Үндэсний үйлдвэрлэлийг дэлхийд гартал нь ХХБ дэмжинэ

Үндэсний үйлдвэрлэлийг дэлхийд гартал нь ХХБ дэмжинэ

Үндэсний үйлдвэрлэлийг дэлхийд гартал нь ХХБ дэмжинэ

“FOODEX JAPAN 2024” үзэсгэлэн энэ сарын 5 – 8 өдрүүдийн хооронд Япон улсын Токио хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнг Япон Улсын засгийн газар 1976 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж байна. Түүнчлэн Азийн хамгийн том хүнс, хүнсний үйлдвэрлэлийн үзэсгэлэн гэдгээрээ алдартай юм. Энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан нийт 2800 орчим аж ахуйн нэгж, 8600 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ танилцууллаа. 

Тус үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгж болон бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны бизнесийн түншийг олох, өөрсдийн бүтээгдэхүүнийг олон улсад танилцуулан сурталчлах, олон улсын зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүнийг гаргах зэрэг маш олон боломж үүсдэг.  

Энэ жилийн үзэсгэлэнд Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгч 5 аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулсан юм. Энэхүү боломжийг Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага болох ЖАЙКА, Япон улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам, Жижиг Дунд Үйлдвэрийн Газар, Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг болон Худалдаа Хөгжлийн Банк нар хамтран бий болголоо.  

ХХБ нь олон улсын бизнесийн үйл ажиллагаанд Монгол Улсаа төлөөлөх томоохон туршлагатай төдийгүй, Япон улсад төлөөлөгчийн газартай Монголын цорын ганц банк билээ. Тиймээс ч тус экспод худалдааны санхүүжилт, банкны баталгаа, гадаад шилжүүлэг зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан Монгол Японы бизнес түншлэлийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаа. Мөн үндэсний үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийг дэлхийд гаргах санхүүгийн гүүр нь болж, тууштай дэмжих зорилготой ажиллаж байна.  

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА 

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-12 124.158.123.244

Европ, Азийн олон оронд наад зах нь гурил, мах нь манайхаас хямд, чанар сайн, тэгэхээр яана-аа???

Avatar

Нэргүй 2024-03-12 139.5.219.217

хХбанк яг дэмжлээ юу муусайн шулаачид

Avatar

Нэргүй 2024-03-12 124.158.123.244

Энд бичсэнээр санхүүгийн гүүр нь болоод бүх зардалыг нь ХХБ дааж байгаа юм уу даа.

Avatar

Нэргүй 2024-03-12 103.57.94.231

hush mod l huurhii jinhene undesnii uildverlel hiih yumdaa. 1 dusal usch dusaagaagui humuus hamag samriig n hamahaar udahgui hushin oi sunuh biz

Avatar

Нэргүй 2024-03-12 213.87.134.166

!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-12 202.126.91.78

Үнэтэй гурил дэлхийд гарлаа юу… Хог шаар болох байлгүй. Улаан буудайн гаалийн татварыг тэглэж муусайн панзчин ченжүүдийг орлогыг хаах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-03-12 122.201.31.23

Эсгий тапочка дэлхийд гаарлаа юу

Avatar

Нэргүй 2024-03-12 124.158.123.244

Бас чийг үзэхээр өмхийрдөг арьс ширэн эдлэлээ гаргана гэсэн үг үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж