"БЗД, ЧД, СХД-т үерийн аюул маш их байна!"

"БЗД, ЧД, СХД-т үерийн аюул маш их байна!"

"БЗД, ЧД, СХД-т үерийн аюул маш их байна!"

Халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил болон мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр /2024.03.12/ мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Д.ОЮУНБАТ:

-Улаанбаатар хотын үерийн аюулын үнэлгээг хийлээ. Үерийн аюулын үнэлгээгээр:

  • Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг маш их
  • Багануур дүүрэг их
  • Хан-Уул, Баянгол дүүрэг дунд
  • Багахангай, Налайх дүүрэг бага гэж үнэлэгдлээ. Улаанбаатар хотын үерийн аюулын түвшинд харгалзах чанарын үнэлгээний дундаж оноо 3.75 буюу их.

Халиа тошин, шар усны үерт өртөх байдлын үнэлгээгээр их гэсэн түвшинд 3,947 объект өртөхөөр гарлаа. Улаанбаатар хотод жилд хүн ам 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж, голын сайр, жалга, судгийн дагуу суурьшиж үерийн эрсдэлд өртөх байдлыг нэмэгдүүлж байна гэж үзлээ.

Нийслэлийн үерийн эрсдэлийн үнэлгээ 8.65 буюу маш их гэж үнэлэгдсэн. Үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шар усны үерээс урьтаж сэргийлэх аяныг тавдугаар сар хүртэл үргэлжлүүлж байна.

Газрын алба, цагдаа, дүүргийн холбогдох албаныхантай хамтран үерийн эрсдэлд өртөх 464 айл өрхөд мэдэгдэх хуудсыг хүргүүллээ. Үүнээс Баянзүрх дүүрэгт 150, Чингэлтэй дүүрэгт 139, Сонгинохайрхан дүүрэгт 135, Сүхбаатар дүүрэгт 40 айл байна.

ГОЛУУДЫН ХАЛЬСАН МӨСИЙГ ЗӨӨХӨД 3,5 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрсдэлтэй бүсүүдэд мөс, халиа дошинг зөөж ажиллаж байгаа. Нийт 20 аж ахуй нэгжийн 350 гаруй ажилтан ажиллаж, хальсан мөсийг зөөж ажилласан. Нийт 221 мянган тонн мөс зөөж, сулласан байна. Мөс зөөхөд 3,5 тэрбум төгрөг зарцуулсан. Үерээс урьдчилан сэргийлж дүүргүүд нарийвчилсан төлөвлөгөө гаргасан. Дүүргүүдийн боловсруулалт энэ долоо хоногт дуусах байх. Төлөвлөгөөг гаргахад НОК-оос хоёр шаардлага тавьж байгаа. Үүнд:

Нэгдүгээрт, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ юу байх вэ?

Хоёрдугаарт, үер буусан тохиолдолд шороон далан босгож айл өрхийн хашаа руу оруулахгүй байх зохицуулалт хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.188.106

Mus zuux bol demii ajil. Tertee tergui gol ursdagaaraa ursana. Xarin goluudiinxaa xamgaalaltiin dalang bexjuulj sergeej bariasai. Zarim gazraar ni dalang ni ustgaad xayachixsan xaragdana lee. Dalang set tsoxij xoroololuudiin dunduur ursgaj boloxgui shuu. Xamgaalaltiin dalang setel geed tenegteed bicheed baina lee shuu. Setelj tenegtej boloxgui.

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.189.199

Мөс хайлж урсана
Уулын ус шиг түрж орж ирэхгүй тул асуудалгүй

Avatar

Нэргүй 2024-03-12 213.87.134.166

)) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж