Д.Амарбаясгалан ченжүүд рүү дайрсан зурвасаа устгав

Д.Амарбаясгалан ченжүүд рүү дайрсан зурвасаа устгав

Д.Амарбаясгалан ченжүүд рүү дайрсан зурвасаа устгав

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан татвар төлөгчдийн төлсөн төсвөөс үзүүлж буй тусламжаа өөрсдөө хүргэж өгч байгаа аятай аяглаж, малчдаар дайлуулж, цайлуулж, тэр ч бүү хэл Оросын хуучирсан техникийг асааж буй гарьдаар хүртэл шоудаад амжсан. Хувиараа өгч байгаа аятай машин техник хүргэж өгч байгаа зургаа хүртэл оруулсан. Харин сүүлийн үед бизнесийнхэнтэй цахимаар "мэтгэлцэж" байна.

Гурил үйлдвэрлэгчид бодит ханшаар зарахгүй байгаа учраас Засгийн газрын зүгээр гурил, будааны импортын гаалийн татварыг тэглэх болсон талаар тэрбээр жиргэж байсан. Өчигдөр европын орнуудад зарагдаж буй гурилын үнэтэй дотоодыг харьцуулж, шулж байгаа талаар мэдээлэл хийсэн залуусын ард МАН биш гэхэд Д.Амарбаясгалан байна гэж хардах хэмжээнд ижил төстэй байр сууриа тэрбээр илэрхийлж байна.

Харин махны үнэ өндөр байгаа нь зах зээлийн жам ёсоороо явах ёстой салбарт төр оролцож, нөөцийн  мах бэлтгүүлэхэд зориулсан бага хүүтэй зээл олгож буйд бус ченжүүдээс болж байгаа тухай дараас зурвасыг "Х" орчинд оруулсан юм. Түүний энэхүү зурвасыг үгүйсгэсэн иргэд ченжид бус төрийн зохицуулалтад асуудал байгааг анхааруулж, нөөцийн мах бэлтгэх нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгийг өөрсдийн танил талдаа бага хүүтэй зээл олгож, монополь бий болгохоо зогсоох ёстойг сургамжилсан юм.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нэмүү өртөг, тээврийн зардал, түүнд зарцуулж буй хөлс, хүч нэмэгдэж гэмээн хэрэглэгчдийн гар дээр очиж буй үнэ тогтдог гэдгийг тооцолгүйгээр сэтгэл хөөрлөөрөө ийнхүү бичсэнээ ойлгосон уу эсвэл өөрийнхөө үнэн нүүр царайг нуухыг хүссэн үү, бүү мэд. Ямартай өөрийнхөө бичсэн постыг устгажээ. Үүнээс өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун малчдын махыг маш хямд үнээр авч буй тухайгаа бичсэн зурвас цахим орчинд тарж, иргэдийн бухимдалыг барсан учраас "Хуурамч хаяг" гэх тайлбарыг хэлсэн билээ.

Сонгууль ойртож, сонгогчдын дэмжлэгийг авар гэсэн улстөрчид тэдний амьдралыг ойлгодог хүн болж бурууг бусдад үүрүүлэх гэхдээ өөрсдөө ийнхүү хөглөж явна. Цаашид ч энэхүү үйлдэл бишгүй гарах нь дамжиггүй юм.  Гол нь, жоомоо устгах гээд байшингаа шатаав гэгчээр тэдний ярьж буйд шууд итгэхээсээ илүүтэй эргэцүүлж, хардсан байр сууриас хандах нь чухал болжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-03-12 124.158.125.125

энэ амарбаясгалан маш мулгуу эсвэл зориудын хорлогч хүн бхаа. Хилийн цаана бгаа гурилын үнэ дотоод зах зээлээ хамгаалсан ухаант төр засгаас тогтоосон үнэ. Экспортод гарвал шал өөр үнэ өгнө ш дээ малаа. Тэгж их үнэ харьцуулаад бгаам бол наад түлшний үнийг хар даа. бас л 5,6 дахин өндөр үнэтэй бгаа ш дээ. энэ үнийг яагаад буулгахгүй бгаам

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.161.105

Энэ Амарбаясгалан хар нялхаасаа ман.д орж бүр хорчин хамгийн аймшгийн хүн боосон.

Avatar

Батаюув 2024-03-12 103.136.254.43

бүх төрлийн ченж нэртэй нийгэмийн давхрага шахуу болсон хүмүүс татвар огт төлдөггүй дамжуулж зараад дундаас нь ашиг олоод лангууны улс болоход их нөлөөлж бгаа үүнийг таслан зогсоож бж улс хөгжих бх шүү

Avatar

Г.Цэцгээ 2024-03-12 66.181.187.164

Амарбаясгалан үнэхээр зөв хэлж байна гдгтээ нийлж байна Үнэн Үнэн шүү! Үүнд л хөшүүрэг хэрэгтэй дэ…

Avatar

Нэргүй 2024-03-12 203.23.199.2

Махны ченж, валютын ченж гээд л хөвөрч өгнө дөө. Хэдэн төгрөгний татвар төлснийг нь Татварын ерөнхий газар гаргаж мэдээллэх хэрэгтэй. Жнь: Найман шаргат үйл ажиллагаа явуулж буй валютын ченжүүдийг

Avatar

зочин 2024-03-12 203.23.199.2

Үнэн ш тээ. Ченжүүд үнэ хэмж байгаа.

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.185.68

АМАРБАЯСГАЛАНД ХМЖИЛТ ХҮСЬЁ

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.161.156

за тэгээд нэмүү өртөг,бёнзин тос энтэр гээл худлаа аашгаад байгаарай Чёнж гуай.Та нар бол харин малчлаас нэмэгдэлгүй өртгөөртавч иргэдэд нэмэгдшүлсөн өртгөөр шахчихаад,улсад нэг ч өртөггүй даналздаг шүү.Ченж л бол ченж.Ард түмнээсээ ахиухан хумсалсан мөнгө чинь савыг чинь дүүргэх ч тархийг чинь дүүргэхгүй ээ.Шулсан сөнгө чинь сүнсийг чинь хучиж хүрэх үү..

Avatar

Зочин 2024-03-12 66.181.191.23

ЗГ тэгээд энэ балмадууд шиг төр засгийг хараагаад суугаад байх ёстой юу. Амарбаясгалан ард түмнээс мандатаа авчихаад ажлаа хийж байна. Энэ хулгайчууд төр засагт гарвал санаа зовохгүй гэдсээ илээд хэвтэх байх ёстой нь ортой байхаа

Avatar

Зочин 2024-03-12 103.212.119.174

ҮНЭНИЙГ НЬ Л ХЭЛСЭН БАЙНА… ЧЕНЖҮҮД НЭГ ШУЛНА… ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ АВИЛГАЧИД ДОТООДООС ХЯМД ҮНЭЭР АВААД ГАДАГШАА ҮНЭТЭЙ ЗАРЖ НЭГ ШУЛНА… ТӨР ЗААВАЛ ОРОЛЦОХ ЁСТОЙ… ШОРООН ТҮМЭН ХУЖААД МОНГОЛЫН МАЛ НЭГ ӨДРИЙН Л ХООЛ ТИЙМ БОЛХООР АВИЛГАЧДЫН ГАДАГШ ГАРГАХ МАХАНД ӨНДӨР ТАТВАР АВЧ БАЙЖ ҮНИЙГ ТЭГШИТГЭХ ЁСТОЙ…

Avatar

Нэргүй 2024-03-12 202.9.47.3

ҮГ ҮНЭНДЭЭ ХАТУУ … хэлэх л үг .

Avatar

Зочин 2024-03-12 202.55.188.90

Энэ ченжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох ёстой шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-03-12 213.87.134.166

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-03-12 66.181.160.94

Монгол төрийн албанд , "төр түмнийхээ төлөө зүтгэнэ" гэж очижхоод ард түмнийхээ нэгээхэн хэсгийг ийм тийм гээд л гадуурхаад байх ёсгүй шд ..

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.180.54

Махны ченж Машины ченж гээд бүх төрлийн ченжүүд маш их мөнгө эргэлдүүлж Татвар ерөөсөө төлдөггүй тэдний орлого зарлагыг татварын Байцаагч нар мэдэх боломжгүй мэдсэн ч шалгаж чаддаггүй!!! Харин бор зүрхээрээ зүтгэж яваа жижиг компаниудыг татварын байцаагч нар Нөат Нийгмийн даатгалаар дарамталж данс хааж үйл ажиллагааг зогсоодог. Ер нь бүх төрлийн бизнесс хийдэг хувь хүн ААнэгжээс татвараа бүгд төлдөг бол улс орны хөгжилд хувь нэмэр шүү

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.180.118

НҮҮРСНИЙ ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ

Avatar

Шилээ 2024-03-12 66.181.188.232

Үнэнийг л бичсэн байна шүү дээ.

Avatar

Зочин 2024-03-12 202.126.88.133

Иим хүнииг намын генсек болгож тархиа угаалгах гэж

Avatar

Нэргүй 2024-03-12 202.70.33.164

Ченж яахав өвс махны үнийг хятадууд тогтоодог гээд яриад байна

Avatar

Зочин 2024-03-12 59.153.115.63

Малчдын мах гэж ямар мах байнаа.Дурак

Avatar

Нэргүй 2024-03-12 139.5.219.148

зөв хэлсэн байнааааааааааааааааа ыб

Avatar

Нэргүй 2024-03-12 139.5.219.148

зөв хэлсэн байнааааааааааааааааа

Avatar

Нэргүй 2024-03-12 139.5.219.148

ug ni unen shuu chenj gej garuud jiliin doubledej bn shdee gehdee mongolni buh yum chenj bdag bankuudaas avhuulaad er ni tsever ashig jiliin 10 aas neeh hetreed bdaggui yum bnlee shdee

Avatar

Нэргүй 2024-03-12 124.158.68.218

Чээнж бол бизнесийн нэг бүрэлдэхүүн хэсэг гэдгийг Төрөөс төрсөн тэрбумтан амарбаясгалан, хүүк ……. мэт нь яагаад ч ойлгохгүй л дээ.

Avatar

Нэргүй 2024-03-12 202.126.88.84

Өөрөө ченж хийгээд үзвэл мэднэ дээ.Энэ улсад банк санхүү, уул уурхай, барилга гээд бүтэн нэртэй салбар үлдсэнгүй.Бүгд поопорсон цагаан захтай улстөрч хийрхэгч лалрууд.

Avatar

Нэргүй 2024-03-12 202.126.91.57

татвар төлөгчдийн мөнгө гэж ямар ац нь байдын !!зүсээ хувилгасан алт зэс нүүрсний экспортын л орлого ш дээ. дээр нь нэмээд жоохон малын түүхий эд ноос ноолуур тэгээд Солонгост ажиллагсдын эх орон луугаа гуйвуулсан мөнгө. энэ хэдээр л энэ улсын бүх банк даатгал бизнесийн байгууллагуудын орлого бүрдэж байгаа, төр төсөв татвар нь бүрддэг. тэгээд өвөг дээдсийнхээ үлдээсэн баялгын орлогоо нэг нэгнээсээ харамлаад ш аачихын эргүү эрлийзүүд юмаа нээрээ. та нарын төлсөн татвартай татваргүй энэ урагшлана

Avatar

Нэргүй 2024-03-12 202.126.91.57

нэмээд хэлье!! бандаашаа ч оёж өмсдөггүй эргүү юмнуудаа, та нарын хөдөлмөртэй хөдөлмөргүй энэ улс урагшлана. худлаа гэвэл Монголоос зайлаад үз дээ, энэ улсад чи үгүйлэгдэхгүй Ок. ажилд орохдоо гуйж гувшиж авилга өгч орсон гаруудын хичээл зүтгэл энэ улсад наалдахгүй. чи байхгүй бол чиний хонины ээлжийг өөр хэн нэгэн өнгөрүүлнэ цалинг чинь авна. чи байхгүй бол өөр хэн нэгэн тэр ажил үйлчилгээг эрхлээд ашиг орлого олоод татвар төлөх л байсан. тиймээс зайл !! хоноц хоноцдоо дургүй гэдэг шиг ашиг орл

