх элч дуучин Ариунаа юу хийж гийгүүлсэн бэ тайлангаа тавина уу

Avatar

Хотын уугуул иргэн 2024-03-12 139.5.219.158

Гадны нэг байгууллагыг сурталчилаад л. Үүний оронд зудтай аймагт очоод малчдын хүүхдүүдэд бага ч гэсэн тусламж үзүүлсэн бол хавьгүй дээр байсан байх. Ганц футболк барьж зогсоод зургаа татуулвал Монголын хүүхдийн хөгжилд нэмэр болж байна гэж боддог юм болов уу. Хоосон пиар сурталчилгаа реклам гэсэн үг. Таны мундаг банкир чинь тэндээ байдаг юм байгаа биз. Харин чин сэтгэлээсээ хүүхдин төлөө гэсэн хүнлэг энэрэнгүй чанар гэж бас байдаг юм шүү Ичиж амьдар Мөнхтуяа…

Avatar

Нэргүй 2024-03-12 139.5.219.217

Ха ха Монголын ард түмнийг шулж баатарсайхан бо овыг хөхдөг авгай яг хүүхдийн төлөө байж харагдаач

Avatar

Ll 2024-03-12 66.181.176.188

Tegsen ch yadiin ohintoi shdee

Avatar

Нэргүй 2024-03-12 213.87.134.166

Харуулах боломжгүй.

Avatar

Сокол 2024-03-12 202.126.88.69

НҮБ бол зүгээр л бүлдэгний байгууллага. Худлаа гэвэл одоо ГАЗ н зурвасыг хар, эргээд корона ны үед яйлийч?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж