Японы төв хэсэгт энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, 241 хүн нас барсан. Мөн 1296 хүн бэртэж гэмтэж, 12 хүн одоог хүртэл сураггүй байна. Газар хөдлөлтийн голомт Ишикава мужийн Ното хойг дахь Сүзү хотод байв.
Тэгвэл газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сүзү хотын Отани тосгон дахь нэгэн сургууль өнөөдөр төгсөлтийн баяраа хийлээ. Төгсөлтийн баярт олон хүн оролцсон ч хоёрхон сурагч төгссөн юм. Газар хөдлөлтийн дараа өөр газарт нүүлгэн шилжүүлсэн болон бусад сургуулийн сурагчид төгсөлтийн баярт оролцжээ. Мөн гамшгаас хойш тус сургуулийн биеийн тамирын зааланд толгой хоргодож байгаа иргэд ч баярт ч оролцсон байна.
Сургуулийн захирал Үэда Тацүми хоёр сурагчдаа хандаж "Төрөлх хот чинь нүд хальтрам төрхтэй болсон ч гэлээ өсч өндийсөн энэ сайхан газраа санаж яваарай" гэж захижээ.
Төгсөгчдийн нэрийг Накажима Раики, Маэяама Хина гэдэг. Тэд газар хөдлөлтийн дараа орон гэргүй болоод, цаашид хэрхэхээ мэдэхгүй санаа зовж байснаа дурсчээ. Найз нөхөдтэйгөө тоглож наадаж явсан дурсамж нь тэднийг аварсан гэж ярилаа. Мөн цаашид холдон салсан ч бие биеэ мартахгүй, эргэн уулзахаа амлацгаажээ.
Газар хөдлөлтөөс хойш олон гэр бүл гэртээ буцаж ирэхээ азнасан хэвээр байгааг сургуулийн удирдлагууд мэдэгдлээ. Тиймээс сурагчдын тоо цаашид ч цөөрөх төлөвтэй байгаа ажээ.
Эх сурвалж: NHK
Нэргүй 2024-03-12 213.87.134.166
Харуулах боломжгүй.