Avatar

222 2024-03-12 202.126.91.57

орлоготой байгаадаа өвөг дээдэстээ газрын баялагтаа таларх, дэлхийн хаана ч байхгүй амт чанартай мах идэж байгаадаа бас таларх, яахав шүүрхий цус нь гоожсон стейкэндээ бол манай мах гологдож болно, түүнээс гүйцэд чанаж болгоод идэхэд бол хамгийн амттай чанартай мах дээр нь чи хорхойтоод хордоод үхчихгүй түүхий идэх гээгүй л бол. та нарын төлсөн татвар гэж юу байдын тэрийгээ аваад зайлна уу монголоос

Avatar

Зочин 2024-03-12 103.57.95.154

Манай дамчид даварч бна шүү. Ямар ч үндэслэлгүй үнээ нэмж бна. Манайд үйлдвэрлэгчид гэж бхгүй. Дамчид л гэж бна

Avatar

Маргад-Эрдэнэ 2024-03-12 202.131.225.197

Энэ тэхдээ үнэн л юм POST хийсэн байна шүү дээ. Харин тэр үнэ тогтоолтын хувьд "ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИДИЙН ТӨЛӨӨ ГАЗАР" ажилаа хийх ёстой пм байгаамдаа.

Avatar

зочин 2024-03-12 66.181.160.94

Хуцдагг коммунист вэ !.. Муу нэртэй "Ченж" байхгүй соц нийгмийг санаж байна… Дэлгүүрт ямааны 3 гэдэг мах зардаг байж билээ. (Одоо цагт бол нохойч тоохгүй ).Тэр нь бас алаан болж байж олж авдаг байж билээ..
Ченж байхгүй бол Улаанбаатарчуудыг тарган , сайн махаар хэн хангах билээ.. Малчид малаа хаяад , махаа ачаад хотруу давхиж чадахгүй нь ойлгомжтой шд ..

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.176.199

avchirch zarj bolnoo gehdee hedeer avaad hedeer zarj bgaag chin l helj bna shuu dee. arai heretch bgaam bishuu?mash zuv post hiisen bna. hed nugalj zaraad bgaag oilgohgui l dee ted

Avatar

Нэргүй 2024-03-12 202.21.114.170

Goliison hulgaich daa ene nuhur ch !!!!!!1

Avatar

Нэргүй 2024-03-12 202.9.47.2

МАНай залуучууд ЭЗ, зах зээлийн ойлголтгүй, улаан социалист хуучинсаг юм бэ? Дээр дооргүй ийм социалист сэтгэлгээнээс салж чадахгүй байгаа болохоор Монгол ядуу байгаа нь аргагүй юм бна. Сингапурын Ли Куан удирдагчаас Сингапурыг хөгжүүлэхэд хамгийн хэцүү нь юу байсан бэ гэсэнд, Ард түмний хуучин сэтгэлгээг өөрчлөх нь хамгийн хүнд ажил байлаа гэсэн гэдэг

Avatar

Худлаа х** 2024-03-12 66.181.181.193

Ганц хуушуур хийж зарж үзээгүй амарбаясгалан нам дагаж хууль бусаар яаж хөрөнгөжсөн
тухайгаа тайлбарлавал шударга болно.

Avatar

Нэргүй 2024-03-12 202.126.89.113

тийм

Avatar

Нэргүй 2024-03-12 78.174.209.126

Зөв л юм хэлж бичсэн байна ш дээ. Бодит үйлдвэрлэл эрхэлдэггүй, юмыг гардаж бүтээдэггүй ченж гэдэг амьтад гарч ирээд үнийг асар их хөөрөгдөж, үйлдвэрлэгчид ба хэрэглэгчдийн дунд шургалан ашиг олж байгаа нь худлаа юу? Харин ч энэ ченжийн тогтолцоог эрс хурдан устгах хэрэгтэй байна. Мөн дотоодын үулдвэрлэгчдээ дэмжие гэхээр үнэ өртөг нь хэрээс хэтэрсэн өндөр байна. Хэдий болтол ингэж монголчууд өөрсдөө бие биенээ ээлжлэн шулж мөлжих гэсэн юм бэ?

Avatar

Нэргүй 2024-03-12 111.65.45.216

Зөвөө

Avatar

Нэргүй 2024-03-12 202.55.191.130

no

Avatar

Нэргүй 2024-03-12 59.153.112.118

зөв л хэлсэн байна ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж