Хакүхогийн дэвжээг хаах эсэхийг Харү башёгийн дараа шийднэ

Хакүхогийн дэвжээг хаах эсэхийг Харү башёгийн дараа шийднэ

Хакүхогийн дэвжээг хаах эсэхийг Харү башёгийн дараа шийднэ

Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өнгөрсөн Ням гаригт Осака хотноо эхэлсэн. Башё дээрх сүмочдын өрсөлдөөн гэхээсээ илүүтэйгээр башёгийн гаднах Хакүхо М.Даваажаргал болон түүний дэвжээтэй холбоотой асуудал олны анхаарлыг татаж байна.

Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ залуу бөхчүүдийг дээрэлхэж, дарамталсан нь тогтоогдож, тэрбээр хүчээр зодог тайлсан. Ганц бөх зодог тайлаад зогсохгүй дэвжээнийхээ бөхчүүдийг удирдаж чадаагүй Хакүхо М.Даваажаргал буюу Мияагино оякатад хариуцлага тооцож, түүнийг зиндаа бууруулж, цалингийн хассан. Тэгвэл одоо дэвжээг нь хаах асуудал хүчтэй яригдаж байна.

Мияагино дэвжээ нь Исэгахама дэвжээний нэг салбар бөгөөд Исэгахамагийн удирдлагууд Хакүхогийн дэвжээг дөрөвдүгээр сараас хаах саналыг сүмогийн холбоонд хүргэжээ. Тиймээс сүмогийн холбоо эцсийн шийдвэрийг гаргана. Сүүлд гарсан мэдээллээр сүмогийн холбооны удирдах зөвлөл Харү башё дууссаны дараа Мияагино дэвжээний асуудлыг нухацтай авч үзэх аж. Эх сурвалжуудын хэлснээр Мияагино дэвжээний зарим бөхчүүд эхнээсээ дэвжээгээ сольж, өөр багшийн удирдлагад шилжсэн гэнэ.

Харү башёд Мияагино дэвжээний бөхчүүдийг Тамагаки түр удирдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-12 103.57.94.46

Японд очиж Сумо барилдаад байгаа бацаануудын ихэнх нь хүмүүжлийн доголдолтой, энд багтаах шингээх газар гүй болоод, эцэг эх нь дийлэхээ байгаад нүд далд явуул сан, Аса мэтийн хэцүүхэн л амьтад байдаг байх нь дээ !!!

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.183.238

иргэншилээ солитол сумог хөгжүүлсэн японы нийгэмд нь аж төрж төлөвшсөн ганц монгол аваргыг дэлхийн том гүрэн яахаа мэдтүгэй. Хакухо бол хувь хүн эсрэг хүч бол агуу Японы Сумогийн бүтэц… Шийдвэр нь ямарч байсан 2 орны олон түмний ойлголт харилцаа, бодол санаанд нөлөөлнө…

Avatar

Хотын уугуул иргэн 2024-03-12 139.5.219.158

Одоогоос 30 жилийн өмнө мөхөж байсан сумо барилдааныг Монголын бөхчүүд очиж амилуулж өдий зэрэгт хүргэсэн. Харин одоо "ишиг эвэрээ ургахаар эхийгээ мөргөдөг" гэдэг шиг Монголчуудыг ялих ялихгуй элдэв шалтаг шалтгаанаар аажмаар зайлуулах далд бодлогыг Японы сумогийн холбоо явуулж байгаа нь илт. Энэ бодлогын золиос нь Асашёрю Дагвадорж, Харумафужи Бямбадорж гээд манай бөхчүүд болсон. Харин одоо Хакухо Даваажаргалыг оролдож эхэлж байгаа юм байна. Япончууд гэж новшийн амьтад.

Avatar

зочин 2024-03-12 202.9.46.168

Нэргүй х***а л***р юугаа хуцаад байнаа зайлаач золбин хятад шээс Монголд ирчихээд.

Avatar

Нэргүй 2024-03-12 202.21.108.74

Маш зөв шийдэл бна
М
Их итгэл найдварыг хөсөрдүүлсэн

Avatar

Mongoldo Shieer Devjeegee Baiguulaad. Ajiluulaad. Business hiij bolon shuu de ! 2024-03-12 202.9.40.226

Gertee iree Banzai Mongoldoo iree. Naad Chiigtei Gazaraa yu hiideg baigaa yum be?
Hurdan iree Banzai / Original Nereeree Aimdaraa
Saikhan shine zaluuhan Avgai avaad Aimdrah Hergtei shuu !
Mongoldo / Hakyho – Davaa / gesen Devjeegee. baij. bolon shuu de !
Yavaad Baij bolohgui gej !

Avatar

Нэргүй 2024-03-12 103.57.94.231

hereggui bizdee. turuuchiihiig n yaya gej baij dahiad 1 mahan tolgoi ireed idej uuna

Avatar

Нэргүй 2024-03-12 213.87.134.166

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-12 66.181.191.23

Хакухо давраа биздээ.Энэ бол бидний унаган араншин. Өөрөө шавиа давруулж буруу хөтөлжээ. 45 түрүүлсэн их аварга 1000 жилийн дараа ч хэвээр үлдэнэ, намбатай байхгүйдээ, хар толбо давхар үлдлээ. Даваажаргал их зөв ярьсан байналээ, хэлдгээ хэлчихээд ирнэ биздээ.Үнэндээ япончуудын үндэсний спортыг Монголчууд олон жил манлайллаа, хор шар гэж бий байх. Манайхан бол Үндэсний бөхөөр нэг түрүүлэхийг ч тэвчихгүй, хөөх, зодох юу ч биш тиймүү

Avatar

Зочин 2024-03-12 103.212.118.54

Хакухогийн амбиц, шунал арай хэтийдсэн болой, Японы үндэсний өв болсон сумогийн толгойд гарах гэж санаархсан нь япончуудад таалагдсангүй, хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэж давархаар чинь аргагүй ш дээ

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.160.119

Тэндээ албан тушаал хоёр шат бууж \ дэвжээ цэвэрлэгчийн зиндааны алба юм байна \ дэвжээнийхээ цэвэрлэгч хийгээд явж байх нь хамаагүй дээр , тэгээд ч буцаад монгол болох хүртэл хойт насны зай байна – цалин ч япон цэвэрлэгчийн хаана ч хүрэхгүй …

Avatar

Gertee iree - Banzai / Mongol Nereeree Aimdaraa 2024-03-12 202.9.40.226

Banzai Odoo bolno Gertei hariaa Naad Chiigtei Gazaraa yu hiideg yum. be ?
Original Nereerei Aimdaraa Eh Orondoo iree Goe
Shine Zaluu Avgai avaad aimdrah Hergtei shuu !
Shine Bair , Shine Mashiin avaad. Saikhan Aimdrah Hergtei shuu !
Balaaraad bailgui iree !

Avatar

Наадам 2024-03-12 66.181.185.39

болохгүй бол эх орон ээж хоёртоо хүрээд л ионэ биз. нэг юм байна. манай үндэсний бахөөр нэг япон тува авөомонгол 45 түрүүлчихвэл яахуу?

Avatar

Нэргүй 2024-03-12 202.179.15.130

Япон хүмүүсийг муу хэлэхээсээ өмнө Монгол хүүхдүүдийнхээ хүмүүжлийн талаар ярьсан нь дээр байхаа, тэнд очсон нь хүмүүжилтэй байсан бол ийм асуудал үүсэхгүй л байлаа.

Avatar

haha 2024-03-12 202.9.40.102

ene hakuho kyokshuzan putin asashyioryu trump booyo agluu onon geed fantastic tamir central zahiral anhaa sahal gambaa geh met bugdeeree ariuynb yavdaltai yum bnadoo damn

Avatar

Нэргүй 2024-03-12 202.9.40.179

Сумо олон монгол айлын амьдралыг өөд нь татсан. Монгол хүний бие физиологид их тохирсон спорт юм. Сумо тайлбарладаг Майноми мэтийн япон хүмүүс Монголчуудад маш их дургүй. Тайлбар хийж байхдаа дандаа үмхий үгээр утдаг байсан. Асашёрю Давгадоржийн хэргийг хамгийн их ярьж хөөрөгдөж байсан хүн. Сүүлийн 20 жилд Монголчууд сумод ноёрхолоо тогтоосон нь олон сумоч дэвжээний эздэд таалагдаагүй. Даваажаргалыг сумогоос холдуулах Японы бодлого явагдаж байна. Харамсалтай байна

Avatar

Зочин 2024-03-12 66.181.178.205

Их сумо-д 45 түрүүлсэн монгол хүнд атаархсан , дургүй ояаката нар зөндөө л байгаадаа.

Avatar

Нэргүй 2024-03-12 202.9.46.21

Сүмо манай соёл биш, тэдний яах нь маньд падгүй хэрэг. Нээх их тоогоод, сонирхоод, сүйд болоод байх шаардлагагүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж