НДШ төлөөгүй Хятадын иргэнийг 6 сая төгрөгөөр торгожээ

НДШ төлөөгүй Хятадын иргэнийг 6 сая төгрөгөөр торгожээ

НДШ төлөөгүй Хятадын иргэнийг 6 сая төгрөгөөр торгожээ

Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын иргэнд холбогдох Эрүүгийн хуулийн 18.14 дүгээр зүйлийн 1 /Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх/-д хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Хэргийг тодруулбал, БНХАУ-ын иргэн Я нь нэр бүхий компаниудын удирдах албан тушаал хашиж байх хугацаандаа 878.530.154 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 878.530.154 төгрөгийг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн байна. Шүүхээс хэргийг энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцэж, БНХАУ-ын иргэн Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор худал мэдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-12 172.91.182.247

Оюу Толгойн өндөр цалинтай гадаадынхан нийгмийн даатгал, бусад татвараа төлсөн эсэхийг шалгаарай

Avatar

Нэргүй 2024-03-12 213.87.134.166

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Mongol 2024-03-12 103.229.176.132

Дотоодын ААН ийм асуудал гаргасан бол ямар том торгууль, ял шийтгэл ногдуулах бол? Үүнийг л double standard гээд байгаа юм. Гадны хөрөнгө оруулалттай компанид хууль дүрэм маш хөнгөн үйлчилдэг, дотоод иргэд, ААН-үүддээ маш хатуу хүнд байдлаар үйлчилдэг. Үүнийг л шударга бус хандлага гээд нийгэм үзэн ядаад байгаа юм шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-03-12 103.9.90.100

ялгүй байснаас л дээр юм байна. НДШ-ийн мөнгийг бас төлүүлнэ, дээр нь 6,0 сая төгрөгөөр торгоно зөв л дөө. Бусдад нь сургамж болог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж