Сумдад тараасан төмөр хүлгүүдийн үнэтэй танилц!

Сумдад тараасан төмөр хүлгүүдийн үнэтэй танилц!

Сумдад тараасан төмөр хүлгүүдийн үнэтэй танилц!

Зудад нэрвэгдсэн сумдын Засаг даргын Тамгын газар болон Эрүүл мэндийн төвд Засгийн газрын нөөц сангаас 15 тэрбум төгрөгийг гаргаж, туулах чадвар сайтай гурван төрлийн 105 автомашин худалдан авсан. Тодруулбал, "Ford", "Nissan", "Suzuki" брэндийн машиныг "MSM" групп Засгийн газарт хөнгөлөлттэй үнээр нийлүүлж, бүх машинд нэмэлтээр халаагч суурилуулж, өвлийн дугуйг сольж өгсөн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн юм. Тэгвэл эдгээр төмөр хүлгийн үнэ зах зээл дээр хэдэн төгрөгийн үнэтэй байгааг танилцуулъя.


ЦОО ШИНЭ ЗАГВАР НЬ 135-145 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

  • "FORD RANGER PICKUP" ЗАГВАРЫН АВТОМАШИН

Хот, хөдөөгийн аль ч амьдралын хэв маягт тохиромжтой бөгөөд ажил, аялал болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан бүтээсэн автомашин. Дэлхийн 180 гаруй орны зам, нөхцөл байдалд зориулж бүтээсэн гэдгээрээ онцлог. Монголын зах зээл дээр худалдаалж буй үнийн хувьд цоо шинэ нь 135-145 сая төгрөгийн үнэтэй байна. Энэ загвараас 30 ширхэг автомашин худалдан авахад 4.3 тэрбум төгрөг болж байгаа юм.

Засгийн газраас цаг үеийн яаралтай арга хэмжээний хүрээнд Монголын албан ёсны компаниудад борлуулж байгаа баталгаатай, туулах чадвар сайтай автомашинуудыг нэн даруй худалдаж авсан гэдгийг албаныхан мэдээлсэн.  "Автомашинуудыг гаднаас захиалж авбал багадаа хоёр жил хүлээх шаардлагатай болно. Эхний ээлжинд 100 сумыг туулах чадвар сайтай машинаар хангана. Нэг аймгийн таван сумд машин өгч буй. Цөөн сумтай аймагт 2-3 машин өгсөн" гэдгийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэлж байв.

"ЖИМНИ" ЗАГВАР 75-110 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
  • "SUZUKI JIMNY" ЗАГВАРЫН 5 ХААЛГАТАЙ АВТОМАШИН

Японы алдартай "Сүзүки мотор" корпорацийн үйлдвэрлэдэг "Жимни" загварыг 1970 онд анх зохион бүтээсэн, 53 жилийн түүхтэй автомашин. Уг автомашин нь дөрвөн дугуйн хөтлөгчтэй тул цас, шавар, ус, хад чулуу зэрэг бартаат замыг туулах онцгой чадвартай, ашиглалтын зардлын хувьд том оврын, тансаг жийп автомашинаас 3-4 дахин бага, хамгийн авсаархан хийцтэй, бат бөхийн тухайд бол өрсөлдөх чадвар хамгийн өндөр зэрэг онцлог чанаруудаараа дэлхийн зах зээл бусад машинуудаас ялгардаг цорын ганц автомашин.

 "Жимни"-гийн загвараа анх удаа таван хаалгатай болгон шинэчилсэн байдаг. Энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс Монголын зах зээлд анхлан танилцуулсан байв. Зах зээл дээрх үнэ нь таван хаалгатай загвар нь 110 сая төгрөг бол гурван хаалгатай загвар нь 75 сая төгрөгийн үнэтэй байна. Энэ загвараас 30 ширхгийг худалдан авахад 3.3 тэрбум төгрөг болж байгаа юм.

Өвөлжилт, хаваржилт нэн хүндэрсэн 21 аймгийн 100 суманд туулах чадвар сайтай, шинэ буюу 100 километрээс бага гүйлттэй, орон нутагт туршигдсан, хэрэглээнд нэвтэрсэн, өвөл, зуны есөөс доошгүй дугуйтай, баталгаат хугацаатай автомашинуудыг олгосон гэдгийг албаныхан мэдээлж, /2024.03.02/ орон нутгийн төлөөлөлд гардуулан өгсөн. Эхний ээлжийн машинуудыг Төв аймгийн Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Өндөрширээт, Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт, Луус, Өндөршил, Гурвансайхан, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газарт гардуулан өгсөн юм.

ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ҮНЭ НЬ 179 САЯ ТӨГРӨГ

  • "NISSAN NAVARA" ЗАГВАРЫН АВТОМАШИН

"Nissan Navara" загварын автомашин нь 2.5L – н багтаамжтай турбо хөдөлгүүртэй бөгөөд энэ хөдөлгүүр нь ашигт ажиллагаа, өндөр гүйцэтгэлийг гаргана. Таны автомашиндаа суурилуулсан чирэгчийн чанараас хамааран 3500кг хүртэлх ачааг чирэх боломжтой. Зах зээл дээрх үнэ нь 179 сая төгрөг байна. Энэ загвараас 30 ширхэгийг худалдан авахад 5.3 тэрбум төгрөг болж байгаа юм.

Жишээлбэл, Дорноговь аймгийн гурван сумын Онцгой комисс, гурван сумын эмнэлэгт "Nissan" болон "Toyota" маркийн нийт зургаан автомашин өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
78
ТэнэглэлТэнэглэл
17
ГайхмаарГайхмаар
11
ЗөвЗөв
9
БурууБуруу
8
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-03-13 202.21.108.18

Сонгуулийн өмнө төрийн мөнгөөр хөдөөний хурган дарга нараа дэгээдэж байгаа тод жишээ. Сонгуулийн үеэр үүнийгээ унаад гарч өгнө дөө. Хөдөөнийхөн машин өгөөч гэж хэлээгүй. Өрөвдмөөр юм даа.

Avatar

Зочин 2024-03-13 103.212.116.101

Тэгээд хөнгөлөлттэй юм алгашиг байх юм. Үнийг нь бодоод үзэхээр жижиглэнгийн л үнэ байна даа.

Avatar

цогт 2024-03-13 103.212.119.109

4жил 8 жилийн өмнө туулах чадвар муу машинаас болж өнгөрсөн хүмүүсийг бурхан өршөө сонгууль болохоор иргэдээ санадаг хулгайч дарга нарыг чөтгөр аваг

Avatar

Нэргүй 2024-03-13 202.126.88.78

Дор нь нугаслана да, харж л бай. Жилийн дараа юу ч үгүй л байх

Avatar

Зочин 2024-03-13 202.55.188.98

Тоглочих юм бна л даа
Эрлэгийн Элчийн өмнө сөгдөж Там руж очихыг нь хараад зогсож бх юмсан
9 үеээрээ Галт Тамд очиноо та нар

Avatar

Нэргүй 2024-03-13 59.153.115.81

3ла 5 хүрэхгүй жилийн настай машин

Avatar

Нэргүй 2024-03-13 202.131.230.107

бас л 15 машин, 2.1 тэрбум төгрөгийг нь хусчихсан юм биш үү. дутуу л бна

Avatar

Нэргүй 2024-03-13 192.82.66.101

Ford, nissan bolj l bna shde, ter jimny yu yum gehees. Hen hezee unahiig hyanah yostoi

Avatar

Нэргүй 2024-03-13 66.181.161.65

нөгөө их хандив тусламж ямарч хэрэггүй зарлагтай нөгөө хэдэн борчуудал хүрсэн юм юууч үгүй болох нээ

Avatar

Зочин 2024-03-13 202.126.90.32

Худалдан авах нэг хэрэг эдгээр машинуудаа сайхан арчилж сайн жолоочын гарт атгуулж засвар үйлчилгээг цагт хийж байх чухал даа одоо 469 фургоноос өөр машин хэрэглэх цаг нь болсон байх харин Ланд 76, 79, 78 гэх мэт машинууд ажилд унахад илүү тохиромжтой бас илүү бат бөх сэлбэг засвар арай дээр байсан байж мэдэх л юмдаа за яахав сайн унаатай болсонд баяр хүргэе

Avatar

Нэргүй 2024-03-13 213.87.162.230

)))))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-13 66.181.179.238

Ойролцоо л байна шүү дээ. Нийт 105 машин биз дээ. Энэ хүн 30 ш нь 4.3 болж бна гэсэн бна. Бүх зүйлд битгий хар өнцгөөс хард хүмүүс минь

Avatar

Нэргүй 2024-03-13 202.55.188.117

gaduur tom kompaniuuud 117sayaar zarj bn lee shdee tsoo shine 4haalgatai ni arai ch de bas idstsen bn

Avatar

АТГ 2024-03-13 43.242.243.22

сонгуулиар хүнээ зѳѳлгѳх гэж ийм унаа авч ѳгѳѳ биз бас сырчилгаандаа ашиглах гэж байгаа биз ийм машинаар ѳѳр юу хийх юм цас цэвэрлэж зам засах ковш. Авто крейтер авч ѳгсѳн бол зомаа засаад цасаа цэвэрлэх болоижой байсан юм Тѳсѳв үр дүнгүй зарж байна АТГ шалгаа

Avatar

Нэргүй 2024-03-13 78.174.209.126

Хэрэгтэй газраа, хэрэгтэй хүнд очсон л байх болтугай. Одоо зам гаргадаг, цас зайлуулдаг грейдер маягийн машинуудыг бэлтгэх болж дээ. Малчид дундаа, багаараа нийлээд хэдэн мал зараад шаардлагатай техник хэрэгсэл бэлдэж авах хэрэгтэй юм даа. Мөн малын хашаа саравч гэж нүд хуурсан юм барихаа больж, говь хангай гэлтгүй хот айл болгон малдаа үнэхээр хүрэлцээтэй хашаа саравч барьж, өвс тэжээлээ хүртэл тарьж, худалдаж авдаг болмоор юм. Хэд хэдүүлээ8 гар нийлэх хүмүүс олддог юм байгаа биз дээ?!

Avatar

Зочин 2024-03-13 66.181.185.239

"Бараг л хямдруулаад өгсөн" бна шүү, зах зээлийн үнээр нь л худалдаж, худалдан авсан байх шиг бна, зуд болход боохой цаддаг гэдэг билүү юу гэдэг билээ

Avatar

Нэргүй 2024-03-13 202.126.88.96

зөв шүү гайгүй л юм бн

Avatar

Нэргүй 2024-03-13 202.55.188.92

Форд бол хог шүү дээ…зүгээр л машины шахаа шааачлаа шүү здааа….2.3 жилийн дараа наад Форд чинь явдаг юм үлдэхгүйг хэлчихьё. ядаж Тоёота авдаг байгаадаа.

Avatar

Зочин 2024-03-13 78.187.120.177

Шинэ машин бол угаасаа сайн. Хуучинтайгаа бүү жиш.

Avatar

ЗОЧИН 2024-03-13 139.5.216.103

ХУЛГАЙЧ АМАРБАЯСГАЛАН, АМАРСАЙХАН НАРЫН ШАХАА, МӨНГӨНИЙ ЦАВЧАА ГЭНЭ. БОРЛОГОДОГГҮЙ МАШИНУУДЫН АГУУЛАХ ЧӨЛӨӨЛӨХ ШАХАА ГЭХЭЭ.

Avatar

Зочин 2024-03-13 59.153.113.55

бас нэгэн ээлжит цавчаа хийгдсэн бноо Амарбаясгалан сонгуулийн зардал шоу хоёроо хослуулж чадлаа зальтан

Avatar

Зочин 2024-03-13 59.153.113.55

бас л нэг цавчаатай шахаа байна цэхэр Амарбаясгалан сонгуулийн зардал шоу хоёроо хослуулаад авчлаашд

Avatar

бөйыбө 2024-03-13 103.168.179.132

Зарагддаггүй хэдэн машины сайхан шахаа болжээ.

Avatar

зочин 2024-03-13 103.57.92.155

Трактор, цасны чарга өгч болдоггүй юм байхдаа

Avatar

Нэргүй 2024-03-13 66.181.184.112

Данх татвар төлөгчдийн мөнгөөр вальс эргэх нь зөв юм уу…яагаад дуугардгүй юм бэ

Avatar

Нэргүй 2024-03-13 202.126.88.68

manai avsan orkuud ni duusgaad hayachiha. Hayachihaad FB eer muu geed savluulaad haruulaad baina lee. Nogoihiig ni aodart socual baatruud seveed tir zasgaa muulaad ehelsen…

Avatar

Нэргүй 2024-03-13 202.55.188.92

угаасаа муу машинууд шахсан байна шд.

Avatar

Нэргүй 2024-03-13 202.9.46.118

МАН ын тэнэг дарганцоууд төсөвийн мөнгөөр гараа ушаж байх шивдээ. энэ үнэтэй машинуудыг засаг дарга нэртэй хулгайчууд д унанадаа.

Avatar

Нэргүй 2024-03-13 103.212.119.56

"хөдөлгүүр нь … өндөр гүйцэтгэлийг гаргана" гэдэг юу гэсэн үг вэ?? Хэл хугармаар юм!!

Avatar

Нэргүй 2024-03-13 103.212.119.56

Татвар төлөгчдийн мөнгөөр мөн ч тоглох юмаа??!! Дарга нар хувиасаа мөнгө гаргах болвол ингэхгүй дээ??

Avatar

зочин 2024-03-13 139.5.219.82

хөнгөлөлттэй үнэ алга даа дээд үнээр нь шахсан байназ

Avatar

Зочин 2024-03-13 78.187.120.177

сонин вм ярих юм. тийм тэнэг дарга байх уу..

Avatar

Баагий 2024-03-13 202.126.90.56

сэтгүүлч нэртэй Цээсүрэн 4р ангийн математик боловсрол эзэмшээгүй гэдэг нь бичсэн мэдээ бүрээрээ батлагдах юм.

Avatar

Zochin 2024-03-13 66.181.182.78

МАН ивээн тэтгэгч Таванбогд болон бусад машин импортлагч компаниудыг тэтгэж сонгуулийн зардлаа босгох,хавар сонгуульдаа эдгээр машинуудыг ашиглах тактик хийж бна .АН хаан юу харж,бодож бна

Avatar

Нэргүй 2024-03-13 103.10.21.104

Агуулахын үлдэгдлүүд сайхан бэлэн мөнгө болжээ, Төрд ариа л их мөнгө байгаад байна аа

Avatar

зочин 2024-03-13 66.181.160.94

Зөөө зөө …Зуд болоосой гээд л хэвтэж баймаар юм байна шд…

Avatar

Нэргүй 2024-03-13 66.181.189.20

үнэхээр суманд хэрэг болж бөйвал үнэ ч яамай даа

Avatar

Нэргүй 2024-03-13 66.181.177.81

100 ширхэг засаг дарга гэж бичнэ

Avatar

Нэргүй 2024-03-13 122.201.31.179

Манай сэтгүүлчдийн идеал төрх.

Avatar

Зочин 2024-03-13 202.5.202.36

Эргүү мал

Avatar

Зочин 2024-03-13 59.153.114.61

Цээсүрэн цалин авдаг л байх даа. Юу бичиж байгаагаа ойлгодог болов уу

Avatar

Зочин 2024-03-13 78.187.120.177

google орчуулга гэж ийм юм байдаг юм аа хө. шууд л хуулаад биччихэж. гадаад хэлгүй биз дээ зайлуул. буруу бол google translater хариуцлага хүлээнэ гэсэн…

Avatar

зочин 2024-03-13 103.212.118.19

цээсүрэн тоондоо муу авдаг. ер нь сэтгүүлчид тэнэг талдаа

Avatar

Нямаа 2024-03-13 59.153.115.254

MCS хуучин машинаа шахаад парк шинжилэлт хийжээ

Avatar

Нэргүй 2024-03-13 66.181.176.50

MSM malaa!

Avatar

Ккк 2024-03-13 202.126.90.44

Математик, тооны хичээлдээ анхаарах байж дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж