Нүдний даралт ихэссэнээс сохрох тохиолдол их гарч байна

Хуучирсан мэдээ: 2024.03.12-нд нийтлэгдсэн

Нүдний даралт ихэссэнээс сохрох тохиолдол их гарч байна

Нүдний даралт ихэссэнээс сохрох тохиолдол их гарч байна

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс Дэлхийн Глауком өвчнөөс сэргийлэх долоо хоногийн хүрээнд хараа алдалтын эмгэг, өвчний талаар өнөөдөр /2024.03.12/ мэдээлэл хийлээ.

Дэлхийн Глаукомын холбооноос жил бүр зохион байгуулдаг Дэлхийн глаукомын өдөр өнөөдөр тохиож байна. 2020 оноос хойш долоо хоногийг энэ өдөрт зориулдаг болсон. Энэ жил гуравдугаар сарын 10-16-нд дэлхийн Глаукомын өдөр тохиож байгаа юм.

Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс өгч байгаа мэдээллээр, нүдний даралт ихсэлт буюу глауком бол харааны мэдрэл дээр үүсдэг өвөрмөц эмгэг гэдгийг тайлбарлалаа. Мөн нүдний даралт ихсэхгүйгээр харааны мэдрэлд өөрчлөлт гарснаар хүнийг эргэшгүй сохор болгодог өвчин гэдгийг анхааруулав. Дэлхий дээр 80 сая хүн энэ өвчний улмаас хараагүй болсон гэх тооцоолол бий. Монголд хийсэн судалгаагаар энэ өвчний тархалт 1.4 орчим хувьтай байна гэсэн судалгааны дүн гарсан байна.

Эргэшгүй хараа алдалт буюу сохролд хүргэдэг глауком буюу нүдний даралт ихсэх өвчин монголчуудад түгээмэл тохиолддог. Урьдчилан сэргийлэх үзлэг бол сул хараа, сохролоос сэргийлэхэд маш чухал. Тиймээс иргэддээ жилдээ нэг удаа нүдээ үзүүлж байхыг салбар зөвлөлөөс уриаллаа.

Глауком өвчин нь төвийн хараа буюу хүний чиглэж харж байгаа зүйлийн хараа алдагдах, захын хараа алдагдах гэх мэт нүдний дотоод даралт ихсэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Эрт илрүүлбэл эмийн, мэс заслын, лазер эмчилгээ хийх боломжтой. Орчин үед багаж тоног төхөөрөмж, оношилгооны арга сайжирсантай холбоотой харааны мэдрэлийн эсүүдийн алдагдлыг тоолж гаргах, ингэснээр тухайн хүнийг сайн хянаж чадвал сохрохоос урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн байна. Нүдний даралт ихэссэнээ мэдэхгүйгээс олон хүн хараагаа алдаж байгаа учир 3-6 сар тутамд нүдээ үзүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар эмч мэргэжилтнүүд зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж