Цэвэр ус 1% : Усаа хэрхэн хэмнэх вэ?

Цэвэр ус 1% : Усаа хэрхэн хэмнэх вэ?

Цэвэр ус 1% : Усаа хэрхэн хэмнэх вэ?

Дэлхийн гадаргын 70-75 хувийг усан бүрхүүл эзэлдэг ч үүнийг ердөө ганцхан хувь нь цэвэр ус байдаг.  

Энэ цэнгэг усны нөөцийн дийлэнхийг өмнөд, хойд туйлын мөс, цас, мөсөн голууд эзэлдэг учир газарзүйн байршил, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад 31 хувийг нь л хүмүүс хэрэглэх боломжтой байдаг. Өнөөдөр дэлхий даяар хүний хэрэгцээнд зориулсан 4600 гаруй шоо километр ус олборлож буйгаас 69 хувийг хөдөө аж ахуй, газар тариалангийн усалгаанд, 19 хувийг аж үйлдвэрлэл, 12 орчим хувийг хотын хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглаж байна.  

Хүн амын хурдтай өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр усны хэрэглээ жил бүр эрчимтэй нэмэгдэж байна.  

Түүнчлэн хотжилт эрчимтэй явагдсанаар цэвэр усны хүртээмжийн тэнцвэр алдагдаж, хүн ам болон цэвэр усны нөөцийн жигд биш тархалттай холбоотойгоор ойрын хэдэн жилийн хугацаанд дэлхийн олон улс оронд цэвэр усны нөөцийн хомсдол нүүрлэх төлөвтэй байна.  

Иймд бид хүн дор бүрнээ өөрийн хэрэглээ, амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийж, бүх зүйлд усны хэмнэлттэй сонголт хийх нь зүйтэй болов уу. Тухайлбал,  

Эвдэрхий цоргоо янзлуулах 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эвдэрхий цоргоор ус дуслахад цагт 0.54, хоногт 13, долоо хоногт 90, жилд 33’112 литр цэвэр ус ямарч үр ашиггүй хаягддаг байна. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлвэл жилд 3 сая гаруй төгрөгийн үр ашиггүй зарцуулж байна гэсэн үг юм.  

Нүүр гараа угаахдаа стаканд ус хийж угаах  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та крантаа хаахгүйгээр шүдээ угаах үедээ 5-10 литр ус ашигладаг бөгөөд жилд 1825-3650 литр усыг шүдээ угаахад зарцуулж байна. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлвэл жилд 209’875-419’750 төгрөгийг үр ашиггүй зарцуулж байна. Харин та аяганд ус хийж угааснаар энэ мөнгийг хэмнэх боложтой юм.  

Ус болон цахилгаан зарцуулалт багатай бүтээгдэхүүн сонгоорой 

Энгийн зүйлээс л ус болон тогоо хэмнэж сураарай. Бидний өдөр тутмын амьдралдаа хамгийн их хэрэглэдэг зүйлс хувцасаа угаах, аяга тавгаа угаа зэрэг ажлууд байдаг. Тэгвэл хувцасаа угааж байгаа угаалгын машинаа сонгохдоо л ас бага зарцуулдаг А+ үзүүлэлттэй бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. 

Ус гоожуулж аягаа угаахын оронд аяга таваг угаадаг машин хэрэглээрэй 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аяга таваг угаагч нь 1 угаалтандаа дунджаар 10л ус ашигладаг бөгөөд ижил хэмжээтэй аяга тавгийг гараар угаахад 107 литр ус хэрэглэдэг байна. Мөн үүгээр ч зогсохгүй Energy Star rated-с явуулсан судалдаагаар эрчим хүч зарцуулалтыг 12-36% бууруулдаг байна.  

Ус болон цахилгаан зарцуулалт хамгийн багатай бүтээгдэхүүн хямралтай, урамшуулалтайгаар авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрээрэй. 

https://next.mn/promo/single/waterday

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-12 106.154.140.209

Японы нэг компани агаараас ундны цэвэр ус гаргадаг төхөөрөмж бүтээчихсэн. Гаргаж буй цэвэр ус нь ундны усны бүх стандартыг хангадаг. Ирээдүйд айл өрх бүр ийм төхөөрөмжөөр гэр гэртээ усаа олзворлодог болно. Гүний болон гадаргын цэвэр усны нөөц дууссан ч хүн төрөлхтөн сүйрэхгүй. Технологийн шинэ нээлтүүд ар араасаа амьдралд нэвтэрнэ.

Avatar

Нэргүй 2024-03-12 213.87.134.166

! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.177.213

Цэвэр усны сав газрыг авилгадаж өгөөд барилга бариулж байгаагаа л зогсоо. шийтгэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж