Монголд түр оршин суудаг ОХУ-ын 3000 иргэн сонгууль өгнө

Монголд түр оршин суудаг ОХУ-ын 3000 иргэн сонгууль өгнө

Монголд түр оршин суудаг ОХУ-ын 3000 иргэн сонгууль өгнө

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2024 оны гуравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд болно. Монгол Улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 17-нд болох юм байна. Санал хураалтад 18-аас дээш насны, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга эсхүл түр оршин суудаг ОХУ-ын 3000 орчим иргэн оролцох юм байна.

Мөн ОХУ-ын сонгуулийн үйл явцыг сурвалжлах сэтгүүлчид гуравдугаар сарын 13-ны дотор Элчин сайдын яамны mongolia@mid.ru цахим шуудангийн хаягаар "ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль" гэсэн тэмдэглэл тавьж дараах баримт бичиг бүрдүүлэн ирүүлэх аж.

ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд 18-аас дээш настай, ял шийтгэл хүлээгээгүй, шоронд хоригдоогүй ОХУ-ын иргэн бүр санал өгөх боломжтой. ОХУ болон Украины эзлэгдсэн хэсэгт 112.3 сая сонгуулийн насны иргэн байгаа бол 1.9 сая сонгуулийн эрх бүхий иргэн гадаадад амьдарч байгааг Сонгуулийн төв комисс мэдэгджээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 2018 онд 67.5 хувьтай байсан. Энэ үеэр саналын хайрцгийг хэт олон хуудсаар дүүргэх, албадан санал хураалт явуулах зэрэг өргөн хүрээний зөрчлүүд илэрснийг ажиглагчид болон зарим сонгогч мэдээлж байв. Харин 2021 оны сонгуулийн ирц 51.7 хувьтай байсан.

Орос даяар санал хураалт Баасан гаригаас Ням гаригт үргэлжилнэ. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг анх удаа нэг өдөр биш гурван өдөр нээлттэй явуулахаар болсон тохиолдол юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-12 213.87.134.166

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-12 59.153.113.253

ИДИ НАХУЙ…

Avatar

Нэргүй 2024-03-12 139.5.216.98

БУХ ОРОСУУДЫГАА ЗАЛХААН ЦЭЭРЛУУЛЖ ПУТЛЕРИЙН ЭСРЭГ УГ ХЭЛСЭН ХУНИЙГ ХОР ОГЧ АЛАН ЭСВЭЛ ШОРОНД ХИЙГЭЭД ГАНЦХАН ПУТЛЕРИЙГ СОНГО ГЭЖ БАЙХАД ЯМАР ЮМНЫ СОНГУУЛЬ БАЙХАВ ДЭЭ ЕСТОЙ ХООСОН ЖУЖИГ

Avatar

иргэн 2024-03-12 66.181.166.108

Гарчиг буруу
"Монголд түр оршин суудаг ОХУ-ын 3000 иргэн сонгууль өгнө" биш "ОХУ еронхийлөгчийн сонгуульд Монголд түр оршин суудаг ОХУ-ын 3,000 иргэн сонгуулийн санал өгнө" гэх бсын биш үү

Avatar

Нэргүй 2024-03-12 202.9.40.179

Бидний мах цусны тасархай Буриад, Халимаг, Тува иргэд манай оронд байгаа нь тэдэнд амь насаа эрсдэлд оруулахгүй байх сайхан завшаан юм. Бид тэднийгээ хөөж болохгүй. Ер нь Монголын иргэн болгох тал дээр холбогдох байгууллагууд Оросын талтай яриа хэлцэл хийх хэрэгтэй. Дайн болоогүй байхад Казахстан улс манай оронд амьдарч байсан 35-45 мянган казах хүмүүсийг татан авч байсан. Бид 3-хан мянган хүнээ өөрийн иргэн болгоход ямар ч хүндрэл үндэсний бэрхшээлтэй асуудал гарахгүй юм.

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.177.113

фронтруугаа явж мишёоок болохгүй энд юу хийгээд сармагчинтай хамт байгаад байна.

Avatar

Нэргүй 2024-03-12 103.212.162.198

huuli yosnii daguu orshin suuj baigaa orosuudiig odoo yaaltai

Avatar

Нэргүй 2024-03-12 192.42.116.193

Даварцан сданууд вэ

Avatar

Нэргүй 2024-03-12 59.153.86.157

юу ч гэсэн үг юм, гадаадад байгаа монголчууд ч гэсэн яг л ингээд, адилхан л сонгуульдаа оролцож саналаа өгч байгаа шд

Avatar

иргэн 2024-03-12 66.181.166.108

Гарчиг буруу
"Монголд түр оршин суудаг ОХУ-ын 3000 иргэн сонгууль өгнө" биш "ОХУ еронхийлөгчийн сонгуульд Монголд түр оршин суудаг ОХУ-ын 3,000 иргэн сонгуулийн санал өгнө" гэх бсын биш үү

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.176.209

Хөөж гаргаач наад иванууда

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж