Дорноговь аймгийн төв Сайншанд хотыг бүрэн камержуулахаар орон нутгийн өмчийн 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлажээ. Энэ талаар Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Алдархишиг мэдээлэл өгөхдөө "Өнгөрсөн онд аймгийн болон сум дундын прокурорын газраас зарим төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор нийт 12 судалгаа, 8 шалгалт хийж, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн холбогдох арга хэмжээг авч ажилласан.
Тухайлбал, хүүхэд хохирсон болон хүүхэд холбогдсон хэргийн шалтгаан нөхцөл, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, гэмт хэргийн хохирогч болж болзошгүй эрсдэлтэй хүүхдүүдийн судалгаа зэргийг хийж урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар 66 аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд прокурорын мэдэгдэл бичиж, холбогдох арга хэмжээг авахуулсан" гэв.
Нийслэлийн прокурорын газраас Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, иргэн Г.Гантулгад Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн юм.
Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын орон сууцны хорооллын байрнаас хичээлдээ явахаар 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан.
Охиныг эрлийн багийнхан гурав хоног хайж, цогцсыг нь олсон байдаг. Тодруулбал, эрлийн багийнхан 12 настай охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлээс олж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон юм.
Т.Хуншагай
Нэргүй 2024-03-12 213.87.134.166
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-12 103.212.117.167
Лаларуудыг бүтэн камержуул…..