Хакүхогийн дэвжээг хаах эсэхийг Харү башёгийн дараа шийднэ

Хуучирсан мэдээ: 2024.03.12-нд нийтлэгдсэн

Хакүхогийн дэвжээг хаах эсэхийг Харү башёгийн дараа шийднэ

Хакүхогийн дэвжээг хаах эсэхийг Харү башёгийн дараа шийднэ

Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өнгөрсөн Ням гаригт Осака хотноо эхэлсэн. Башё дээрх сүмочдын өрсөлдөөн гэхээсээ илүүтэйгээр башёгийн гаднах Хакүхо М.Даваажаргал болон түүний дэвжээтэй холбоотой асуудал олны анхаарлыг татаж байна.

Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ залуу бөхчүүдийг дээрэлхэж, дарамталсан нь тогтоогдож, тэрбээр хүчээр зодог тайлсан. Ганц бөх зодог тайлаад зогсохгүй дэвжээнийхээ бөхчүүдийг удирдаж чадаагүй Хакүхо М.Даваажаргал буюу Мияагино оякатад хариуцлага тооцож, түүнийг зиндаа бууруулж, цалингийн хассан. Тэгвэл одоо дэвжээг нь хаах асуудал хүчтэй яригдаж байна.

Мияагино дэвжээ нь Исэгахама дэвжээний нэг салбар бөгөөд Исэгахамагийн удирдлагууд Хакүхогийн дэвжээг дөрөвдүгээр сараас хаах саналыг сүмогийн холбоонд хүргэжээ. Тиймээс сүмогийн холбоо эцсийн шийдвэрийг гаргана. Сүүлд гарсан мэдээллээр сүмогийн холбооны удирдах зөвлөл Харү башё дууссаны дараа Мияагино дэвжээний асуудлыг нухацтай авч үзэх аж. Эх сурвалжуудын хэлснээр Мияагино дэвжээний зарим бөхчүүд эхнээсээ дэвжээгээ сольж, өөр багшийн удирдлагад шилжсэн гэнэ.

Харү башёд Мияагино дэвжээний бөхчүүдийг Тамагаки түр удирдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж