Багш нарыг сурагчтайгаа ажиллах боломжоор хангах ёстой гэв

Багш нарыг сурагчтайгаа ажиллах боломжоор хангах ёстой гэв

Багш нарыг сурагчтайгаа ажиллах боломжоор хангах ёстой гэв

“Монголын боловсролын системийн хоцрогдол амлалт болон хийх ажил” сэдвээр боловсрол судлаач М.Төртогтох өнөөдөр /2024.03.07/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсад ерөнхий боловсролын 871 сургууль үйл ажиллагаа эрхэлж, 771.000 сурагч боловсролын үйлчилгээ авч байна. Эдгээр сургуулийн 498 нь Улаанбаатар хотод,  373 сургууль нь орон нутагт байна. Үүнээс улсын сургууль 80 хувийг эзэлж байна.

Улсын сургуульд сурдаг сурагч багшийн зааж байгаа хичээлийг бүрэн дүүрэн ойлгохгүй байна. Нэг багш 40, 50, 60 хүүхэдтэй ангид ороод хичээлийнхээ хөтөлбөрийг заахад 15-20 хувь нь агуулгыг нь ойлгодог. Монголд өнөөдөр 1500 хүүхдийн багтаамжтай сургуульд 4500 хүүхэд суралцдаг. Энэ нь байж болох хэмжээнээс хэтэрсэн хэрэг.  Суралцагчийн тоо хэрээс хэтэрснээс нэг багш тухайн хүүхдүүдэд хүрч ажиллахад бэрх, мөн тухайн багш заах ёстой хичээлээ багтааж зааж чадахгүй байгаа.

Сургууль нэн шаардлагатай газар сургууль барьдагүй, газрыг нь зараад идчихсэн ч гэдэг юм уу, төсвийг тарамдуулсан үйл ажиллагаа явж байна.

Гурван ээлжээр хичэээллэж байгаа сургуульд 40-45 минут завсарлах боломжгүй. Сургуулиуд хоёроос гурван ээлжээр хичээллэдгээс сурагчид сургуульд сурах сонирхолгүй. Хичээлээ тараад сурах, хөгжих ямар ч боломжгүй. Гадаад оронд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нь өдрийн 12.00, 13.00 цаг  гэж хичээлээ тараад 17.00 цаг хүртэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагдаад хөгжиж байна.

Энэ нь хичээлийн хоцрогдол, боловсролын тэгш бус хандлагыг хавтгайруулж байна. Боловсролын яам одоогийн байгаа төсвөө хоёроос гурав дахин нэмж төсөвлөж байж, боловсролын хөрөнгө оруулалт нүдээ олно. Ахлах ангийн хичээлийн хөтөлбөрийг тусад нь боловсруулах, хичээлийг нь багасгах, багш нарын ачааллыг багасгах,  бичиг цаас нухахаас илүүтэйгээр сурагчтайгаа ажиллах боломжийг олгох хэрэгтэй” гэсэн юм.

Э.ДАРИЙМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2024-03-12 202.9.40.237

Olompiin medelit Munhbayriig MGLiin irgenshilee sergee gesen huseltiig avahgui bsan.Bur Olimpiin midalit hun shde.Davaajargal yponi avarga bizde.Yahiig harj l baiya.Ene ulsad huuli bish 77 hulgaich uzemjeeree huuliig eerchildeg.Olimpiin mungen midalit Munhbayriin mgl irgenshiliig sergeerei.

Avatar

Нэргүй 2024-03-12 76.130.42.82

Zuv sanal bna.Bagsh nar emch nar mundag shuu.

Avatar

Нэргүй 2024-03-12 213.87.134.166

Харуулах боломжгүй.

Avatar

Эмээ 2024-03-12 202.21.107.20

Утгагүй олон хичээлээ цөөл.багш бүр даалгавар гэж асар их юм өгнө.өдөр бүр 7 хичээлийн даалгавар хэдийд нь хийх юм бэ. Өглөө 7 цагт хоолгүй шахам сургуульд очино. Сургуулын хоолны газрын хоолны үнийн сурагч дийлэхгүй. Өөрийн сонирхдог зүйлийг нарийн судалж хөгжим цаг огт алга. Эрүүл мэнд хохирч байна.

Avatar

Нэргүй 2024-03-12 103.10.23.120

Самбарын өмнө загсов ч үзээгүй чам шиг бацаанууд юу мэдэж ийм номлол айлддаг юм.

Avatar

Нэргүй 2024-03-12 139.5.217.240

5-р ангийн улсын шалгалтын даалгаврын сангаа хагаслаж 7-р ангиа улсын шалгалттай болгоорой 5-р ангийнхан хийж дуусгахгүй нь ээ Хэт их байна аа Хичээлийн нэг цагт хийх агуулгаа арай гэж багтааж байхад УШТестээ ямар хугацаанд хаана хэзээ багтааж хийх юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж