Түмний хөрөнгөөр малчны зээлийг тэглэж болохгүй

Түмний хөрөнгөөр малчны зээлийг тэглэж болохгүй

Түмний хөрөнгөөр малчны зээлийг тэглэж болохгүй

Малчны зээлийг тэглэж, өр ширийг нь нимгэлэхгүй бол сэтгэл санааны гүн хямралд орсон малчид яаж ч мэдэхээр байгаа тухай Монголын малчдын нэгдсэн холбоо/ММНХ/-ноос өнөөдөр /2024.03.12/ мэдэгдлээ. Малчны зээлийн төлбөрийг Малын индексжүүлсэн даатгал, зээлийн эрсдэлийн даатгалаар дамжуулан төлүүлэх хүсэлтэй  аж.

Гэвч 280 мянга гаруй малчнаас 70 сая шахам малаа даатгалд хамруулсан нь тун цөөн. Ердөө 20 хүрэхгүй хувь нь Малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулсан гэдэг тоон мэдээлэл гарч буй. Энэ тохиолдолд зудад малаа алдсан малчин бүр зээлээ тэглүүлэх хэмжээний хохирлыг даатгалаас гаргуулах боломжгүй болж байгаа юм.

Монголбанкны мэдээгээр өнөөдрийн байдлаар Малчны зээл 1.3 их наяд төгрөгт хүрсэн.  Малчид 5-30 хүртэлх сая төгрөгийн зээлийг Хаан, Төрийн банкаар дамжуулан авсан байдаг. Засгийн газраас өнгөрсөн сард малчны зээл төлөлтийг, хүүгийн хамт жилийн хугацаатай хойшлуулах шийдвэрийг гаргасан.  Ингэхдээ зээлийн хүүгийн төлбөр болох 220 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулахаар шийдвэрлэсэн нь шүүмжлэлийг араасаа дагуулаад буй.

Учир нь, Монголд өнөөдөр зээлгүй хүн байхгүй.  Бизнесийн, цалингийн, тэтгэврийн, ипотекийн зээлээс гадна автомашины, сургалтын төлбөрийн зээл гээд тоочвол нэг иргэн дунджаар гурван төрлийн зээл авсан судалгаа гардаг.

Монголд өнөөдөр бизнесийн зээлийн жилийн хүү 30 гаруй хувьтай байгаа. Хүүг бууруулах шаардлагыг бизнес эрхлэгчид тавьсаар ирсэн ч зах зээлийн журмаар бууруулахгүйгээр хүчээр энэ ажлыг хийх нь үр дүнгүй тухай номлосоор ирсэн. Тийм ч учраас хувиараа хөдөлмөр эрхлэгчид татвараа төлөхийн хажуугаар зээлээ төлсөөр л ирсэн.  Бизнес хийх явцад эрсдэл учирлаа ч төрөөс  зээлийн хүүгийн төлбөрийн 75 хувийг дааж, эрхлүүлсэн удаагүй. Харин ч зээлээ төлөхгүй бол шоронгийн хаалга татах эрсдэлтэй тул бизнес эрхлэгч бүр хойд хормойгоороо урд хормойгоо төлсөөр өнөөдөртэй золгосон.

Сургалтын болоод ипотекийн зээлтэй иргэд  хоёроос гурван төрлийн ажил хийж байж, зээлээ цаг хугацаандаа барагдуулж буй.

Зээл бол хариуцлага.  Хэнд ямар эрсдэл учирснаас үл шалтгаалж, гэрээнд заасныхаа дагуу зээлийг хүүгийнх нь хамт төлөх л ёстой. Түүнийг нь хэн нэгэн буянтан гарч ирж өмнөөс нь төлөөд байвал хариуцлагагүй байдал газар авна. Улс орон дампуурахын цондон.

Эрх баригчдын хувьд УИХ-ын сонгуулиар санал авах зорилгоор малчны зээлийг тэглэх шийдвэр гаргаж, хариуцлагагүй байдлыг газар авахуулж болохгүй.

МАН 2020 оны УИХ-ын сонгуулиар санал авах зорилгоор ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргаж байв. Нийт 229 мянган ахмад настнаас 90 хувь нь зургаан сая төгрөгөөс дотогш зээл авсан гэдэг судалгаа гарч, үүнд 736 тэрбум төгрөг зарцуулсан юм.

Мөн зээлгүй ахмадуудад тус бүр 1 сая төгрөг бэлнээр олгоход зориулж 236 тэрбум төгрөг зарцуулсан. Нийт дүнгээрээ 972 тэрбум төгрөг буюу бараг нэг их наяд төгрөг зарцуулагдсан.

Тэрхүү  972 тэрбум төгрөгийг Салхитын мөнгөний ордоос олборлож барагдуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан ч өнөө хэр нь энэ өр төлөгдөөгүй.

Хэрэв тэтгэврийн зээлд энэ их хөрөнгийг зарцуулаагүй бол тэрхүү 972 тэрбум төгрөгийг өөр хэрэгтэй төсөлд зарцуулж болох л байсан. Наад зах нь хавдрын эмнэлэг барихад зарцуулж болох байсан нь ийн ашиггүй харин ч өр үлдээсэн.

Иймээс эрх баригчид малчны зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлнөс гэхээс илүү даатгалаараа дамжуулж хохирлоо барагдуулдаг эрх зүйн орчныг боловсронгуй болгоход л анхаарч ажиллах нь чухал байна.

Хэрэв түмний хөрөнгөөр малчны зээлийг тэглэх шийдвэр гаргавал МАН сонгуульд навс ялагдана шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-12 202.126.90.35

та нарыг тэжээх гэж зовож байна шүү малчин хүн олон хүн тэжээж байгаа шүү

Avatar

Нэргүй 2024-03-12 202.9.46.175

Малчидын НДШ ийг ажил хийж хөдөлмөрлөж ,гэрээн тэжээж яваа хүн нэг бүр төлж байгаа.Гэтэл бас юун өр зээл хүүг нь тэглэх вэ. Сонгууль болхоор бусад нь хамаагүй болчихдог МАН ын хүүр сүгнүүднүүдэд бүх нийтээрээ сонгуулийн дүнг тавьж өгцгөае

Avatar

0000 2024-03-12 202.126.90.56

адилхан л амьдарч байж эрсдэлээ тооцож амьдрах хэрэгтэй шд дураараа зээл аваал тэглүүлээл. малчдын хүүхдүүд хамгийн зовлонгүй амьдардаг байх шүү.

Avatar

Зочин 2024-03-12 59.153.113.55

яагаад ийм эрсдэлтэй хөрөнгийг барьцаа болгож зээл өгдөг бнаа өгсөн банкууд эрсдэлээ хүлээ новшну их л хүүтэй бол жоомч барьцаалж зээл олгонодоо

Avatar

gadniXTni;? 2024-03-12 63.86.0.71

zailyyl

Avatar

nyraaj, ys goojyyljy, dampyyryylj gyilagchnaai+? 2024-03-12 63.86.0.71

XT

Avatar

cmiy KILLERT1; 2024-03-12 63.86.0.71

URSULDUGCH

Avatar

OC+1 bainguin xylgailj xychnigdrshgn boxni dyygaiyncyt; connekting +xolboj gerchiljDNOCyzsj-1;@ 2024-03-12 63.86.0.71

XTGN ozy xonx sereex, gyilagchni gadni bishy

Avatar

govuin ysnui asyydluig gadni gyilagchin workerCJ_ abtmty_ SHAXAJU, shuidgyi, oopsdoo shuidne, nefrit security xaryyl xamgaalalt delgyyrt kompani xsgyi tsalinjuulj 2024-03-12 63.86.0.71

county dyyregyyd POLICE TSAGDAAGAA OOPSDIXOO XYNIIG , KAMER +UTAS SONSOGCH )
aptden CO TV### delgyyrts, transfortuin byren XYANALTNDC bn.

Avatar

evroopoos 2024-03-12 87.65.5.70

zeel tolno gej hezee ch baij bolohgui

Avatar

Зочид 2024-03-12 103.111.68.3

Сэжгийн малчид

Avatar

Ddavaa 2024-03-12 202.21.107.57

Tetgeveriin zeeliig odoo MAN teglesen bolj baina uu? Ezemshsen gaviyaatan ni amid serum baigaa shuu

Avatar

Нэргүй 2024-03-12 202.9.46.117

Еерсдее тел ерее

Avatar

Нэргүй 2024-03-12 142.114.8.108

Малчин нэртэй мотоциклтэй сүгнүүд, шулаачид

Avatar

Нэргүй 2024-03-12 142.114.8.108

Социализмийн үед ийм зам xаргуй унаа унашгүй үед сайн малчид зуд гэж мэддэггүй байсан !!!

Avatar

Нэргүй 2024-03-12 142.114.8.108

Малчдыг шийтгэx xэрэгтэй ингэж амьтныг зовоож алаx гэж. Ирэx жил даxиад л xадлан бордоогоо аваxгүй 300 сумаас 102 нь 100 жилээ зунжингаа тэмдэглэx юм гээ биз дээ !!!

Avatar

Иргэн 2024-03-12 66.181.181.30

Өмнөөс нь төлөөд байвал бусад нь ч барьцана

Avatar

Нэргүй 2024-03-12 122.201.31.191

Зүйтэй.

Avatar

Нэргүй 2024-03-12 213.87.134.166

!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-03-12 66.181.160.94

Угаасаа төлий гээд ч юучгүй болсон малчид юуугаа төлөх вэ дэ … МАНгаруудын далд санаа нь ХААН банкыг аврах санаа байнаа .

Avatar

Зочин 2024-03-12 66.181.191.23

Ардчиллыг гутаасан хулгайчууд шиг банк унагаж луйвардах юм уу. АНусаа

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.180.207

тийм балай юм гэж юу байсан юм Зээлээ өөрсдөө л төлөх хэрэгтэй шүү дээ !!! Хорол бараг анх удаа зөв дуугарч байхад чинь

Avatar

Зочин 2024-03-12 66.181.191.23

Мал Монголын нэг дугаарын баялаг. Малгүй бол монголчууд өөдлөхгүй. Хувийн өмч улсын баялаг биш гэжийгаа юм уу. Хувийн өмч дотроо энэ хэдэн мал шууд ба дам утгаараа энэ улсыг авч яваа. Тиймээс ч аугаа Чимэд гуай Үндсэн хуульд оруулсныг ард түмэн 100 хувь дэмжсэн байдаг. Энэ үзэн ядаад байгаа танхайчууд дийлэнх нь татвар шимтгэл төлдөггүй хотын хогийнхон байгаадаа.

Avatar

Экоцентр Хурц 2024-03-12 107.77.228.48

Chimed Холион бантан таригч!
Юуны чинь Агуу магуу!
Мангуу золиг балайраад байгаарай !

Avatar

Зочин 2024-03-12 103.212.118.54

Татвар төлөгчдийн мөнгөөр малчдын зээлийг тэглэж болохгүй, зуд турхан, байгаль дэлхийн ааш араншинд татвар төлөгчид ямар буруутай гэж, МАН чаддаг юм бол шүүхдээд байгаль эхээр төлүүлнэ биз

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.188.171

Малчдын зээлийг тэглэх юм бол зээлтэй бүх иргэдийнхээ зээлийг тэглэ.

Avatar

Нэргүй 2024-03-12 103.212.119.56

Малчдын зээлийг бусад татвар төлөгч иргэдээр төлүүлнэ гэж юу байсан юм бэ?? Малчид махаа бидэнд үнэгүй өгдөггүй биз дпэ?? Яг үнэндээ бол малчид зээлээ тэглүүлье гэж шаардаагүй, харин наагуур нь нэр төр, ашиг хонжоо харсан бусармаг нөхдүүд л холиож байх шиг байна??!! Ялангуяа улс төрчид сонгуулийн пиар хийх гэж улсаа хөнөөхөөс ч буцахаа больжээ?!!!

Avatar

Нэргүй 2024-03-12 202.9.46.138

Банкуудын алдагдлыг Татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулж болохгүй.

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.190.129

Bid nar maliin mah aa mungu tulj avdag.

Avatar

Нэргүй 2024-03-12 192.82.64.212

МАН. малчиддаа зээлийн тэглэж өгөх нь зөв шдээ. 95% хөдөө орон нутгаас сонгогдсон нь үнэн бөлгөө

Avatar

АМРАА 2024-03-12 66.181.160.81

ЗӨВ ШҮҮ, МАЛЧИД ӨӨРСДӨӨ МАШ ИХ БУРУУТАЙ
АЛЬ ОЛОН МАЛЧ УХААНТАЙ МАЛЧИД МАЛ СҮРГЭЭ БҮРЭН БҮТЭН АВААД ҮЛДЭЭД ХАВАР ЭСЭН МЭНД ТӨЛӨӨ АВЧ БУЙ МАЛЧИД ИХ БАЙГАА ШҮҮ
ЯААХЛААРХАА БИДНИЙ МӨНГИЙГ ДАВАРСАН АРЧААГҮЙ НӨХДҮҮД ӨГӨХ ГЭЖ???? АРАЙ Ч ДЭЭ

Avatar

Зочин 2024-03-12 66.181.181.48

Солиотой юм ярьж попордогоо болиорой. Хувийнхаа малыг хариуцлагагүй, бэлтгэл дутуугаасаа болж алдчихаад матрын нулимс унагах хэрэггүй. Бид малчдад өргүй.

Avatar

Нэргүй 2024-03-12 202.9.40.179

Малчнаа харж үзсэнгүй гээд төр засгаа иргэд дарамтлаад байгаа шүү дээ. Хоролмаа мэтийн нэг хэсэг нь харж үзээд хэрэггүй гэх. Эзэн нь төр засагт албан тушаал хаадаггүй болохоор Хорол Хоролмаатаад байна уу.

Avatar

зочин 2024-03-12 66.181.160.94

Тэнэгг минь, малчидын нэрийг барьж ХААН банкинд мөнгө өгөх гэж байна .. Аль эсвэл чи ХААН банкны хулгайчуу?

Avatar

Зочин 2024-03-12 202.70.34.70

Тийм шүү дээ. Малчны мал бол өөрсдийн өмч тул зээлээ өөрсдөө төлөх ёстой. Ер нь манай улсад зээлгүй хүн гэж байхгүй шүү дээ. Өндөр настангууд хүртэл зээлтэй байгаа. Тийм болохоор ийм муухай шудрага биш байж болохгүй гэж бодож байна. Яахаараа хувийн малыг татвар төлөгч нар төлөх ёстой юм бэ? Арай л дэндүү юм биш үү?

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.180.41

Үнэн шүү. Мал бол малчдын л хөрөнгө. Татвар төлөгчдийн мөнгөөр төлөлт хийхгүй байлгүй дээ. Харин даатгалын мөнгөөр төлж болох байх даа

Avatar

Нэргүй 2024-03-12 202.126.88.83

Лалрын улс, лалрын улстөр.Хэдэн малын хойноос үхлээ.Гудамжинд зүгээр явж байгаад шатаж үхсэн 5 хүн, галд шатсан 30 машин гээд хотын иргэдийн хохирлыг ярьдаг нэг ч хүнгүй.

Avatar

Зочин 2024-03-12 66.181.191.92

малчид өөрсдөө төл мал нь хувийн өөрсдийн нь өмч яахаараа татвар төлөгч төлдөг юм зээлээ өөрсдөө төл

Avatar

Иргэн 2024-03-12 139.5.216.29

Малчид өөрсдөө зээлээ төлөх хэрэгтэй. Эсвэл малыг нь барьцаалж зээл олгосон банк өөрөө эрсдлээ үүрэх шаардлагатай. Банкны эрсдлийг бидний татварын мөнгөөр хаана гэж юу гэсэн үг вэ??? Тэр 220 тэрбумаар чинь бидэнд хэрэгтэй юм хийж болноо доо??? Төсвийн мөнгөөр төлөхийг эсэргүүцэж байна.

Avatar

Zochin 2024-03-12 66.181.182.78

зээлтэй бүх иргэд бос,тэмц алалц би татвар төлж байж яахаарай хүний зээлийг төлдөг юм 7сарын1 ныг хүсээд бна уу МАН н малнуудаа

Avatar

Нэргүй 2024-03-12 103.9.90.100

тийш дээ. Хэчнээн төгрөгийн үнэтэй мах, ааруул, сүү өгч байгаа билээ. Хамгийн наад захын асуудал энэ. Тэгээд бид хөдөлмөрлөөд татвар төлсөн байхад яахаараа бидний татварын ирээдүйн тэтгэврийн дансан дахь мөнгөөр эднийгзээлийг төлөх ёстой юм. Малчдын зээл юунд зарцуулагдсан, машин мотоцикл, хурдан удмын адуу, хүүхдийнх нь төлбөр, гар утасных нь мөнгө шүү дээ

Avatar

зоёин 2024-03-12 103.57.94.166

бас хотод байр авч түрээсэлдэг

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.177.213

МАНгар коммунист аргаар үзэж болохгүй шүү.

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.161.108

mah idehee l bolichihbol …mah borlohgui . malchid mal mallahgui…iim asuudal uusehgui l dee…….

Avatar

Иргэн 2024-03-12 66.181.185.69

Тэр махыг үнэгүй авдаггүй ш дээ. Хаданд гарсан үнээр л авч иддэг дэг. Малаа маллаж чадахгүй бол болино биз. Чаддаг нь маллаад тэднээс аваад бно ш дээ. Тэгээд ч дээр үеийнх шиг нэгдлийнх биш өөрийнх нь биз дээ.

Avatar

Хэлмэгдэгсэдийн 3-р үе 2024-03-12 103.57.94.166

Тэр нэгдлийн мал гэдэг чинь феодал язгууртан гэж цоллогдон гадуурхагдаж хэлмэгдэж амь үрэгдсэн миний өвөө эмээ болон бусад тэр үеийн сор хүмүүсээс хурааж дээрэмдэж авсан өмч байдаг. Тэр нь явсаар явсаар өдийд аль нэг малчныд очоо биз төрөл арилжсаар.

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.189.71

МАН дээрэмчин алуурчан нам

Avatar

Х банкир 2024-03-12 112.72.15.86

Арилжааны банкуудын авсан барьцааны хөрөнгө иал үрэгдвэл тэдний хохь

Avatar

Х банкир 2024-03-12 112.72.15.86

Арилжааны банкуудын барьцаанд авсан авсан хөрөнгө нь үрэгдвэл тэдний л эрсдэл ш т тэгээ л бандан пад

Avatar

Батаахүү 2024-03-12 66.181.187.130

ЗҮҮН АЙМГИЙН МАЛЧИД НЭЭРЭЭ ҮНЭН АЖИЛГҮЙ АНХИАГҮЙ АДИЛХАН ЦАС ОРСОН УВСЫХАН ТЭГХЭД ЦАСААР ХОРОО БАРИАД МАЛАА ХАШЧИХАЖ БАЙНА ЛЭЭ ДОРНОД СҮХБААТАРЫН ТАЛ НУТАГ ХАДЛАН БОЛ МАШ САЙН УРГАДАГ

Avatar

Манж нар 2024-03-12 66.181.161.83

бид зээлийг төлөхгүй шүү Горьд пиарч даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж