Дөрвөн хүүхдийн гурав нь утасгүй бол аз жаргалтай мэдрэмж авдаг

Дөрвөн хүүхдийн гурав нь утасгүй бол аз жаргалтай мэдрэмж авдаг

Дөрвөн хүүхдийн гурав нь утасгүй бол аз жаргалтай мэдрэмж авдаг

АНУ-ын өсвөр насны дөрвөн хүүхэд тутмын гурав нь ухаалаг гар утсаа биедээ авч яваагүй үедээ аз жаргалтай, амар амгаланг мэдэрдэг гэсэн судалгаа гарчээ. Хэдийгээр ухаалаг утас хэрэглэхгүй байх нь эерэг нөлөөтэй  байсан ч өсвөр насныхны дөнгөж 36 хувь нь утас ашиглахаа багасгасан гэж "Pew" судалгааны төв мэдээлэв.Мөн  өсвөр үеийнхний 38 хувь нь ухаалаг гар утсандаа хэт их цаг зарцуулдаг  бол 51 хувь нь утсандаа цаг зарцуулах нь зөв зүйл гэж хариулсан бөгөөд охид хөвгүүдээс илүү олон цаг утас ашгилдаг болох нь тогтоогджээ. Судалгааны дүн гарсны дараа олон нийтийн сүлжээнд санал солилцсон 39 хувийн өсвөр насныхан утас хэрэглээгээ багасгасан байна.

Мөн өсвөр насныхны нэлээд хэсэг нь ухаалаг утасгүй  байхдаа сөрөг сэтгэл хөдлөлийг мэдэрдэг нь судалгаагаар тогтоогджээ. Өсвөр насны 10 хүүхэд тутмын дөрөв нь ухаалаг утасгүй байх нь заримдаа түгшүүр, бухимдах, ганцаардмал мэдрэмж төрүүлдэг гэв. Өнгөрсөн жил АНУ-ын 40 гаруй мужууд "Facebook" болон "Instagram"-ыг эзэмшдэг “Мета”-гийн эсрэг зарга мэдүүлж,  платформ дээрээ донтуулах шинж чанаруудыг бий болгосноор хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж буруутгажээ.

 

Эх сурвалж: APNews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-12 213.87.134.166

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж