"ЭМ-ийн цахимжилтыг хариуцагч мэдээлэл алдсан байж болзошгүй"

"ЭМ-ийн цахимжилтыг хариуцагч мэдээлэл алдсан байж болзошгүй"

"ЭМ-ийн цахимжилтыг хариуцагч мэдээлэл алдсан байж болзошгүй"

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал кибер халдлага, цахим орчин дахь гэмт хэргийн талаар өнөөдөр/2024.03.12/ мэдээлэл хийлээ.


Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:

-2024 оны хоёрдугаар сарын байдлаар цахим орчинд 7560 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний 83 хувь нь кибер залилан. Кибер орчинд 1512 гэмт хэрэг бүртгэгдсэн буюу 20 хувийг нь эзэлж байна. Олон улсын нөхцөл байдлыг мөн сонссон. 2024 онд есөн их наяд ам.долларын хохирол кибер орчинд гарчээ. Ирэх жил 10 их наяд руу дөхнө гэж байна. Манай улсад ч интернет хэрэглэгчдийн тоо ихсэхийн хэрээр гэмт хэргийн тоо өсч байна. 2020, 2021 онуудад "dark web" буюу хар зах дээр Монголын иргэдийн мэдээллийг зарж байсанд хариу арга хэмжээ авсан. 700 ам.доллараар зарж байсан. 2020 он гэхэд крипто буюу бидний хэлж заншсанаар койноор зарж байсан. Манай улс Кибер аюулгүй байдлын хуулиа батлаад хоёр жил ч болоогүй байна. Өнгөрсөн 30 жил энэ талын тогтолцоо бүрдээгүй байсан. Хувь хүний эмзэг мэдээллийг аялал жуулчлалын цахим хуудсуудаар дамжуулан авсан тохиолдол байсан. Үүнийгээ хар зах дээр арилжаалсан тохиолдол бүртгэгдсэн.

Үл үзэгдэх дээрэмчидтэй яаж тэмцэх вэ гэдэг гол асуудал болоод байна. Долоо хоногт 40-50 мянга, өдөрт 4-5 мянган цахим халдлага Монгол руу чиглэж байна. Төр, хувь хүн рүү хортой кодоор дамжуулан халдаж байна. Мөн иргэд кибер залиланд өртөж байна. 7560 гэмт хэргийн 80 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг байна. Хар зах дээр нэр бүхий зарим арилжааны банкны мэдээлэл алдагдаж, хүмүүсийн мэдээллийг зарж байсанд хариу арга хэмжээ авсан. Дуудлагын төвд 910 дуудлага ирж, иргэд 2.9 тэрбум төгрөгийн кибер залиланд өртсөн байна. Үүний 1.7 тэрбум төгрөгийг зарцаасан. Хууль хяналтынхан ажлаа хийж байна. Иргэдээс гомдол ирвэл шууд арга хэмжээ авч байгаа. Хувь хүн, иргэн бүр банкны, цахим шуудангийн нууц үгээ хүчирхэг хиймээр байна. Янз бүрийн линк дээр "Бод тэгээд товш" уриалгыг гаргаж байна. Малчид малын хулгайгаас илүү цахим залиланд өртөж байна. Хувь хүний эмзэг, нууц мэдээллийг зарж байна. Хар зах дээр нээлттэй зарж байгааг сонслоо. Өнөөдрийн кибер зөвлөлийн хурлаар ажлын хэсэг байгуулан иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлд ажиллана. Хууль хяналт, технологийн салбарынхны орж ажиллах ажил болоод байна. Нийтийн төвөөс мэргэжлийн талаас нь ажиллана. Технологийн чиглэлээр яаж хамтрах уу гэдэг дээр туслалцаа үзүүлнэ. Хувь хүний эмзэг мэдээлэл дээр халдсан байж болзошгүй гэдэг асуудал дээр ажлын хэсэг байгуулж байна. Иргэдийн нэр, гар утасны дугаарыг зарж байна. Эрүүл мэндийн салбар дээр ч анхаарах асуудлууд байна. Эрүүл мэндийн цахимжилтыг эрчимжүүлэх төсөл зогсч, аудитын байгууллага хангалтгүй гэж дүгнэсэн. Холбогдох хүмүүсийг АТГ-д шилжүүлсэн. Эрүүл мэндийн цахимжилтыг эрчимжүүлэхээр ажиллаж байсан программ, хангамжийн компаниуд хувь хүмүүсийн мэдээллийг алдсан байж болзошгүй гэх асуудлууд гарсан. Үүнийг нотлох баримтаар илрүүлж, баталгаажуулахаар ажлын хэсэг ажиллана. Өмнө нь төр иргэний мэдээллийг ашиглахдаа мэдээлэлдэггүй байсан бол одоо мэдээллэж байна. Төрийн зүгээс кибер халдлагатай тэмцэж эхэлж байна. Соён гэгээрүүлэх ажлыг хийж байна. Ингэж иргэдээ кибер халдлагаас хамгаална.

-Цахим мөрийтэй тоглоомын асуудал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Хуулийн байгууллагууд өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг байгуулсан. Кибер орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн цахим мөрийтэй тоглоомын тохиолдол нь 27. Цахим орчин дахь гэмт хэрэг малын хулгайгаас их байна. Малчид янз бүрийн аппликейшн хэрэглэж, залилуулж байна. Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэг 27 хувьд хүрээд байна. Янз бүрийн цахим мөрийтэй тоглоомонд хүмүүсийг уруу татаж, технологийн тусламжтай хүмүүсийн хувийн мэдээлэлд халдаж байна. Технологи, хууль зүй, хүний эрхийг хамгаалах тал дээр чиглэл чиглэлээрээ орж ажиллана. Зөвхөн хууль зүйн асуудал биш.

-Иргэд ялангуяа малчдад хэрхэн мэдээлэл өгөх вэ? Мөн аппликейшнаар иргэдийн бүртгэлийг авч байгаа компаниуд ямар хариуцлага хүлээх вэ?

-Энэ бол болоод өнгөрсөн хэргүүд. Нотлох баримтгүйгээр иргэд гомдол гаргаж байна. Үнэнийг нь тогтоохоор технологи, хуулийн салбарынхан дүгнэлт гаргана. Кибер аюулгүй байдлын тогтолцоо бүрдсэнээр эрсдлийн үнэлгээ хийдэг болсон. Өмнө нь кибер аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийж байгаагүй. Хувь хэвшлийнхэн хүсэлтээ гаргавал тусгай зөвшөөрөлтэй компаниуд эрсдлийн үнэлгээ хийдэг болсон. Төрийн байгууллагууд шинэ систем, программ хангамж нэвтрүүлэх тал дээр Тагнуулын ерөнхий газраас эрсдлийн үнэлгээ хийлгэдэг болсон. Аудит хийлгээгүй бол төр нэвтрүүлэх нь хуулиараа хориотой. Хуучин шинэ аппликейшн, программ хангамж бүтээвэл шууд нэвтрүүлдэг байсан. Одоо тийм биш. Хувь хүний эмзэг мэдээлэлд халдсан байж болзошгүй гэх хэргүүд дээр нотлогдвол арга хэмжээ авна. Ерөнхий сайд кибер аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг учир дүгнэлтийг танилцуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.184.106

Тэгээд хатуу арга хэмжээ аваач. Ял шийтгэл нь хөнгөдөөд байгаа тул гэмт хэргийн тоо өсөөд байна.

Avatar

Нэргүй 2024-03-12 202.21.108.45

geregee heden programist buh medeeele chin aldsan shde ter zahiral turuus mongo hulgailaad surchihsan l** bn albatai um shig

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.190.94

Биг дата анализ Криптограф хиймэл оюун ухааны үндсэн сууриа ойлгоогүй мал сайд та юм байна. Хакераас хамгаалах онол чинь энэ шүү дээ. Хэрэглээний хэлтэй ямар ч боловсролгүй нөхдүүд бидний мэдээллийг алдаж эрсдэлд оруулж байна

Avatar

Нэргүй 2024-03-12 213.87.134.166

))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-12 66.181.165.234

Тимон хариуцлага хүлээнээ хэрвээ алдсан үнэн бол.

Avatar

Face 2024-03-12 202.55.188.84

Өнгөлөн далдалсан зоммунист

Avatar

Нэргүй 2024-03-12 202.131.225.242

ЦАХИМ МОНГОЛ ГЭЖ ЭЛИЙРХЭЭ БОЛЬЧИХ. ХУРУУНЫ ХЭЭ ЦАХИМ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ЦАХИМ МОНГОЛ Ч ГЭХ ШИГ ҮХСЭН АЦНУУД ГАНЦ ПРОГРАММ БИЧИЖ ЧАДАХГҮЙ УЛНЫ УЛС БАЙЖ ҮХСЭН АЦНЫ ЦАХИМ МОНГОЛ. ҮҮНИЙ ЧИНЬ ЦААНА МОНГОЛЧУУДЫН БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ГАДНЫХАНД ТЭР ТУСМАА ХЯТАДУУДАД БЭЛДЭЖ ӨГЧ БАЙНА. ТӨРИЙН НУУЦ ХУВИЙН НУУЦ ГЭХ ЮМ МОНГОЛЧУУДАД ҮГҮЙ БОЛСОН ШҮҮ. ҮҮНИЙГ ХЯТАДЫН ТАЛД ҮЙЛЧЛЭГЧ УИХ ЫН ГИШҮҮД БОДЛОГООР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА.

Avatar

Нэргүй 2024-03-12 202.131.225.197

одоо мэдэж байгаа юм уу ххэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж